Засгийн газрын тэргүүн асан Жу Жунцзи огцорсноосоо хойш 8 жилийн дараа анхааралын төвд дахиад орлоо. Ерөнхий сайд асны хэлсэн үг, баримт бичгийн цуглуулагаар бүтээсэн ном уншигчдын дунд асар их эрэлт хэрэгцээтэй байна. 1991-2003 оны хооронд Жу Жунцзи эхлээд дэд ерөнхий сайд, дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд байхдаа хэлсэн үг, өгүүлэл, бусад баримтуудыг тус номд нийтэлжээ.