×
Эдийн засаг Аравдугаар сар 2011
     Япон улс валютынхаа ханшийг бууруулах зорилгоор арга хэмжээг цаашид ч авна гэж сангийн сайд Зюн Азуми мэдэгдлээ. Өнөөдөр  Японы засгийн газар ба Төв банкнаас иенийн урьд өмнө үзэгдээгүй өндөр ханшийг буурулахаар валютын зах зээлд зохих арга хэмжээ авсан байна.
Оросын рубль бол санхуугийн эрсдэл нь еврогээс бага тогтвортой ханштай валют юм гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов оросын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө  хэллээ. Рублийн ханш бага зэрэг хэлбэлзэх нь нефть хийн үнэ өөрчлөгдэх явдалтай холбоотой гэж тэрээр тэмдэглэв. Үдэсний валютын ханш өнөөдөр суларвал маргааш нь  бэхжинэ гэж Шувалов итгэж байна.
   Шувтарч байгаа энэ долоо хоногт хоёр явдал эдийн засгийн хүрээнд боллоо. Еврогийн буст багтадаг орнуудын удирдагчид хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэст батлав. Эхлээд энэ явдал  хөрөнгө оруулагчдыг урамшуулав. Дараа нь саналуудад хийсэн дүн шинжилгээ шинжээчид ба зах зээлийн этгээдуудийг эргэлзэхэд хүргэв.
   Орос улс  G20-ны уулзалт дээр еврогийн бүсийн хямралаас өөр асуудлыг бас авч үзэж хэлэлцмээр байна гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радио компанид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Еврогийн бүсийн эдийн засгийн асуудал болон  эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн оролдлого «Их хорийн» дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох нь дамжиггүй.
10-р сарын 27-28- Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр болсон “Орос дахь бизнес ба хөрөнгө оруулалт” анхны форумын гол сэдэв нь ОУ-д бизнес эрхлэхтэй холбоотой асуудал ба зах зээлийн төлөв байлаа. Энэ форумын ажилд хоёр орны шинжээчид болон бизнесменүүд оролцсон бөгөөд төслүүдийг тэр дундаа “Сколково” инновацийн төвийн хүрээнд яаж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Нефтийн дэлхийн үнэ баасан гариг буюу 10-р сарын 28-нд унасан байна. Нью-Йоркын хөрөнгийн биржийн худалдааны дүнгээр нэг баррель нефтийн үнэ 64 центээр багасаж 93,32 доллар болсон юм. Атлантын далайн нөгөө талд буюу Лондонд “хар алтны” үнэ 2,17 доллароор унаж 109,91 доллар болжээ.
   Москвад байгуулах Олон улсын санхүүгийн төвийн төсөлд чин сэтгэлээсээ үнэлэлт дүгнэлт өгөхийг ОУ-ын ерөнхийлөгч шинжээчдээс хүслээ. "Бидний хийж байгаа зүйлийн аль нь зөв, аль нь буруу байна вэ гэдгийг шудрага хэлээсэй гэж би хүсэж байна гэж" анхны хуралдаан хийхээр оросын нийслэлд цугларсан Москвагийн санхүүгийн төвийг /МСТ/ хөгжүүлэх олон улсын зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчидөд хандаж Д.Медведев хэллээ.
   Санхүүгийн тогтвортой байдлын европын сан /СТБЕС/, европын банкууд Хятад улсаас санхүүгийн тусламж авснаар Европын тусгаар тогтнол хохирохгүй гэж Францийн ерөнхийлөгч Николя Саркози францийн ОНХМХ-үүдэд ярилцлага өгөхдөө  мэдэгдсэн юм. “Дэлхийн эдийн засгийн дахин сэргэлтэд Хятад улс аль болохоор их хөрөнгө оруулах хэрэгтэй байна.
   Еврогийн бүсийн хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэслэн батлав. «Авралын» ээлжит дээд хэмжээний уулзалт дампуурах бололтой гэж  нээгдэхий нь өмнөхөн үзэж байсан. Гэвч еврогийн бүст багттаж байгаа орнуудын удирдагчид шөнөжин хуралдаж, тодорхой алхамуудыг уялдуулан зохицуулсан байна. Тэд төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр төгс байна уу гэсэн  гол асуудал тулгарлаа.
    Ирээдүйд Хятадад нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг оросын нефтийн “Транснефть” компанийн тэргүүн Николай Токарев үгүйсгэсэнгүй. Хятад улс нефтийн хомсдолд ороод байгаа учир нийлүүлэлтийг нэмэгдүүлж мэднэ гэж тэрээр “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
   Оросын ДНБ-д эзлэх нефть хийн орлогын хувь 5-7 жилийн дараа мэдэгдэхүйц багасна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович үзэж байна. “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө тэрээр нефтийн дэлхийн үнэ өндөр байгаагаас болж оросын эдийн засгийн бүтэц удаан өөрчлөгдөж байна гэж тэмдэглэсэн байна.
   Сири улсын Төв банк оросын рубль, хятадын юанийг өөрийн өдөр бүрийн гадаад валютын бүртгэлдээ авлаа. Хөрвөдөг валютын хувиар гүйлгээ хийж эхлэх суурийг бэлтгэхийн тулд рубль, юаныг энэ бүртгэлд хоёр өдрийн өмнө нэмсэн юм гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
   “Хорийн” хүрээнд ажиллаж санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ОУ рублийн өөртөө татах хүчийг дээшлүүлж байна. ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө, гадаадын улам олон компаниуд болон санхүүгийн хүрээлэнгүүд рублийг гэрээ хэлцэлийн валют, хөрнгө оруулалтын валют, хадгалаж болох валют гэж үзэж байна гэж мэдэгдлээ.
   Канн хотод болж байгаа “Хорийн” дээд хэмжээний уулзалт дээр ОУ зөвхөн европын бүсийн хямралыг ч хэлэлцээд зогсохгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ.ОУ сүүлийн гурван жил тавьж байгаа тэр л санал санаачлагаа тавих болно.
    Өнөөдөр еврогийн бүст  нэн чухал өдөр юм.Өнөөдөр Брюссельд европын өрийн хямралд зориулсан цуврал дээд хэмжээний төгсөлийн уулзалт болох юм. Шинжээчид хуралдааны дүнг өөр өөрөөр үнэлж байна. Учир нь маш олон асуудлыг уялдуулан зохицуулах хэрэгтэй бөгөөд талуудын байр суурь нийцэх яагаа ч үгүй байна.
   Өнөөдөр Брюссель хотод болж байгаа Европын бүсийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт дээр өрийг цайруулах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, европын тогтворжуулах санг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрт хүрч магадгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Оросын дуу хоолой” радио станцид ярилцлага өгөхдөө  мэдэгдлээ. Үүний тулд тэдэнд улс төрийн нөөц, санхүүгийн нөөц, бүх дэлхийн дэмжлэг зэрэг бүх зүйл байна.
    Африк тивд долларын хар үе эхлэж байх шиг байна. Америкийн валютыг хятадын юань шахаж байна. Кенийн шиллингийн ханшийг тогтвортой байлгахын тулд өөрийн нөөцийн зарим хэсгийг юаньд шилжүүлж байна гэж Кени улс зарлалаа. Энэ тал дээр Кени улс ганцаараа биш юм.
    Moody's рейтингийн агентлаг ОХУ-ын банкны системийн таамгийг “тогтвортой”-гоос “сөргүү” түвшин хүртэл доошлууллаа. Ойрын 12-18 сард банкны секторын зээллэгийн байдалд үүсэх төлвийг харгалзан үзэж Moodys энэ таамгийг гаргасан байна. Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, дэлхийн эдийн засгийн үлбэгэр байдал зэргээс болгоомжилж энэ өөрчлөлтийг хийсэн байна.
    Еврогийн бүсийн улсууд Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ бүрэлдэхүүнд нь ордог БРИКС бүлгээс санхүүгийн тусламж авахад бэлэн байна. ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид БРИКС бүлгийн орнуудаас санхүүжүүлж болох тогтворжуулах тусгай шинэ санг байгуулахыг санаачлав. Сангийн зорилт Итали, Испанийн төрийн облигацийн үнэ эрс буурахаас сэрэмжлэхэд орших юм.
   2020 он гэхэд дэлхийн ДНБ-ний 50 хувь нь хөгжиж байгаа зах зээлтэй орнуудад ногдоно гэж Oxford Economics   хүрээлэнгтэй хамтран «Эрчимтэй хөгжиж байгаа зах зээлүүдийн хөгжлийн таамаглалыг» зохиосон Ernst&Young аудитын компанийн шинжээчид үзэж байна. Нэлээд өндөр хурдацтай хөгжиж байгаа томоохон 25 зах зээл Ernst&Young компанийн цэст багтсан байна.
«Ойрхи Дорнодын Давос» гэгчэд оролцогчид хувьсгалт өөрчлөлтийн уршгийг арилгахад арабын орнуудад туслах бус нутгийн төлөвлөгөөг бэлтгэхийн төлөө байна. Арабын орнуудын улс төр, үйлдвэр худалдааны элитын төлөөлөгчид Иорданы Шуна хотноо Дэлхийн эдийн засгийн форумын тусгай хуралдаанаар Атлантаас Энэтхэгийн далай хүртэл өргөн уужим бүс нутгийн эдийн засгийг өрнүүлэн хөгжүүлэх боломжийг авч үзэж хэлэлцэж байна.
ЕХ-ны удирдагчид хямралаас гарах асуудлаар дээд хэмжээний цуврал уулзалт өнөөдөр хийж эхлэнэ. Европын дээд хэмжээний гурван уулзалт хамтын нөхөрлөлийн түүхэнд анх удаа Бельгийн нийслэлд дөрвөн өдрийн дотор хийнэ. ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хямралаас гарах төлөвлөгөөний асуудлаар зөвлөлдөж «нэлээд урагш ахисан» гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Муаммар Каддафийн засаглалын үед “Газпром” компанитай байгуулсан гэрээг Ливийн Нефтийн үндэсний корпорац хэлэлцэх ёстой. Энэ зорилгоор Нефтийн үндэсний корпорац оросын хийн аврага компанийн төлөөлөгчдийг Триполид хүрэлцэн ирхийг урьсан юм гэж тус корпорацийн тэргүүн Нури Беруин Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Өмнө нь
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011