×
Эдийн засаг 8 Наймдугаар сарын 2011
   Дэлхийн зах зээлийн байдлыг тогтвортой хэвээр байлгаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зохих арга хэмжээ авахад бэлэн байна гэж «их хорины» сангийн сайд нар ба Төв банкуудын удирдагчид өнөөдөр мэдээлсэн гэж MarketWatch агентлагаас албаны хүмүүсийн хамтрасан мэдэгдлээс иш татан уламжилжээ.
    Standart & Poor s агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал дэлхийн түүхий эд, фондын зах зээлүүдийн байдалд тэр даруй зохисгүй нөлөөлөв.Өнөөдөр Германи, Францын биржуудийн товъёог унав. Оросын ММВБ баасан гаригийнхаас 2 хувиар буурсан байна. Азийн үзүүлэлтүүд хямралаас хойшхи сүүлийн хоёр жилд хамгийн их хэмжээгээр буурав. Нефтийн эрэлт нэлээд багассан байна.
   БНХАУ хойшид ч АНУ-д томоохон хөрөнгө оруулагч хэвээр байх болно гэж АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер  америкийн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Эдүгээ Хятад улс 1 триллион 160 тэрбум долларын өртөг бүхий  америкийн төрийн облигацтай байна. Гэвч АНУ зээлийн рейтингийнхээ уналтаас сэрэмжлэж чадаагүй  гэж  Бээжин үзэж  тус улсын эрх баригчдыг эрс шүүмжлэв.
  Дэлхийн зах зээлд Орос улс  үр  тариагаа зориуд  үнэ хямд худалдаж байна гэсэн зэм ор үндэсгүй юм. Гадаадад нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлт дэлхийн тухайн байдал, илүүдэл үр тарианы нөөц, арвин ургацтай холбоотой гэж ОХУ-ын Үр тарианы холбоо тайлбарлав.
   «Их долоон» улсуудын сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар дэлхийн фондын зах зээлүүдийн байдлыг тогтворжуулах  зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Тэд өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Эдгээр долоон улсын сангийн сайд нар Standart & Poor's агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсантай холбогдуулан дүрс бичлэгийн бага хурал яаралтай хийсэн юм.
    АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал бүх зах зээлийн байдалд зохисгүй нөлөөлөв. Гэвч энэ нь түр зуурын нөлөө хэмээн шинжээчид үзэж байна. Дэлхийн фондын зах зээлүүдийн уналт  өнөөдөр азийн зах зээлүүдийн байдалд тун зохисгүй нөлөөлөв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
21
22
25
26
29
30