×
Эдийн засаг Есдүгээр сар 2011
   Ливи улс нефть нийлүүлэх ажлаа сэргээлээ. Анхны хэсэг нефтийг Марса-эль-Харига боомтоос Итали улсад 9-р сарын 25-нд явуулсан гэж орон нутгийн засаг захиргаа мэдээлсэн байна. “Арабиан галф ойл компани” 9-р сарын 12-ноос эхлэн Ливийн зүүн нутгийн Сарир орд газраас нефть олборлож эхэлсэн юм.
     Японы “Тойото” нэгдэл дэлхийн хамгийн хэмнэлттэй эрлийз машиныг үйлдвэрлэхээр бэлдэж байна. Энэ машин 1 литр бензинээр 40 км зам туулах юм. “Аква” гэдэг нэртэй болсон шинэ загварын машиныг ирэх оны 1-р сард худалдаанд гаргах юм байна. Машины хөдөлгүүр нь бензин, цахилгаан хоёроор аль алинаар ажиллах юм байна.
   ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа санхүүгийн зах зээлүүдийн байдал өөрчлөгдөх аюул тулгарсаар байгааг мэдэгдээд, гэвч эдийн засгийг ахин донсолгохоос сэрэмжилж болох хэд хэдэн угтвар нөхцөл бий гэж  хэллээ. 2008 оны байдал давтагдах эрсдэл дэлхийд одоогоор байсаар байна.
     ОУ-д болсон сүүлийн үеийн улс төрийн үйл явдалын өрнөл тус улсын бие даасан зээлийн рейтингд нөлөөлөхгүй. Өчигдөр Стандарт энд Пуурс /S&P/ олон улсын рейтингийн агентлаг ийм мэдээлэл тараасан байна. Ойрын үед оросын эдийн засгийн болон улсын санхүүгийн бодлогод өөрчлөлт орохгүй гэж шинжээчид үзэж байна.
    Одоо Сангийн яамны орлогч сайд хийж байгаа Антон Силуановыг ОХУ-ын Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Силуанов Антон Германович 1963 оны 4-р сарын 12-нд Москва хотод төрсөн байна. 1985 онд Москвагийн санхүүгийн дээд сургуулийг "санхүү ба зээл" гэсэн мэргэжлээр төгсчээ. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, герман хэлтэй, армид алба хаасан.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
    Оросын нефть хийн “Газпром” нэгдэл  өмнөд солонгосын түншүүдтэйгээ Сөүлд нийлүүлэх хийн хэмжээг жилд 12 тэрбум шоо метр хүргэх талаар хэлэлцээр хийж байна. “Одоо жилд нийлүүлэх хийн хэмжээг 12 тэрбум шоо метр хүргэх талаар хэлэлцээр хийж байна.
     ОХУ, БНХАУ  хоёр Хятадад нийлүүлэх оросын хийн үнийн хэлбэрийн талаар тохиролцсон байна гэж  Оросын нефть, хийн “Газпром” нэгдлийн удирдагчийн орлогч Александр Медведев өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. “Тохиролцсон үнийн хэлбэрт энэ томьёог хэрэглэхдээ эхлэх цэг нь ямар байх вэ? гэдэг асуудал үлдээд байна” гэж Медведев хэлсэн байна.
     ОУВС, БРИКС-ийн орнууд тэр тусмаа Орос, Хятад улсуудаас тусламж  хүсч байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Учир нь европын бүсийг аврахын тулд ОУВС-гийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ба трилион евро шаардлагтай байгаагаас тус санд 400 тэрбум евро л байгаа юм байна.
    Өмнөд Солонгост хүргэх Оросын түлшийг БНАСАУ-ын нутгаар дамжуулан хийн хоолой тавих шийдвэр гарвал харицлагыг өөртөө хүлээхийг Москвагаас Сөүл хүслээ. Өмнөд Солонгосын Когаз компанийн удирдлагууд ингэж мэдэгдсэн байна.
Олон улсын валютын сангийн санхуугийн нөөц хөрөнгө өнөөгийн хэрэгцээг хангахад хүрэлцээтэй. Гэвч хэтдээ түвэгтэй асуудал тулгарч болзошгүй гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  эдүгээ ОУВС-ийн нөөц бараг 400 тэрбум ам доллар байна. Гэвч мөн нөөц хөрөнгө эмзэг улс орнууд ба хямралд  нэрвэгдэгсдийн  хожмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй гэж мэдэгдэлд нь өгүүлжээ.
Дэлхийн биржууд энэ долоо хоногт эрс унав. Лхагва гаригийн орой АНУ-д эд хөрөнгийг маш их хэмжээгээр худалдаж эхлэв. Дараа нь зохисгүй үзэгдэл ази ба европын биржуудийг хамрав. Мөнгө-зээлийн бодлогыг өөрчлөнө гэсэн АНУ-ын холбооны нөөцийн газрын мэдэгдэл гол шалтгаан болсон юм. Мөн Европээс ирээд байгаа статистикийн таагүй тоо баримтууд гутрангүй байдлыг даамжруулав.
Ливийн тур засгийн газрын төлөөлэгч НУБ-ын ЕА-д үг хэлэхдээ  Каддафийн дэглэмийн үлдсэн эд хөрөнгийг өөрсдэд нь олгохыг өрнөдийн орнуудад уриалав. «Шинэ Ливи дэлхийд бий болж байна « гэж Ливийн тур засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Махмуд Жибриль Нью  Йоркод үг хэлэхдээ мэдэгдэв.
    Өөрсдийнхөө ашиг сонирхолыг үр ашигтай хамгаалахын тулд БРИКС-ийн орнууд интеграцаа нягтруулна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-уудын төв банкны удирдагчид болон сангийн яамны сайд нар ингэж тохиролцсон байна. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жил тутмын хуралдааны өмнө Вашингтонд тэд уулзсан байна.
Эдийн засгаа тогтворжуулах талаар европын орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийг Хятад улс дэмжиж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн тус улсын удирдлагууд дотор гадаад бодлогыг хариуцдаг Дай Бинго, Францийн ерөнхийлөгчийн дипломат асуудлын зөвлөх Жан-Давид Левиттэй Парист хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр ингэж мэдэгдлээ. “Европын эдийн засаг болон еврогийн тогтвортой байдалд Хятад улс итгэж байна” гэж Дай Бинго хэлсэн байна.
     БРИКС-ийн орнууд хамтдаа бусад улсуудад тэр тусмаа Европт санхүүгийн тусламж үзүүлэх техникийн боломжгүй ингэх гойд шаардлага ч байхгүй гэж Вашингтонд болсон тус бүлгийн хуралдааны дүнгийн талаар ОУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак сэтгүүлчидэд мэдэгдэл хийхдээ  хэлсэн байна. “Улсын журам ийм шийдвэр гаргах боломжийг олгохгүй. Бидэнд механизм байхгүй.
     Өчигдөр дэлхийн биржүүд энэ намар гарсаар анх удаа  эрс унав Уналт эхлээд азийн худалдааны талбар дараа нь европын ба америкийн биржүүдийг хамрав. Дэлхийн эдийн засагт шинэ шинэ асуудал тулгарч мэднэ гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
    Дэлхийн эдийн засаг хөгжлийнхөө “аюултай шатанд” орж байна гэж Кристин Лагард үзэж байна. “Эдийн засгийн өсөлт удааширч байна”, “эдийн засгийн үзүүлэлтүүдийн эрсдэл алс тэртээд үзэгдэж эхэллээ”. ОУВС-гийн дарга болсныхаа дараа хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурал дээр Кристин Лагард иймэрхүү гутрангүй таамгийг хэллээ.
  G20, БРИКС-ийн сангийн яамны сайд нар Вашингтонд 9-р сарын 22-24- уулзахдаа дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдэх болно. Европын байдалд онцгой анхаарал хандуулна. Хэлэлцэх бусад асуудлуудыг оролдохгүй байх шийдвэр гарсан гэж оросын төлөөлөгчдийн эх сурвалжаас “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна.
   Москва хөрөнгө оруулахад таатай европын нэгэн хот боллоо. Оросын эдийн засгийн байдлын тухай илтгэлээ нийтлүүлсэн «Эрнст энд Янг»  аудитын компанийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Судалгааны дүнгээс харахад сүүлийн таван жилд гадаадын  хөрөнгө оруулсан төслүүдийн тоо 130 хувиар өсөн нэмэгдлээ.
    ОУ-ын засгийн газрын төсвийн бодлогыг “хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж нэрлэж болохоор байна. Ойрын 3 жилийн төсвийн төслийг хэлэлцсэн сайд нарийн танхимын хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин ийнхүү мэдэгдлээ. Төсвийн хомсдолыг 2014 онд ДНБ-ий 0,7%”д хүргэхийн тулд хоёр дахин багасгахаар төлөвлөж байна гэж тэрээр хэлсэн байна.
   Европын бүсийн өрийн хямралыг сулруулахын тулд ОУВС-гийн нөөцийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулахыг Бразил улс БРИКС-ийн орнуудад санал болгох гэж байна. Бразилийн сангийн яамны сайд Гвидо Мантега Вашингтонд пүрэв гаригт БРИКС-ийн ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ уулзахдаа энэ саналыг дэвшүүлэх гэж байна.
   Монгол улсын засгийн газраас энэ оны 6-р сард зарласан Таван толгойн орд газрыг эзэмших тухай тендерийн үр дүнг өөрчилсөн тухай америк, хятад, оросын ХМХ-үүд мэдээлэх боллоо. Харин Монгол улсын ҮАБЗ түүнийг сайшаагаагүй юм. “Оросын дуу хоолой” радио Монгол улсад суугаа ОУ-ын элчин сайдын яам, сонирхож байгаа оросын компаниудад хандаж тайлбарлаж өгөхийг хүссэн юм.
   Төсвийн хомсдолыг 10 жилийн дотор 3,6 триллион доллароор  багасгах хөтөлбөрөө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгресст хэлэлцүүлхээр орууллаа. Энэ хөтөлбөрт бүгд найрамдахчуудын дэмжиж байгаа улсын зардлыг багасгах арга хэмжээ, ардчилсан намынхны санал болгож байгаа татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө тус тус орсон байна. Обамагийн санал болгож байгаа арга хэмжээнүүдийг авснаар 2017 оноос эхлэн улсын өрийн түвшин багасах юм.
   Засгийн газрын тэргүүн асан Жу Жунцзи  огцорсноосоо хойш 8 жилийн дараа анхааралын төвд дахиад орлоо. Ерөнхий сайд асны хэлсэн үг, баримт бичгийн цуглуулагаар бүтээсэн ном уншигчдын дунд асар их эрэлт хэрэгцээтэй байна. 1991-2003 оны хооронд Жу Жунцзи эхлээд дэд ерөнхий сайд, дараа нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд байхдаа хэлсэн үг, өгүүлэл, бусад баримтуудыг тус номд нийтэлжээ.
   ОУ-ын хөрөнгө оруулалтын нөхцөл одоохондоо тийм ч сайн биш байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэж ерөнхий сайд Владимир Путин оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг  ятгалаа. Дэлхийн томоохон олон компаниуд ОУ-д ажиллах арвин туршлага хуримтлуулаад байна.
   Ливийн нефть хийн салбар дахь хамтын ажиллагааг сэргээх саналыг боловсруулах ажилд ОУ-ын Эрчим хүчний яам шуурхайлан орлоо. Тус яамны олон улсын хамтын ажиллагааны департментийн захирал Алексей Сухов энэ тухай мэдэгдлээ.Шинэ санал санаачлагыг ойрын долоо хоногт бэлтгэж дараа нь улс орны удирдлагуудад танилцуулна. Оросын нефть хийн компаниудын Ливи улсад эргэж иргэх процесс аль хэдийн эхлээд байна.
    Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Таван толгойн нүүрсний орд газрыг эзэмших эрхийн олон улсын тендерт ялагчидтай монголын засгийн газрын хийсэн урьдчилсан хэлэлцээрийг баталсангүй. The Street Journal сэтгүүл мэдээлэлийн эх сурвалжаас үндэслэн энэ тухай мэдээлсэн байна. Тус зөвлөлийн гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээ одоохондоо байхгүй байна.
    Европын эдийн засгийн байдлаас болж дэлхий дахин түгшиж байна. Европын улс орнуудын улсын облигацийн зах зээлийн хямрал даяарчлалыг хамарсан санхүүгийн асуудал болж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Баасан гаригт польшийн Вроцлав хотод ЕХ-ны сангийн яамны сайд нар цугларлаа. Грек улсад туслах төлөвлөгөө болон европын бүсийг шинэчлэх боломжийн тухай асуудлууд тэдний сэтгэлийг зовоож байлаа.
Япон улсын Хонда автомашины нэгдэл ОУ-д машин угсрах ажлаа эхлэх ёстой. Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хоёрт ордог японы машин үйлдвэрлэлийн энэ компани оросын талд өөрийн төлөвлөгөөгөө өгсөн ба хэлэлцээр хийж эхлээд байна. “Хонда”-гийн нэг загварыг угсрах үйлдвэр нээх тухай ярьж байгаа юм. Эхний ээлжинд жилд 30-50 мянган машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Ливи арав хоногийн дотор  нефтийн экспортоо эхлэж чадна. Энэ тухай Каддафийн дэглэмийг унасны дараа энэ албан тушаалд томилогдсон  Arabian Galf Oil  Үндэсний  корпорацын тэргүүн Нури Беруин мэдэгдэл хийв. Энэхүү мэдээллийг  Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/тэр даруйд нь  мэдрэмжтэй хүлээж авлаа.
    Москва эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бий болгохын тулд Пхеньяны 11 тэрбум долларын өрийг хүчингүй болгож,  замыг  цэвэрлэх болно. Өрийг хүчингүй болгох гэрээг энэ оны эцсээр үзэглэж магадгүй юм. Энэ тухай ОХУ, БНАСАУ-ын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн эхний  хэлэлцээрийн дүнгээс тодорхой боллоо. Хойд Солонгос нь Орос улсад хамгийн их өртэй орны нэг юм.
    Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудлаар бүр 18 жил хийж буй хэлэлцээ энэ онд үр дүнд хүрч, 2012 оноос Орос улс  байгууллагын бүрэн эрхт гишүүн болно гэж Дэлхийн банкны Оросын асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Желько Богетич мэдэгдлээ. Дэлхийн банк сүүлийн үед хэлэлцээний  явц эрчимтэй урагш ахиж байгааг үндэслэн ийм дүгнэлт хийжээ.
   Японы тэргүүлэгч банкуудын нэг “Мидзухо корпорейт“  оросын томоохон банк “Сбербанктай” хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухайгаа зарлав.  Уг баримт бичиг нь  юуны түрүүнд Орос улс дахь  японы компаниудыг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Банкууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ажиллагаанд рубль шилжүүлэх мөнгөний фондын системийг бий болгох тохиролцжээ.
   Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын болон орос, монгол болон хятадын   компаниудтай лхагва гаригт 20 тэрбум рублиэс дээш томоохон хөрөнгө оруулалт -хөрөнгө оруулалт  хийх  тухай урьдчилсан гэрээнд гарын үсэг зурав. Гэрээний хэрэгжилтийн хугацаа 3-6 жил аж. Тэдний зарим ажлууд хэрэгжиж эхэлжээ.
     ШХАБ өөрийн рейтингийн агентлагтай болж магадгүй байна. Энэ асуудлыг олон улсын Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд зохион явагдсан ажил хэрэгч зөвлөлийн (АХЗ) хуралдаан  дээр  хэлэлцжээ.
   Хятад улс Европт туслахад бэлэн байгаа боловч өөрсдөд нь зохих ёсоор хандахыг шаардаж байна. Парис, Берлин хоёр евро бүсийг аврах тодорхой алхамуудыг  уялдуулан зохицуулж чадахгүй байхад Бээжин байдлыг тогтворжуулагч бодит хүчин боллоо. Гэвч хөгжингүй орнууд хохирч мэднэ гэж шинжээчид тэмдэглэв.
   Москва хотод БРИКС /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/ группыг судлах  үндэсний хороо байгуулагдлаа. Түүний үүсгэн байгуулагчид “Оросын ертөнц” сан, Оросын ШУА боллоо. Шинэ механизм нь Орос улсын байр суурийг олон улсын тавцан дээр үр ашигтай явуулахад  ач холбогдолтой гэж  шинжээчид үзэж байна.
   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ / гишүүн-орнууд ойрын үед өөрийн гэсэн рейтингийн агентлагтай болохоор төлөвлөж байна гэж  ШХАБ-ын ажил хэрэгч зөвлөлийн тэргүүн, Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев мэдэгдэв.  Рейтингийн агентлаг нь зарим тохиолдолд нилээд хэдэн эдийн засгийн  яам, байгуулагуудаас ч илүү хүчтэй байдгийг  Д. Мезенцев цохон тэмдэглэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
2
6
10
11
21
29