×
Эдийн засаг 26 Аравдугаар сарын 2011
   Оросын ДНБ-д эзлэх нефть хийн орлогын хувь 5-7 жилийн дараа мэдэгдэхүйц багасна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович үзэж байна. “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө тэрээр нефтийн дэлхийн үнэ өндөр байгаагаас болж оросын эдийн засгийн бүтэц удаан өөрчлөгдөж байна гэж тэмдэглэсэн байна.
   Сири улсын Төв банк оросын рубль, хятадын юанийг өөрийн өдөр бүрийн гадаад валютын бүртгэлдээ авлаа. Хөрвөдөг валютын хувиар гүйлгээ хийж эхлэх суурийг бэлтгэхийн тулд рубль, юаныг энэ бүртгэлд хоёр өдрийн өмнө нэмсэн юм гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
   “Хорийн” хүрээнд ажиллаж санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ОУ рублийн өөртөө татах хүчийг дээшлүүлж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө, гадаадын улам олон компаниуд болон санхүүгийн хүрээлэнгүүд рублийг гэрээ хэлцэлийн валют, хөрнгө оруулалтын валют, хадгалаж болох валют гэж үзэж байна гэж мэдэгдлээ.
   Канн хотод болж байгаа “Хорийн” дээд хэмжээний уулзалт дээр ОУ зөвхөн европын бүсийн хямралыг ч хэлэлцээд зогсохгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ.ОУ сүүлийн гурван жил тавьж байгаа тэр л санал санаачлагаа тавих болно.
    Өнөөдөр еврогийн бүст  нэн чухал өдөр юм.Өнөөдөр Брюссельд европын өрийн хямралд зориулсан цуврал дээд хэмжээний төгсөлийн уулзалт болох юм. Шинжээчид хуралдааны дүнг өөр өөрөөр үнэлж байна. Учир нь маш олон асуудлыг уялдуулан зохицуулах хэрэгтэй бөгөөд талуудын байр суурь нийцэх яагаа ч үгүй байна.
   Өнөөдөр Брюссель хотод болж байгаа Европын бүсийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт дээр өрийг цайруулах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, европын тогтворжуулах санг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрт хүрч магадгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө  мэдэгдлээ. Үүний тулд тэдэнд улс төрийн нөөц, санхүүгийн нөөц, бүх дэлхийн дэмжлэг зэрэг бүх зүйл байна.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011