×
Эдийн засаг Долоодугаар сар 2011
Иран улс хийн хоолойн дэлбэрэлтийн уршгийг арилгаад байгалийн шатдаг хийг Түркэд ахин нийлүүлж эхлэв. Баасан гаригт ираны Баруун Азербайжан мужийн хил орчмын Базарганы дэргэд хийн хоолой дэлбэрсэн учир нийлүүлэлтийг зогсоосон билээ. Энэ нь сүүлийн жилд Ираныг Түрктэй холбох хийн хоолойд болсон гуравдахь дэлбэрэлт юм. Түрүүчийн хоёр дэлбэрэлт өнгөрсөн зун болжээ.
АНУ-ын ардчилсан намын засаг захиргаа болон конгресс дахь бүгд найрамдах намынхан төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг хорогдуулах асуудлаар өчигдөр зөвшилцэж чадсангүй. Бүр хэлэлцээний статус ч одоогоор тов тодорхой бус байна. Сенатэд ардчилсан намаас санаачилсан төрийн өрийн асуудлаархи хуулийн төсөл төөлөөгчийн танхимд  саналуудын зайлшгүй гуравны хоёрыг авч чадсангүй.
    АНУ-ын Конгресс баасан гаригт төрийн зээлийн дээд хэмжээг  нэмэгдүүлэх  төслийг унагалаа. Хэрвээ үүнийг 8-р сарын 2-ны дотор шийдэхгүй юм бол Америкд хямрал гарах нь гарцаагүй болоод байна. 7-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай сөргөлдөж буй бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн  танхимаар хянуулахаар  өөрсдийн төслийг орууллаа.
     Энэ долоо хоногт  Хятадын  үндэсний валют АНУ-ын доллартай харьцуулахад урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 7-р сарын 25-нд Шанхай хотын валют арилжааны цэг дээр нэг долларыг 6,441 юаниар арилжжээ. ОУВС-ийн мэдээлснээр юань нь доллартай харьцуулахад 5,5% хувиар өсчээ.
   Дэлхийн эдийн засгийн монополь гүрэн АНУ-д төгсгөл ирэх нь-гэж   Оросын банкнуудын холбооны тэргүүн Гагерин Тосунян үзэж байна. Америк техникийн хямрал зарлах эсэхээс шалтгаалахгуйгээр   доллар “байраа тавьж “ өгнө гэж шинжээч итгэлтэй хэлж байна. АНУ хямралын ирмэг дээр ирээд байна.
    Хямралын уршгийг арилгаж буй зарим хөгжингүй  улсыг бодоход одоо Орос улсад хөрөнгө оруулалт илүү амар болсон гэж "Оросын эрсдэл" компанийн шинжээчид үзэж байна. Тус компани улс орныхоо эрсдэлтэй зах зээлийн томоохон этгээд болжээ.
   Конгресс төрийн өрийн туйлын хэр хэмжээг дээшлүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэх ёстой гэж  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгдлээ. Америкийн удирдагч сүүлийн хоёр долоо хоногт парламентад хандан өрөнд нэрвэгдэж  эрсдэлийг арилгах асуудлыг зохицуулахыг хоёр удаа уриаллаа. Өрөнд нэрвэгдсэн тухай 8-р сарын 2-нд зарлан мэдээлж болзошгүй.
   2011 онд  Орос улсад  2,5 сая автомашин худалдах ёстой. Энэ нь өсөлтийн 40 хувь болно гэж PricewaterhouseCoopers компани оросын автомашины зах зээлийн хөгжлийг таамнажээ. Оросын оршин суугчид зөвхөн эхний хагас жилд шинэ машин худалдан авахад бараг 1 тэрбум доллар зарцуулжээ. Жилийн худалдааны өсөлт 2010 оны үзүүлэлтээс 20 хувиар давах байсан.
Европын холбоо болон АНУ зах зээл үүдийн байдлыг маш түгшүүртэй болгосоор  байна. Вашингтонд ардчилсан ба бүгд найрамдах  намууд  төрийн зардлыг багасгах төлөвлөгөөг зохицуулж чадсангүй. Ерөнхийлөгч Обама зохих хүчин чармайлт  гаргасан хийгээд өрөнд идэгдсэн шийдвэр гаргатал хэдхэн өдөр үлдсэн боловч улс төрчид байр сууриа хамгаалсаар байна.
    Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар Грек улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг зөвшилцөв. Өнөөдөр Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр эл асуудлыг хэлэлцэнэ. Британий Financial Times мэдээлснээр, ойрын хоёр жил   ЕХ, ОУВС Грек улсад 71 тэр бум евро зээл олгож магадгүй.
    Барак Обама нь улс орноо хямралаас аврахын тулд  Бүгд найрамдахчуудын  намд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар – төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, ашгүй нэг техникийн хямрал гэдэг нь гарахгуй болж, 8-р сарын 2-ны өдөр –“О” -ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх нь байна.
   Алтны үнэ эрс нэмэгдсээр  байна. Евро  бүсийн тогтворгүй байдал болон АНУ өрөнд идэгдэхэд тулсан явдал алтны жинг нэмэгдүүлж байна. Өчигдөр лаа алтны үнэ нэг ёсны түүхийн үнэмлэхүй  дээд  амжилт тогтоож, 1600 долларт хүрлээ. «Миний хувьд алт мөнгө биш» гэсэн АНУ-ын Холбооны хөрөнгийн системийн тэргүүний мэдэгдэл үнэхээр  сонин санагдлаа.
   БНХАУ нефть хийн салбарт Ирактай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао мэдэгдлээ. Багдадтай урт хугацааны үндсэн дээр хамтран ажиллана гэдэгт Бээжин найдаж байгааг тэрээр онцлов. БНХАУ-ын ГХЯ-ны сайтад нийтлүүлсэн мэдээлэлд энэ тухай өгүүлжээ.
АНУ-ын «Төрийн өрийн төлөө тулаан» хэмээх улс төр, мэдээллийн том шоу дээд цэгтээ хүүрч байна. Ууний гол баатар Ерөнхийлөгч Обама болон конгрессын гишууд  Холливудын арга уламжлалаар нийтийн дайсан- ирээдүйн санхуугийн дампууралтай тэмцэж байна. Тэд дайсныг чухам ямар арга хэрэгслээр дийлэх асуудлаар тохиролцож чадахгүй байгааг үзэгчид ойлгохгүй байна.
  Сбербанкны  тэргүүн Герман Греф АНУ-ын санхүүгийн хямралын техникийг няцаахын зэрэгцээ  Оросын иргэдийг хадгаламжаа өөрсдийн зарлагадахаар зэхэж байгаа тэр валютаар хадгалахыг  зөвлөжээ. Хэрвээ АНУ ын Конгресс дээр  төрийн зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх санал дэмжлэг авч чадахгуй бол 8-р сарын 2- ны дараа тус улс  санхүүгийн хямралыг зарлаж магадгүй юм.
   ОУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Оросын байгалийн хийг Европд нийлүүлэх зорилготой “Хойд урсгалын” гурав дахь салааг  барьж байгуулахыг үгүйсгэсэнгүй. Энэ тухай Засгийн газрын тэргүүн Магнитогорскийн төмөрлөгийн үйлдвэр дээр тус үйлдвэрийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр мэдэгдэв.
   Орос улсын үр тарианы ургац энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд буюу 90 сая тонн хүрэх нь.  Энэ тухай Оросын ЗГ-ын тэргүүн шадар сайд Виктор Зубков мэдэгдлээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар 2010 оны ган гачгийн дараа газар тариалангийн салбар сэргэнэ гэж үзэж байна.
   АНУ-ын  өр төлөх баталгаанд цаасанд оруулсан хөрөнгий нь  төлөв Хятад улсыг түгшүүлж байна. Тус улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арга хэмжээ авахыг америкийн засгийн газраас шаардав. АНУ-ын төсвийн асар их хэмжээний алдагдалтай холбогдуулан зээл төлөх чадвары нь зэрэглэлийг доошлуулж болзошгүй гэж «Мудиз» рейтингийн агентлагаас анхааруулснаас хойш ийнхүү мэдэгдсэн байна.
   Хойд Солонгосын  мал аж ахуйн туршилтын сүүний чиглэлийн ямааны  аж ахуй Оросын Приморийн хязгаарт бий болох гэж Амурын хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Амурын төлөөлөгчдийг БНАСАУ-д айлчлах үед талууд хамтарсан ямааны аж ахуй байгуулахаар тохиролцов. Тэдний төлөвлөж буйгаар аж ахуй нь 500 толгой  ямаатай байх юм.
 Хятад улс АНУ-д хөрөнгө оруулагчдыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардав. Энэхүү мэдэгдэл нь Moodys - олон улсын рейтингийн агентлагаас хэрвээ төрийн зээлийн хязгаар нэмэгдэхгүй тохиолдолд  АНУ-ын зээлийн рейтинг буурч магадгүй гэсэнтэй холбоотой аж. Хятад улс нь АНУ-ын санхүүгийн үнэт цаасанд өөрийн валютын нөөцийн гуравны нэгтэй тэнцэх 1 их наяд долларын хөрөнгө оруулсан юм.
   Хэдий хир буулт хийнэв, төдий чинээ  авч чаддаг гэсэн  мэргэн ухааныг  санаж явахад ашиг тустай гэдгийг гаалийн хамтын ажиллагааныхан гүнзгий мэдэрчээ. Монгол болон Гаалийн холбоо -Орос, Белорус, Казахстан улстай худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор Орос, Монгол хоёр улс хамтарсан судлаачдын бүлгийг байгуулах болоод байна.
   Гадаад эдийн засгийн банк Оросын эдийн засгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Владимир Путины даргаласан тус банкны ажиглагчдын зөвлөлийн хуралдаанаар стратегийн шинэ шинэ санаачилуудыг авч үзэж хэлэлцэв. Гадаад эдийн засгийн банк  өндөр үр дүнд хүрч, 2010 оны дүнгээр цэвэр ашиг нь 1 тэрбум гаруй доллар болсныг ерөнхий сайд хуралдаан дээр онцлов.
   Иран улс өөрийн нефтийн хөрөнгийн захтай боллоо.  Хөрөнгийн зах дээр энэ тухай мэдэгдэхдээ: худалдан авагчдад ямар нэгэн хязгаарлалт үгүй гэжээ. Энд зөвхөн израилийн компаниудтай гэрээ хийхийг хориглосон аж. Иран нь дэлхийн  нефть үйлдвэрлэгчид: Саудын Араб, АНУ, ОХУ-ын дараа 4 байранд ордог юм.
АНУ эрдэнэ шишийн нийт  ургацны 40 хувийг биоэтанол болгохоор  боловсруулжээ   АНУ анх удаа тэжээлийн зорилгоор ашиглагдаж байсан  эрдэнэ шишийн био түлш болон ашиглагдаж байсан тоо хэмжээнээсээ давлаа. Энэ тухай лондонгийн  “Файнэншл таймс” сонин нийтлэлдээ,  сүүлийн нэг жил био этанолыг 5 тэрбум бушель эрдэнэ шишийн буюу  нийт ургацын 40 %  боловсруулан гаргажээ.
   ОУВС-ийн ерөнхийлөгч хатагтай Кристин Лагард өөрийн нэгдүгээр орлогчийн албан тушаалд  америкийн иргэн Дэвид Липтоныг томилжээ. Үүний өмнө Липтон нь АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх байсан юм. ОУВС-ийн дэд тэргүүнээр хятадын Төв банкны дэд тэргүүн Мин Жугийн нэрийг дэвшүүлсэн байв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
2
6
9
10
17
18
22
23
27