×
Эдийн засаг 7 Зургаадугаар сарын 2011
     Грек улс санхүүгийн хямралд тулж ирээд байна. Европын холбоо хувийн хөрөнгө оруулагчдад тус улсын өрийн асуудлыг шийдвэрлэхэд туслах санал гаргасны дараа шинжээчид ийм  дүгнэлтэнд хүрчээ. ЕХ-ны Сангийн яам грекийн улсын облигац барьдаг хувийн банк, санхүүгийн байгууллагуудад, тэдгээрийг нь  нилээд урт  буюу долоон жил хүртэлх хугацаанд төлж дуусгах үнэт цаасаар солих санал гаргажээ.
    Монгол улсад болон Халимаг улсад хамтарсан мах, махан бүтэгдээхүүн  боловсруулах үйлдвэр байгуулах болно. Энэ тухай Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэгдсэн юм. Оросын хөдөө аж ахуйн орлогч сайд Сергей Королёвын хэлснээр  Орос улс монгол малын махыг оросын зах зээлд нийлүүлэх туйлын сонирхолтой байгаа ажээ.
   Оросын Газпром компани хятадын түншүүдтэйгээ яриа хэлэлцээгээ өнөөдөр үргэлжлүүлэх болно. Үүний өмнө тус байгуулагын төлөөлөгч Сергей Куприянов хэлэхдээ, тус компани нь хятадын талтай байгалийн хийн асуудлаар өөрийн тогтоосон үнээ хатуу тууштай хамгаалан  хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн билээ.Газпром нь хятад улсад байгалийн хийг, Европд нийлүүлдэг тэр л орд газраас нийлүүлэх юм.
    Автомашин угсрах шинэ дэглэмийг Орост нэвтрүүлснээр үндэсний автомашины аж үйлдвэрт оруулах хөрөнгө хоёр дахин нэмэгдэнэ. Урьдын  ёс журмын үед  оросын эдийн засагт хоёр тэрбум гаруй доллар оруулсан бол ойрын гурван-дөрвөн жилд мөн үзүүлэлт таван тэрбумд хүрнэ.Дэлхийн автомашины тэргүүлэх компаниуд хэдэн жилийн өмнө өөрийн үйлдвэрүүдийг Орост нээж эхлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
5
6
10
12
25
26