×
Эдийн засаг Арваннэгдүгээр сар 2011
Атомын ЦС барих дэлхийн зах зээлийн барагцаалбал тавны нэгэн нь ойрын жилүүдэд оросын «Росатом» улсын корпорацод ногдох бололтой. Эдүгээ тус кампани АЦС-ын 29 блок барих захиалга аваад байна.Олон улсын атомын энергийн агентлаг шинэ станц барих  дэлхийн зах зээлийг эрчим хүчний 350 блокоор үнэлэв.
   Европын бүлгэмийн сангийн сайд нар  Брюссельд болсон ээлжит хуралдаанаас Грек улсад зээлийг төлөхөд  8 тэрбум еврог гаргахыг сайшаажээ. Зургаа дахь удаагийн энэхүү ажиллгагаа нь үүний өмнө Европын бүсийн орнуудын болон ОУВС-гийн  шаардлагаар тус улс хямралын эсрэг шинэчлэлүүдийг явуулах баталгаа өгсний дараа олгохоор түр гацаанд ороод  байсан юм.
    Рейтингийн Fitch агентлаг АНУ-ын зээлийн урт хугацааны таамагийг “сөрөг” болтол буурууллаа.  Рейтинг нь урьдын адил “ААА” дээр байсаар байна. Түүнийг дахин хэлэлцэх боломжийн тухай Fitch долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан аж.  Наймдугаар сарын эхэнд түүхэнд анх удаа АНУ-ын рейтинг “ААА”-с “АА” хүртэл буурсан юм.
Еврогийн  уналт  хир магадлалтай болохыг эдийн засагчид үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн асан  Жак Атталигийн урьдчилсан таамаг нилээд шуугиан дэгдээсэн юм. Түүний үзэж буйгаар, еврогийн оршин тогтнох хугацаа нь маш бага болсон бөгөөд католик шашинтнуудын тэмдэглэдэг Христосын мэндэлсний өдөрийн баяр хүртэл байх аж.
    Европын өрийн хямрал сүүлийн хэдэн долоо хоногт улам гүнзгийрсэн ба дэлхийн эдийн засагт аюул учруулж магадгүй боллоо. Франц улсын ТБ-ны тэргүүн Кристиан Нуайе Токиод ингэж мэдэгдлээ. “Еврогийн бүсийн облигацийн захын ажил доголдлоо.
    Хилийн чандад янз бүрийн банкны дансаар дамжуулан 100 тэрбум гаруй рубль буюу 3,16 тэрбум доллар гаргасан гэмт бүлгийн үйл ажиллагааг ОХУ-д таслан зогсоолоо. ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны албаны /АБХА/ Олон нийттэй харилцах төвөөс өнөөдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна.
   Хэрвээ ЕХ-ны түвшинд хямралын эсрэг тэнцвэртэй арга хэмжээ авахгүй бол еврогийн сүйрэл католик шашинтнуудын Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө болж мэднэ. Сэргээн босголт, хөгжлийн европын банкны тэргүүн асан францийн нэрт эдийн засагч Жак Аттали ийм таамаг дэвшүүллээ. Сүйрлийг сэрэмжлэн зайлуулахын тулд еврогийн бүсийн хямралд ороод байгаа орнуудын улсын облигацийг худалдаж авахыг Европын Төв банканд зөвшөөрөх шаардлагатай байна.
Дэлхийн нөөц баялаг эрчимтэй өсөн нэмэгдэж байна. 2030 он гэхэд  жилд 6000 гаруй доллар авдаг хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгднэ. БРИКС булгийг оролцуулан зах зээл нь эрчимтэй хөгжиж байгаа улсууд мөн өсөлтийг бараг бүрэн хангана. Дэлхийн хэрэглээний хандлагыг судласан Goldman Sachs-ын шинжээчидийн дүгнэлт хийжээ.
Гонконгийн юаньд хөвөх болсон нь Хятадын санхүүгийн системээс илүү нэллтэй бахыг шаардаж байна. Энэ тухай  Оросын  санхүүгийн корпорацын банкны ерөнхийлөгч Андрей Нечаев мэдэгдэв. Тэр Оросын зах зээлийн шинэчлэлийн номлогч, 90-ээд оны үед Егор Гайдарын засгийн газар санхүүгийн блокийг тэргүүлж байсан юм.
Нэг баррель нефтийн  үнэ 60 доллар хүртэл унасан ч оросын төсөв тэснэ. Ийм мэдэгдлийг Оросын Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Анатолий Силуанов хийлээ. Түүний үзэж байгаагаар тус улсын сүүлийн гурван жилд хуримтлуулсан  эдийн засгийн нөөц нь дэлхийн санхүүгийн хямрал дахин гархад айлтгүй аж. Оросын гурван жилийн төсөвт нэг баррель  нефтийн үнийг 93-100 долларт тооцож суулгаж өгчээ.
   Дэлхий үнэтэй нөөцний үе шатанд ирээд байна. Хорь, гучин  жилийн дараа эрчим хүчний, усны болон хүнсний нөөц бидэнд хүрэлцэхгүй болоод, харин шинээр эрэл хайгуул хийхэд хүнд, зарлага ихтэй болно. Ийм анхааруулгыг McKinsey Global Institute /MGL/ үндэсний тээврийн судалгаан шинжилгээний байгууллагын шинжээчид ирүүлээд байна.
     Орос улс, Өмнөд Солонгос хоёр  Зүүн-хойд Азийн асуудлыг шийдвэрлэхээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. 11-р сарын 22-нд Сөүлд болсон стратегийн яриа хэлцээний гол үр дүн ийм байна. Солонгосын хойгийн байдал болон  түүний цөмийн асуудал яриа хэлцээнд чухал байр эзлэсэн гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Андрей Денисов мэдэгдлээ.
    Хятадын хүчирхэг эдийн засаг нь, АНУ-д  түвэг үүсгэдэг ч, дэлхийн хувьд удаашралтай Хятадаас илүү юм. Хямралаас тэнцвэргүй гарах нь тэнцвэргүй уналтаас илүү аж. Ийм мэдэгдэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Ван Цишань даваа гаригт Чэндуд болсон  Хятад-америкийн худалдааны комиссийн хуралдаан дээр     хэлжээ.
    Оросын парламентын доод танхим - Төрийн дум өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс байгуулах тухай гэрээг батлав. Орос, Белорус,Казахстаны ерөнхийлөгч нар баасан гаригт гурван орны үндэсний дээрх эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага  - Нэгдсэн эдийн засгийн комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.
    Орос улс эдийн засгийн өсөлтийн хурдацаар G8 улсуудын дотор түрүүлж байна. Энэ оны 3 дахь улирал 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн үзүүлэлт 4,8 хувь боллоо. Статистикийн тоо баримтуудаас  харахад ДНБ-ний 2,6 хувь өсөлттэй Герман улс хоёрт орж байна.
    Өнөөдөр парламентын доод танхим-Төрийн дум 2012-2014 оны ОХУ-ын төсвийг батлав. 300 депутат төсвийг дэмжиж, 78 нь сөрөг санал өгсөн хийгээд хэн ч түдгэлзээгүй байна. 2012 оны төсвийн орлого 11,78 триллион рубль, зардал нь 12,65 триллион болно. ДНБ-ийг 58,7 триллион рубльд хүргэж, инфляцийг 6 хувиас хэтрүүлэхгүйгээр төлөвлөжээ.
   Орос улсын ДХБ-д  элсэх олон жилийн түүхэн үйл хэрэг өндөрлөхөд ойртож байна. 12-р сарын 15-17- өдрүүдэд болох  ДХБ-ын Сайд нарын хуралдаан Орос улсыг элсүүлэх шийдвэрийг дэмжинэ гэж хүлээж байна.  2012 оны дунд үеэр Орос улс ДХБ- ын гишүүн болно.
    Оросын “Газром” нефть-хийн компаний удирдах зөвлөлийн орлогч дарга Александр Ананенков, ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайд Ким Ен Дже нар  Москвад уулзав. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, “Газпром”, БНАСАУ-ын  Нефтийн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан Санамж бичигт заасны дагуу  гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон Оросоос Солонгосын хойг руу   хийн хоолой дамжуулах асуудлаар ярилцлаа.
    Евразийн тээврийн системийн тэргүүлэх хэсэг дэх ОУ-ын үүрэг улам өсөх болно. Ийм системийг бэхжүүлэх нь Евразийн холбооны /ЕАХ/ найдвартай үндэс суурь болно. Москвад 11-р сарын 21-25- болох “Тээврийн долоо хоног-2011” форумд оролцогчид ОУ-ын тээврийн цогцолборыг дэлхийн тээврийн системд интеграцчлах төлөвийг авч хэлэлцэх болно.
   Евроазийн эдийн засгийн интеграц бол олон зүйлийг амлаж байгаа төсөл. ОУ-ын бодит алхамуудын хүчинд энэ төсөл амьдралд хэрэгжлээ гэж Москвагийн түншүүд мэдэгдэж байна. Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар баасан гаригт Кремльд Евразийн эдийн засгийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулахад чиглэгдсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
   “Ираны төмөр зам” улсын компанийн тэргүүн Абдул Сахеб Мохаммади, “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин нар Персийн булан болон Европыг холбосон төмөр замын сүлжээг холбохоор тохиролцлоо. Москвад бямба гаригт болсон тэдний уулзалтын дүнгээр ираны ИРНА агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Оросын “Газпром” копаниу Хятад руу байгалийн хий нийлүүлэх ажлын урьдчилсан бүх ажлаа дуусчээ. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  “Россия-24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа  тэмдэглэжээ.
    Орос, Белорус, Казахстан улсын тэргүүнүүд: Дмитрий Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нар өнөөдөр Москвад   Тунхаг бичигт гарын үсэг зурна. Энэхүү баримт бичиг хамтын ажиллагааны дараагийн шат - Эдийн засгийн нэгдсэн  орон зай байгуулагдаж  буйтай холбоотой юм. Үүнд бусад орнууд нэгдэж ороход нээлттэй юм.
   АНУ-ын Төрийн өр 15 их наяд долларыг хол давжээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын ДНБ-нээс нэг хувиар л бага аж. Шинжээчдийн ярьж буйгаар энэ байдал нь  хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хараахан төрүүлээгүй л байна. Гэхдээ АНУ ирээдүйд  түүнтэй хамт санхүүгийн бүх зах зээлүүд өнгөрсөн зуных шиг адил  шинэ   хямралын давалгааны босгон дээр тулж мэдэх юм.
    Гадаадын үнэт цаас гаргагчдыг Шанхайн хөрөнгийн биржид оруулах болсон нь зайлшгүй алхам болсон юм гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин мэдэгдэв. Үүний өмнө  хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Ху Мин гадаадын компаниудын үнэт цаасны худалдаа нь аль болох ойрын үед эхлэх ёстой гэж байсан билээ.
    Киприйн ойролцоох байгалийн хийн нөөц нь 255 их наяд шоо метр хүрч болохоор байна. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг эрчим хүчний Nobly Energy компаний төлөөлөгчийн ярьсныг иш татан уламжилжээ. Ийм хэмжээ нь олборлолтын уурхайг томоохонд ангилладаг юм. Америкийн  Nobly Energy компани Газрын дундад тэнгисийн эргээс  185 км олборлолт хийдэг аж.
    Хятадын ЗГ 2000 -2010 оны хугацаанд хөдөө орон нутгийн ядуусын тоог 94, 22 саяаас 26,88 сая хүртэл бууруулж чаджээ.  Энэ тухай өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан / “Цагаан ном” гэх/ “Хятадын хөдөө нутаг дахь ядуурлыг бууруулах чиглэлээр хөгжүүлэх шинэ хөтөлбөр”  илтгэлд өгүүлжээ.
    Азийн тал нутагт нэгэн шинэ “азийн бар” бойжиж байна. Монголын тухай ийм нэгэн яриаг зарим ажиглагчид ярих болжээ.  Азийн банкны  үнэлснээр тус улсын эдийн засгийн өсөлт энэ жил 14 % байгаа аж. Ийм урьдчилсан таамаглалууд нь байгалийн баялагийн олборлолтоос олсон ашгийн үндсэн дээр хийгддэг аж.
   Худалдааг цаашид либералчлах нь дэлхийн эдийн засгийн  тогтонги өсөлтэд тус дөхөм үзүүлнэ. Гонолулуд  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтын дүн гаргав. Энэ удаагийн уулзалт дэлхийн эдийн засаг хүнд түвэгтэй байдалд орсон үед болсоныг дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт тэмдэглэжээ.
АНДЭЗХА-ны орнуудын эрчим хүчний нөөцийн хэрэглээг ОУ хангахад бэлэн байна. Гонолулуд болж байгаа дээд хэмжээний уулзалтын үеэр “Газпром” компанийн захиралуудын зөвлөлийн дарга Алексей Миллер ингэж мэдэгдлээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэлэлцээрүүд бүс хоорондын эрчим хүчний интеграцийн үндэс суурь нь болно гэж тэр хэлсэн байна.
   Еврогийн бүсийн асуудал эдийн засгийн хүрээнээс аажмаар хальж байна. Италийн улсын облигац унасан болон европын тогворжуулах сангийн эргэн тойронд болсон өргөн шүүмжлэлийн хүрээнд грекийн засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорлоо. Мөн Итал улсын ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн албан тушаалаа орхихоор завдаж байна.
Энэтхэг улс ойрын хугацаанд тэрбум орчим доллароор оросын Ми-17В-5 загварын 59 нисдэг тэрэг худалдаж авна. Урьд нь 80 нисдэг тэрэг захиалсан байсан юм. “Таймс оф Индиа” сонин энэ тухай өнөөдөр мэдээллээ. Энэ 11-р сарын эхээр “Вертолеты России” холдинг Энэтхэг улсад эхний захиалгын нисдэг тэргүүдийг нийлүүлсэн юм.
Орос улс ирээдүйд Европ тивд нийлүүлж байгаа хэмжээний хийг Хятад улсад нийлүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. “Хятадын зах зээл нилээд их хэмжээний эрчим хүч агуулагчийг хүлээж авах чадвартай гэдэг нь харагдаж байна. Яг энэ тухай бид сая хятадын түншүүдтэйгээ тохиролцлоо” гэж АНДЭЗХАН-ийн ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын асуултад хариулахдаа Д.Медведев хэллээ.
   Эдийн засаг дахь улсын нөлөөг багасгах болон дэлхийн худалдаанд гаалиар ивээх явдалтай тэмцэх шаардлагатай гэж ОУ-ын ерөнхийллөгч Д. Медведев үзэж байна. Гонолулуд болж байгаа АНД-н Эдийн засгийн хамтын ажиллагааны нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцогчидод илгээсэн тусгай видео мэдэгдэлдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна.
   Орос улс зүүн бүс нутгуудынхаа хөгжилд онцгой анхаарал тавих ёстой – гэж Оросын ерөнхийлөгчийн Хабаровскд хийсэн айлчлалын гол агуулгыг тодорхойлж болох байлаа. Оросын төрийн тэргүүн Алс-Дорнодын эдийн засаг, соёлын хамгийн томоохон  төвд айлчлахдаа чухал мэдэгдэлүүдийг хийсэн юм. Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн анхны зогсох газар “Амурын кабелийн завод” байлаа.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин, хэрвээ Европын Төв Банк Европын санхүүгийн хямралын шинэ давалгаантай холбоотой асуудлуудад шууд оролцох юм бол энэ нь айхтар мөнгөний ханшны  уналтанд хүргэхгүй гэж үзэж байна. Орос улс ЕТБ-ийг Евробүсийн хямралыг гатлахад шууд оролцоно гэж найдаж байна гэж Путин Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын гишүүдтэй хийсэн уулзалт дээр цохон тэмдэглэжээ.
    Гонолулагийн АНД-н орнуудын  дээд хэмжээний уулзалт дээр энэхүү эдийн  засгийн томоохон байгууллагыг даргалах эрх Орос улсад шилжин ирэх юм.  2012 онд Орос улс эх орондоо АНД-н орнуудын  тэргүүн нарыг хүлээн авна. 9-р сарын 8,9 ны өдрүүдэд Владивостокийн “Русский” арал дээр уулзалт зохион явуулна.
    Америкийн онгоцнууд, усан онгоцнууд болон  тэр бүү хэл пуужингууд хятадын хулих /чип/ дохиоллын системээр  тоноглогджээ. Энэ тухай хэдэн өдрийн өмнө АНУ-ын Сенатад Батлан хамгаалах хүчний байнгын хорооноос өргөн барьсан шалгалтын дүнд дурьджээ. Үүнээс болж пуужин амдаг юм уу нисдэг тэрэгний нисэгчид байгаа онохгуй байх вий гэдэгт   сенатууд түгшицгээж байна.
    18 жил үргэлжилсэн яриа-хэлэлцээг төгсгөл болгон Орос улс  ДХБ -ад нэгдэн орохтой холбоотой  багц баримт бичгийг  Женевын ажлын хэсэг сайшаалаа. 60 гаруй орон оролцсон ажлын хэсэг шийдвэрлэх хуралдааны дараа тарлаа. Баримт бичгүүдийг байгууллагын сайд нарын бага хуралд дэмжлэг авахаар шилжүүлжээ.
   АНД-н орнуудын ЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-нд Гонолунад ажлаа эхлэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр талын хэд хэдэн уулзалтуудыг зохион явуулна. Тэдгээрийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх  уулзалт байх юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5