×
Эдийн засаг Наймдугаар сар 2011
    Их Британий эрх баригчид Ливийн 1,5 тэрбум долларын активыг нээж, ливийн  сэргээн босголтонд зориулна. Ийм шийдвэрийг мягмар гаригт НҮБ-ын энэ чиглэлийн хорооны хуралдаан  дээр хэлэлцэн баталжээ. Хөрөнгийг Ливийн Төв банк руу шилжүүлнэ.
    Ливийн ШҮЗ  Каддафийн үед хийгдсэн бүх олон улсын бүх гэрээ контрактуудад  дахин хянаж үзэхээр болжээ. Энэ тухай ШҮЗ-ийн тээвэр, холбооны сайд Анвар Файтури мэдэгджээ. Түүний ярьснаар, Орос улсын Ливийн шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүй нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болох юм гэжээ.
АНУ ын Холбооны нөөцийн системийн /ХНС/тэргүүн  Бен Бернанкийн  үг хэлсний дараа өнгөрсөн долоо хоног хөрөнгийн зах  жигд өсөлтөөр өндөрлөжээ.Тэгсэн хэдий ч “зах зээлийн хараалч” энэ  удаа үндэсний эдийн засгийг урамшуулахтай холбоотой  тодорхой авч байгаа арга хэмжээнийхээ  тухай огт ам нээсэнгүй.
Арабын орнуудын лигийн ГХЯ ны тэргүүн нар НҮБ ын АЗ болон сонирхож байгаа орнуудыг ливийн активуудыг хаахыг уриалжээ.  Энэ тухай ням гаригт энэ байгууллагын Кариын  хуралдааны үр дүнд баталсан хамтарсан Мэдэгдэлд   дурьджээ. Арабын орнуудын үзэж буйгаар,  ливийн ард түмэн маш хүнд байдалд байгаа бөгөөд тэдэнд улсын харъяаллын хөрөнгө мөнгө нэн шаардлагатай байгаа аж.
Орос, Хятадын худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ ын Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина баасан гаригт хоёр орны засгийн газар хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллгааны дэд комиссийн 14 –дэхь хуралдааны дүнгийн талаар  сэтгүүлчдэд мэдэгдлээ.Тэрээр тэмдэглэхдээ, өнгөрсөн жил Хятад улстай  худалдааны нийт хэмжээ 50 гаруй % өссөн -гэв.
    Оросын Алс Дорнод, БНАСАУ, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа нь хийн салбарт  Пхеньянаас хууль ёсны баталгаа авалгүйгээр хэцүү болно  гэж ОХУ-аас Өмнөд Солонгост-д суугаа Элчин сайд   Константин Внуков өмнөд солонгосын The Korea Herald сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.  Үүний тулд юуны өмнө  улс төрийн нөхцөл байдлыг  бүрдүүлж  шаардлагатай гэжээ.
    АНУ-ын рейтингийн тэргүүлэгч Standard & Poor's (S&P) агентлагийн тэргүүн Девен Шарма оны эцсээр албан тушаалаасаа огцрох нь Түүнийг өөрчлөгдөх шалтгаан нь  америкийн эрх баригчдын зүгээс гарсан шүүмжлэл болжээ. Уолт стрит жоурнэл сонинд нийтлэснээр  агентлагийн дараагийн тэргүүнээр Сити группын топ-менежер Дуглас Петерсон болох аж.
АНУ-ын эдийн засаг таамаглаж байснаар нилээд аажмаар өсөх бололтой байна. 2011 оны хоёрдугаар хагаст НАУ-ын ДНБ буурах хандлагатай байна гэсэн мэдээг баасан гаригт “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банк нийтэд зарлав. Урьдчилсан мэдээгээр АНУ-ын эдийн засгийн өсөлт 3-р улиралд 1 % байх ажээ. 4-р улиралд 1,5 % байх төлөвтэй ажээ.
   АНУ-тай макроэдийн засгийн бодлогын зохицуулалтыг нэмэгдүүлэх нь зах зээлд найдвар төрүүлнэ гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал нь ихэнхдээ Хятад улсаас шалтгаална гэдэгт АНУ баттай итгэж байгаа аж. БНХАУ-ын дэд тэргүүн Си Зиньпин болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар пүрэв гаригт Бээжинд уулзахдаа ийм урамтай сайхан үгээр харилцан биенээ шагнав.
    Америкийн  Apple  компани ЖК-хавтгай дэлгэц үйлдвэрлэхэд Sharp-ын шинэ үйлдвэрт хөрөнгө оруулах тухай  хэлэлцээ хийж байна.  Энэ тухай Рейтер агентлаг тус салбар дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Энд мэдээлснээр японы ХМХ-үүд 2010 оны эцсээр Sharp-ын үйлдвэр 100 тэрбум йений /1,3 тэрбум доллар/ хөрөнгө оруулалт хийж магадгүй байна.
   Дэлхийн хөрөнгө оруулагчид Америкийг өөрсдийн суурь тулгамдсан асуудлыг түргэн шуурхай , үр ашигтай шийднэ гэдэгт улам эргэлзэх боллоо. Үүнээс гадна долларын ханш унаж байгаа нь бүр их бухимдал үүсгэж байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны дэд тэргүүн Сергей Сторчак мэдэгджээ. Дэлхийн эдийн засаг гаж  үзэгдэлтэй тулгарч байна.
   Евро бусийн орнууд нэгдсэн эдийн засгийн газартай болох нь. Франц, Германы тэргүүн нар ийм байгууллагыг  байгуулах санал тавиад байна. Николя Саркози, Ангела Меркель нар мягмар гаригт Парисд хэлэлцээ хийлээ. Евро бүсийн “ Орон нутгийн” эдийн засаг нь төсвийн зардлыг багасгах хатуу бодлого явуулах шаардлагатай банйа гэж Франц, Герман улс үзжээ.
    Дэлхийн хүнсний худалдааны үнэ өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулбал гуравны нэгээр өсчээ. Энэ тухай Дэлхийн Банкны сүүлийн илтгэлд дурьджээ. Ялангуяа, өнгөрсөн жил эрдэнэ шиш - 84 %, элсэн чихэр - 62 %  өссөн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар ойрын арван жилд  хүнсний үнэ үргэлжлэн нэмэгдэх ажээ.
   Олон улсын рейтингийн  Moodys агентлагийн  таамагаар 2011 оны 2 хагас жилд   АНУ-ын ДНБ-ний өсөлт  буурчээ. Одоогийн байдлаар үзүүлэлтийг таамаглаж байсан 3,5 %  биш,  бүр 2 %  болно гэж үзэж байна.  АНУ-ын 2012  оны эдийн засгийн өсөлт буурчээ. Moodys агентлагийн шинжээчид америкийн эдийн засаг удааширч байна гэж дүгнэжээ.
   Оросын “Рособоронэкспорт”корпорац Шри Ланкад  Ми-171 төрлийн төрөл бүрийн загварын   14 нисдэг тэрэг нийлүүлнэ. Тэдний дунд цэргийн зориулалтынх ч  бас байх ажээ. 2010 онд оросын зэвсгийг худалдан авахад нь зориулан арлын оронд зээлдүүлсэн  Оросын төрийн зээлийн хүрээнд    нийлүүлж байгаа аж.
  Өнгөрсөн долоо хоног дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгосон үе байлаа. АНУ-ын рейнтингийг бууруулах шийдвэрийг “Стандарт энд пуурс” агентлаг гаргасны дараа шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд хөрөнгийн захын ханш унаж, эрсдэл ихсэж байлаа. Хамгийн гол нь – шинжээчид үүгээр нөгөө 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын хоёрдахь давалгаан гэгч эхэлж байгаа юм биш байгаа даа гэж алмайрч байв.
   Хосни Мубаракийн шүүх ажиллагаа 8-р сарын 15-нд болно. Эхний шүүх ажиллагаан дээр египтийн ерөнхийлөгч асан хүнд өвчтэй дамнуурган дээр танхимд ирсэн. Тэр шүүгчийн асуултанд хариулахдаа арай ядан толгойгоо өндийлгөж байсан. Сэтгэл өвдөм харагдаж байв.
  Дэлхийн эдийн засаг одоо түгшүүртэй байгаа боловч шинэ хямралд нэрвэгдэх  шинж тэмдэг үгүй гэж оросын нэрт эдийн засагч Руслан Гринберг үзэж байна. Үүний хамт Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө өнөөгийн эдийн засгийн сул талыг «эмчлэх жорыг» хэн ч одоогоор санаачлаагүйг тэмдэглэв.
    Дэлхийн эдийн засаг бас дахин халуурч эхэллээ. Жил хагасын өмнө нилээд олон эдийн засагчдын  анхааруулж байсан хямралын хоёр дахь давалгаа ийнхүү ирлээ. Дэлхийн хөрөнгийн захуудын товъёог эрс унаж, сүүлийн долоо хоногт чухам юу болов? Өмнөд Европын өрийн асуудлаас уу? Гэтэл тэд өчигдөр гэнэтхэн гараагүй. АНУ-ын зээлийн  рейтингийг бууруулснаас болсон  уу?
   Оросын засгийн газраас Сангийн яамны санал болгосон ойрын гурван жилийн төрийн өрийн бодлогод ялимгүй  өөрчлөлт оруулж, үндсэн чиглэлүүдий нь батласан тухай сангийн дэд сайд Сергей Сторчак Сайд нарын танхимын хуралдаан дээр мэдээлэв.
   Дэлхийн зах зээл хөл доороо хөрстэй, ээлжит ханшны  уналтаас жаахан ч гэсэн дархлаатай болох гэж оролдож байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид эдийн засгийг аварч чадах тийм хөтөлбөрийг олж хартлаа л,  хамгаалагч актив гэж нэрлээд байгаа  швейцарийн франк, йен, алтанд /гурвалсан  унц нь 1800 долларт хүрч байгаа/ оруулсаар байх нь.
   Азийн тэргүүлэх хөрөнгийн биржүүдийн үймээн “хойшлогдох”шиг боллоо.  Өнөөдөр хөрөнгийн биржүүд 4 хувиас дээш нэмэгдснээр арилжаагаа эхэллээ.  Ингэж тэд өчигдрийн  хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд болон активын сул арилжааг зогсоох үднээс АНУ-ын Холбооны нөөцийн системийн хийсэн мэдэгдлээс алдсан юмаа олж авах алхмаа эхлэв.
    7-р сард Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад  20,4 %,  импорт хувь 22,9 %  өсчээ.  Худалдааны идэвхитэй сальдо тэнцэтгэл хоёр жилийн дотор дээд хэмжээнд хүрч 31,5 тэрбум долларт хүрчээ. Энэ тухай  тус улсад гарсан хятадын гаалийн газрын мэдээлэлд дурьджээ.
   Эдийн засгийн шил дарсан таагүй мэдээнүүд, ЕХ-ны өрийн тулгамдсан асуудлууд, АНУ- д хямрал гарах заналхийлэл, ДНБ –ний өсөлт саармагжих болсон энэ бүхэн нь  шинжээчдийн дунд дэлхийн шинэ хямралын тухай мэтгэлцээн бий болгоод  байна.
   Дэлхийн зах зээлийн байдлыг тогтвортой хэвээр байлгаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зохих арга хэмжээ авахад бэлэн байна гэж «их хорины» сангийн сайд нар ба Төв банкуудын удирдагчид өнөөдөр мэдээлсэн гэж MarketWatch агентлагаас албаны хүмүүсийн хамтрасан мэдэгдлээс иш татан уламжилжээ.
    Standart & Poor s агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал дэлхийн түүхий эд, фондын зах зээлүүдийн байдалд тэр даруй зохисгүй нөлөөлөв.Өнөөдөр Германи, Францын биржуудийн товъёог унав. Оросын ММВБ баасан гаригийнхаас 2 хувиар буурсан байна. Азийн үзүүлэлтүүд хямралаас хойшхи сүүлийн хоёр жилд хамгийн их хэмжээгээр буурав. Нефтийн эрэлт нэлээд багассан байна.
   БНХАУ хойшид ч АНУ-д томоохон хөрөнгө оруулагч хэвээр байх болно гэж АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер  америкийн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Эдүгээ Хятад улс 1 триллион 160 тэрбум долларын өртөг бүхий  америкийн төрийн облигацтай байна. Гэвч АНУ зээлийн рейтингийнхээ уналтаас сэрэмжлэж чадаагүй  гэж  Бээжин үзэж  тус улсын эрх баригчдыг эрс шүүмжлэв.
  Дэлхийн зах зээлд Орос улс  үр  тариагаа зориуд  үнэ хямд худалдаж байна гэсэн зэм ор үндэсгүй юм. Гадаадад нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлт дэлхийн тухайн байдал, илүүдэл үр тарианы нөөц, арвин ургацтай холбоотой гэж ОХУ-ын Үр тарианы холбоо тайлбарлав.
   «Их долоон» улсуудын сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар дэлхийн фондын зах зээлүүдийн байдлыг тогтворжуулах  зорилгоор хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Тэд өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Эдгээр долоон улсын сангийн сайд нар Standart & Poor's агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсантай холбогдуулан дүрс бичлэгийн бага хурал яаралтай хийсэн юм.
    АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал бүх зах зээлийн байдалд зохисгүй нөлөөлөв. Гэвч энэ нь түр зуурын нөлөө хэмээн шинжээчид үзэж байна. Дэлхийн фондын зах зээлүүдийн уналт  өнөөдөр азийн зах зээлүүдийн байдалд тун зохисгүй нөлөөлөв.
Орос улс олон улсын төслүүдийг Арктикад хэрэгжүүлэхийг сонирхож байна гэж Ерөнхийлөгч Дмитрий Медведев Арктик дахь стратегийн тогтвортой байдал, түншлэлийн асуудлаархи олон улсын бага хуралд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлэн мэдэгдэв. Энэ хойд бус нутаг ашигт малтмалаар баялаг бөгөөд Европыг Азитай холбож буй хөлөг онгоцны хөдөлгөөний хамгийн Хойд усан зам түүнийг дамжин гарч байгааг дурдав.
Standart & Poors олон улсын рейтингийн агентлаг АНУ-ын төсвийн алдагдлын өсөлтийг харгалзан тус улсын урт хугацааны зээлийн рейтингийг дээд «ААА» түвшингээс «АА+» хүртэл доошлуулав. Энэ явдал эрсдлийг дэлхий даяар шалгаж үзэхэд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Эрсдэл америкийн хамгийн их хэмжээний үнэт цаастай Хятадын эдийн засагт нөлөөлж мэднэ.
Орос улс үр тарианы экспортыг хориглосон шийдвэрээ 7-р сарын нэгнээс хүчингүй болгосноос хойш  бараг 2,4 сая тонн улаан буудай, арвайг гадаадад нийлүүлжээ. Энэ сард үр тарианы экспортыг наанадаж 1,5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч өнгөрсөн оны ган гачиг ба ургацны бараг гуравны нэгийг алдсан явдал үр тарианы экспортыг бараг нэг жилээр тасалдуулав.
Олон улсын рейтингийн “Стандарт энд Пурз” агентлагийн АНУ-ын рейтингийг бууруулах шийдвэр нь америкийн Засгийн газрын баталгаатай тус улсын шинээр гаргах үнэт цаасанд ямарч нөлөөгүй аж. Энэ тухай тус улсын төв банкны үйл ажиллагааг явуулж байгаа Холбооны улсын нөөцийн системийн төлөөлөгч баасан гаригт мэдэгдлээ.
Дэлхийн зах зээлд үнэт цаасны өртөг эрс унав. Ази, Европ болон АНУ-д хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч, зугтан зайлж байна. Өчигдер Германи, Франц, Их Британийн биржүүдэд хувьцааний өртөг эрс унав. АНУ-д тэдгээрийн өртөг 2008 оны доод хэмжээнд хүрчээ. Бразилийн Bovespa товъёог бараг 6 хувиар унав. Токиогийн бирж нээгдснийхээ дараагаар NIKKEI товъёогийн 5 хувийг алджээ.
АНУ-ын болон Европын өрийг даван туулахтай холбогдон өсөн нэмэгдэж байгаа эрсдлийг туулахад дэлхийн орнууд зохицуулалт хийхийг уриалав.  Энэ тухай баасан гаригт Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зэчи мэдэгдэл хийв. Тэрээр мэдэгдэхдээ АНУ-ын төрийн өртэй холбоотой хямралын эрсдэл нэмэгдсээр байна гэжээ. Тиймээс Америк доллароор санхүүжилт хийдэг улс орнуудыг хариуцлагатай мөнгө-зээлийн бодлого явуулж, улс орнуудыг хамгаалахыг уралжээ.
Сүүлийн жилүүдэд байгаагүй ханшний доод хэмжээнээс баасан гаригт Гонконгийн хөрөнгийн бирж арилжаагаа эхэллээ. Ажиллагааны эхний үеэс Хан Сений индекс 4,9 % унажээ. Биржийн бүх секторын үнэт цаас үнэгүй болоход хүрсэн байна. Түүхий эд болон экспортын чиглэлийн, телевизийн болоод даатгалын компаниудын үнэт цаас эзэмшигчид томоохон хохирол амсах нь.
  Орос улс дэлхийн үр тарианы  тэргүүлэгчдийн нэг болох гэж эрмэлзэхгүй байна. Дэлхийн рейтингэд тэргүүлэх байр суурийг эзэлсэн нь хангалттай юм.  Энэ тухай  Москвад Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский мэдэгдлээ.
   АНУ хамралаа хойш тавиад, Сянганыг доллар найдвартай гэдэгт ятгаж байна.Гонконг-Шанхайн банкны нэгдлийн  /HSBC/ тэргүүн Стюарт Гулливер хийсэн мэдэгдэлдээ: Гонконг нь гонконг доллароо америк  доллароос салган авч, америк доллароос татгалзах цаг болсон гэжээ.  Гэхдээ одоохондоо зах зээлийн ханш бүрдүүлэлтэнд шилжихэд хараахан цаг нь болоогүй байна гэжээ.
Ази тив ХХI зууны дунд үед Европтой адилхан хөгжилтэй болно. Ази тивд заналхийлж байгаа асуудлуудтай тэмцэж  чадах юм бол шүү дээ. Ийм дүгнэлтийг Азийн хөгжлийн банкны шинжээчид илтгэлдээ оруулжээ. Тэд нарын тооцоолсноор Азийн орнуудын ДНБ 2050 он гэхэд 2010 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байх гэнэ. Ази тивд дэлхийн эдийн засгийн 50 % ноогдох аж.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
21
22
25
26
29
30