×
Эдийн засаг 5 Наймдугаар сарын 2011
Дэлхийн зах зээлд үнэт цаасны өртөг эрс унав. Ази, Европ болон АНУ-д хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч, зугтан зайлж байна. Өчигдер Германи, Франц, Их Британийн биржүүдэд хувьцааний өртөг эрс унав. АНУ-д тэдгээрийн өртөг 2008 оны доод хэмжээнд хүрчээ. Бразилийн Bovespa товъёог бараг 6 хувиар унав. Токиогийн бирж нээгдснийхээ дараагаар NIKKEI товъёогийн 5 хувийг алджээ.
АНУ-ын болон Европын өрийг даван туулахтай холбогдон өсөн нэмэгдэж байгаа эрсдлийг туулахад дэлхийн орнууд зохицуулалт хийхийг уриалав.  Энэ тухай баасан гаригт Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зэчи мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэхдээ АНУ-ын төрийн өртэй холбоотой хямралын эрсдэл нэмэгдсээр байна гэжээ. Тиймээс Америк доллароор санхүүжилт хийдэг улс орнуудыг хариуцлагатай мөнгө-зээлийн бодлого явуулж, улс орнуудыг хамгаалахыг уралжээ.
Сүүлийн жилүүдэд байгаагүй ханшний доод хэмжээнээс баасан гаригт Гонконгийн хөрөнгийн бирж арилжаагаа эхэллээ. Ажиллагааны эхний үеэс Хан Сений индекс 4,9 % унажээ. Биржийн бүх секторын үнэт цаас үнэгүй болоход хүрсэн байна. Түүхий эд болон экспортын чиглэлийн, телевизийн болоод даатгалын компаниудын үнэт цаас эзэмшигчид томоохон хохирол амсах нь.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
21
22
25
26
29
30