×
Эдийн засаг 30 Аравдугаар сарын 2011
Оросын рубль бол санхуугийн эрсдэл нь еврогээс бага тогтвортой ханштай валют юм гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов оросын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө  хэллээ. Рублийн ханш бага зэрэг хэлбэлзэх нь нефть хийн үнэ өөрчлөгдэх явдалтай холбоотой гэж тэрээр тэмдэглэв. Үдэсний валютын ханш өнөөдөр суларвал маргааш нь  бэхжинэ гэж Шувалов итгэж байна.
   Шувтарч байгаа энэ долоо хоногт хоёр явдал эдийн засгийн хүрээнд боллоо. Еврогийн буст багтадаг орнуудын удирдагчид хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэст батлав. Эхлээд энэ явдал  хөрөнгө оруулагчдыг урамшуулав. Дараа нь саналуудад хийсэн дүн шинжилгээ шинжээчид ба зах зээлийн этгээдуудийг эргэлзэхэд хүргэв.
   Орос улс  G20-ны уулзалт дээр еврогийн бүсийн хямралаас өөр асуудлыг бас авч үзэж хэлэлцмээр байна гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радио компанид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Еврогийн бүсийн эдийн засгийн асуудал болон  эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн оролдлого «Их хорийн» дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох нь дамжиггүй.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011