×
Эдийн засаг 14 Долоодугаар сарын 2011
   Хойд Солонгосын  мал аж ахуйн туршилтын сүүний чиглэлийн ямааны  аж ахуй Оросын Приморийн хязгаарт бий болох гэж Амурын хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Амурын төлөөлөгчдийг БНАСАУ-д айлчлах үед талууд хамтарсан ямааны аж ахуй байгуулахаар тохиролцов. Тэдний төлөвлөж буйгаар аж ахуй нь 500 толгой  ямаатай байх юм.
 Хятад улс АНУ-д хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардав. Энэхүү мэдэгдэл нь Moodys - олон улсын рейтингийн агентлагаас хэрвээ төрийн зээлийн хязгаар нэмэгдэхгүй тохиолдолд  АНУ-ын зээлийн рейтинг буурч магадгүй гэсэнтэй холбоотой аж. Хятад улс нь АНУ-ын санхүүгийн үнэт цаасанд өөрийн валютын нөөцийн гуравны нэгтэй тэнцэх 1 их наяд долларын хөрөнгө оруулсан юм.
   Хэдий хир буулт хийнэв, төдий чинээ  авч чаддаг гэсэн  мэргэн ухааныг  санаж явахад ашиг тустай гэдгийг гаалийн хамтын ажиллагааныхан гүнзгий мэдэрчээ. Монгол болон Гаалийн холбоо -Орос, Белорус, Казахстан улстай худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Орос, Монгол хоёр улс хамтарсан судлаачдын бүлгийг байгуулах болоод байна.
   Гадаад эдийн засгийн банк Оросын эдийн засгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Владимир Путины даргаласан тус банкны ажиглагчдын зөвлөлийн хуралдаанаар стратегийн шинэ шинэ санаачилуудыг авч үзэж хэлэлцэв. Гадаад эдийн засгийн банк  өндөр үр дүнд хүрч, 2010 оны дүнгээр цэвэр ашиг нь 1 тэрбум гаруй доллар болсныг ерөнхий сайд хуралдаан дээр онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
6
9
10
17
18
22
23
27