×
Эдийн засаг Зургаадугаар сар 2011
   Орос улс Вьетнам улсад СУ-30 МК-2 сөнөөгч онгоцны эхний хэсгийг нийлүүлээд байна. Энэ тухай Рособоронэкспорт байгууллагын төлөөлөгч Сергей Корнев Ле Буржед болж байгаа сансар-агаарын хөлгийн үзэсгэлэн дээр мэдэгджээ. Түүний ярьснаар энэ долоо хоногт Вьетнам улсад дөрвөн онгоцыг нийлүүлж дуусчээ. Корнев хэлэхдээ Одоо Вьетнамд нийлүүлсэн онгоцнуудыг угсрах ажил эхлээд байна.
     Төв Азид цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ үед хөдөө аж ахуйг үр ашитай эрхэлж болох уу?Тийм ээ, болно. Үүнд Монгол улс үлгэр жишээ  болж байна гэж Тува улсад болсон эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчид ярьж байна.
      БОЭХӨ -ийн орнууд эдийн засгийн хөгжлийнхээ хурдаар дэлхийн бусад орнуудыг гүйцэж түрүүлнэ. Ийм урьдчилсан мэдээ ОУВС-ийн нэн шинэ үеийн судлагааны тайланд оржээ. Ингэхдээ БОЭХӨ-ийн “тав”дотор  хамгийн ирээдүйтэй үзүүлэлттэй нь  Хятад улс юм.
ЕврАзЭС-ын хямралын эсрэг сангийн анхны зээл  болох 800 сая долларыг Белорус руу өнөөдөр шилжүүлжээ гэж Оросын сангийн сайд Алексей Кудрин сэтгүүлчдэд мэдээллээ. “Өчигдөр Белорус  улс зээлтэй  холбогдох бүх үүргийг бүрдүүлсэн, харин өнөөдөр шилжсэн “гэж тэр хэллээ.
  "Ухаалаг" шинэ эрчим хүчний сүлжээ ойрын жилүүдэд Орос улсад бий болно гэж Эрчим хүчний нэгдсэн системийн холбооны сүлжээний компанийн захиргааны дарга Олег Бударгин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр  мэдээлэв. Зөвхөн энэ онд Холбооны сүлжээний компаниас энэ чиглэлийн тулгуур боловсруулалт бүтээж нэвтрүүлэхэд 3 тэрбум рубль буюу 100 сая гаруй долаар зарцуулна.
   Инновацийн загварууд болон тэдгээрийг Орос улсад хэрэгжүүлэх асуудлыг Санкт-Петербургад Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд хэлэлцэж төдийгүй фоумд оролцогчдод олон боловсруулалтын ажиллагааг үзүүлсэн байна. «Роснано» корпораци жижиглэн худалдаалахыг орчин цагийн цахим баазад шилжүүлэх технологиа үзүүлжээ. Бүх төрлийн бүтээгдэхүүн нь RFID радио үелэлзлийн тэмдэгтэй байж бэлэн мөнгөөр төлөхгүй дэлгүүр гэгчийн тухай өгүүлж байна.
    ОУВС-ийн шинэ захирагч - тэргүүний сонгуульд нэр дэвшүүлэх  үйл ажиллагаа нь 6-р сарын 28-нд эхлэн, 30-нд дуусна гэж тус байгууллагаас мэдээлжээ. Энэ албан тушаалд Мексикийн Төв банкны тэргүүн Агустин Карстенс болон Францын сангийн сайд Кристин Лагард нар нэр дэвшээд байна.  Мягмар гаригт ОУВС-ийн удирдлага Карстентэй, лхагва гаригт – Лагардтай уулзахаар төлөвлөөд байна.
   Орос-монголын хилийн байцаан өнгөрүүлэх цэг,боомт 29 байдгаас 19 нь ажилладаг ажээ. Яагаад ийм байдалтай болсныг  манай сурвалжлагч тодруулжээ. Улсын хил хамгаалах газрын агентлагт энэхүү ажлыг нэг жилийн өмнө эхлэсэн боловч онцын шаардлагагүй учраас зогсоожээ. Гэтэл цаг үе өөрчлөгдөж байдаг. Орос, Монгол хоёр улс хил дээр хамтарсан хяналтын ажил явуулахаар тохиролцжээ.
         6-р  сарын 20-нд Парисын ойролцоох Ле Буржед Олон улсын онгоцны үзэсгэлэн нээгдэнэ. Үзмэрийн үеэр үзэгчид оросын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг үзэж болно.  Энэ бол “Сухой Суперджет 100” онгоц болон аврага том газар усаа явагч Бе-200  юм.
Евробүлгэмийн тэргүүүн /европын 17 орны сангийн сайд ордог / Люксембургийн ерөнхий сайд Жан Клод Юнкер өрийн хямрал бүсийг тэлж болзошгүй байгааг анхааруулав. Тэрээр энэ тухай германы “Зюддойче цайтунг” сонинд өгсөн ярилцлагадаа “Португаль, Ирланд улс нь ядуурч хоосорч, өндөр өртэй байгаа Бельги, Итали болон тэднээс өмнө Испани энэ замаар орох магадлалтай байна” гэжээ.
Орос улсын эдийн засагт  улсын үүргийг чангатгах үе шат ард үлдсэн гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Петербургийн олон улсын эдийн засгийн  XV чуулганы хүрээнд хэлсэн үгэндээ мэдэгдсэн юм. Дмитрий Медведевын үзэж буйгаар оросын эрх баригчид улсын капитализм гэгчийг барихыг зориогүй гэжээ.
Импортыг хязгаарлах Белорусс улсын байр суурь нь өөрчлөгдөхгүй бол тус улстай хийж байгаа зээлийн хамтын ажиллагаагаа ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам дахин харж үзэх санал гаргаж магадгүй байна. Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр тус яамны орлогч сайд Андрей Слепнев сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ.
Дэлхийн банк ОУ-ын 4 тэрбум долларын төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн байна. Тус банкны удирдах захирал Нгози Оконьи-Ивела, Санкт-Петербургт оросын Сангийн яамны сайд Алексей Кудринтэй  хийсэн уулзалтынхаа дүнгээр ингэж мэдэгдсэн байна. Банк зөвхөн санхүүгийн тусламж үзүүлээд зогсохгүй “судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэх болон туршлага, мэдлэгээ хуваалцахад” бэлэн байна гэж тэр хэлсэн байна.
Олон улсын эдийн засгийн форумын төгсгөлийн өдөр Санкт-Петербургт болж байна. Гарын үсэг зурсан хэлэлцээрийнхээ тоогоор Петербургийн форум жилээс жилд дээд амжилт тогтоосоор байна. Энэ жил гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрийн тоо ноднин жилийн 5 тэрбум еврогийн амжилтыг эвдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Дэлхий дахинд кибер дайралт эрс нэмэгдсэн явдал иймэрхүү эрсдлээс хамгаалах кибер даатгалын асуудлыг хурцаар тавихад хүргэлээ. Автоматжуулсан системийн үйл ажиллагаанд хакерууд халдаж эхэлсэн 25 жилийн өмнөөс энэ хэллэг бий болсон юм. Одоо  байдал улам л дордож байна. Саяхан хакерууд АНУ-ын СитиГрупп томоохон банкны серверүү дайрч 360 мянган хүний  зээлийн картад нэвтрэн орсон байна.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао СПБ дахь форум дээр хэлсэн үгэндээ дэлхийн санхуугийн системын шинэтгэлийг хурдасгахыг уриалав.  Түүний хэлснээр  зах зээлээ эрчимтэй хөгжүүлж байгаа улсуудын дэлхийн санхуугийн байгууллагуудад гүйцэтгэх уургийг бэхжүүлэх хэрэгтэй гээд Хятад улс 2008 оны хямралаас үүдэлтэй тулгалдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Ху Зиньтао тэмдэглэв.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев СПБ дахь, эдийн засгийн  форум дээр өнөөдөр хэлсэн үгэндээ, «Орос улс нефтийн үнийг зөрүүгэх олсон хөрөнгийг хуримтлуулах бодлогоо цаашид ч явуулна» гэж  мэдэгдэв. Ерөнхийлөгч  азийн эдийн засаг тургэн хөгжиж, Ойрхи  Дорнод, Хойт Африкд мөргөлдөөнүүд гарч, японы АЦС-т осол учирснаас үүдэн түүхий эдийн үнэ дахин өсснийг тэмдэглэв.
Дэлхийн эдийн засгийн өсөлт  энэ оныг дустал хадгалагдаж, ирэх онд үргэлжлэнэ гэж НУБ-ын « Дэлхийн эдийн засгийн байдал ба 2011 оны төлөв» илтгэлд таамаглажээ.Энэ онд өсөлт 3,3, ирэх онд 3,6 хувь болно гэж онцлосон байна. НУБ-ын таамагнал өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн үз үүлэлтээс 1 хувь гаруйгаар  давж байна.
Өнөөдөр Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхлэж байгаа бөгөөд 6-р сарын 18 хүртэл үргэлжлэх болно. Сүүлийн үед энэ форум эх орны болон гадаадын бизнес болон төр засаг шууд ил тод яриа хэлэлцээ хийдэг санал шүүмжлэлийн талбар болоод байна. ОУ-ын ерөнхийлөгчийн илтгэлийг форумын гол үйл явдал гэж уламжлал ёсоор үздэг юм.
Инновацийн хотхонд оруулах хөрөнгө  хувийн капиталыг татаж оруулсаны үр дүнд хэд дахин нэмэгдэнэ гэж «Сколково» инновацийн төвийн тэргүүлэх захирагч Стивен Лоуренс Гайгер Санкт-Петербургад  залуучуудын эдийн засгийн 2 дахь форум дээр мэдэгдлээ. Эдүгээ Москва орчмын инновацийн төвийн  хөгжилд улсаас хангалттай хэмжээний хөрөнгө гаргаж байна.
Өнөөдөр Өмнөд Курилийн усанд японы 260  далбаат онгоцууд тугаа мандуулан дохиогоо хангинуулан орж ирсэн байна. Хүн амьдардаггүй Сигнальный арлын ойролцоо тэд далайн байцаа цуглуулах юм байна. Мэддэг хүний ярьж байгаар энэ хавийн далайн байцаа онцгой амттай юм байна. Энэ байцааг цуглуулахын төлөө загасчид ОУ-д нэг сая гаруй доллар төлдөг байна.
Өнөөдөр Санкт-Петербург хотод Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхлэж байгаа бөгөөд 6-р сарын 18 хүртэл үргэлжлэх болно. Энэ удаагийн форум “Шинэ эрин зууны тэргүүнүүд” гэсэн уриан дор болох юм байна. Форумын хүрээнд үндсэн гурван асуудлаар хэлэлцүүлэг явуулна.
ОУ мөнгө зээлийн болон төсвийн арай оргилуун бодлого баримтлахыг ОУВС зөвлөж байна. Гол, гол салбаруудад эрчимтэй үйл ажиллагаа явуулж чадах юм бол эдийн засгийн жилийн өсөлтийг 6%-д хүргэж болно гэж ОУ-д суугаа ОУВС-гийн төлөөлөгчдийн тэргүүн Юха Кахонен үзэж байна. Энэ шинжээч оросын эдийн засгийн байдлын таамаг болон үнэлгээний тухай Москвад мэдээлэл хийсэн юм.
2013 оноос хойш Хятадын эдийн засагт ажил хэрэгч байдлын нийтлэг сулрал болох ба өсөлтийн эрч хүчний эрс уналт нүүрлэж байна. Сингапурт болж байгаа бага хурал дээр бямба гаригт Нью-Йоркийн их сургуулийн профессор Нуриэль Рубини ингэж мэдэгджээ. “Хятад улс экспортоор улс орноо хөгжүүлэх биш ДНБ-ийх нь тал хувийг эзлээд байгаа хөрөнгө оруулалтаар улс орноо хөгжүүлнэ гэж үзэж байна.
Төсвийн хомсдол ДНБ-ий 2,5%-иас их болно гэдэг ОУ-ын хувьд аюултай гэж дэд ерөнхий сайд, сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Ирэх жил улс орон энэ аюултай түвшингээс “давж” гарна гэж тэр анхаарууллаа.
ОУВС-гийн тэргүүнд нэр дэвшсэн хоёр хүний нэрийг ОУВС-гийн захиралуудын зөвлөл зарлалаа. Эдгээр нь Франц улсын сангийн сайд Кристин Лагард, Мексик улсын Төв банкны тэргүүн Агустин Карстенс нар юм. Хамгийн сүүлд Израиль улсын Төв банкны захирал 67 настай Стенли Фишер нэр дэвшигчидэд нэгдэх гэсэн боловч насны хязгаараас болоод чадсангүй.
Иран улс 20 %  50 гаруй км ураны баяжмал үйлдвэрлээд байна-гэж Синьхуа Ираны МАГАТЭ дахь төлөөлөгч Али-Асгара-Солтаний гийн хэлснийг иш татжээ. Олон улсын цөмийн зэвсэглэлийг хорогдуулах бага хурал дээр Солтани нь Иран улс баяжуулсан уран үйлдвэрлэлтээ 120 кг шурхай хүргэх хэрэгтэй гэж хэлжээ.
6-р сарын сүүлээр Москвад гадаадад  АЦС ын барилга байгууламжуудыг “ барь-удирд-ашигла” / BOO, build- own-operate/“ байгуулах компанийг бүртгэх юм.  Шинэ бүтэц нь АЦС ын шинэ эрчим блокуудыг 10 гаруй орнуудад барьж байгуулахад зориулагдаж бий болж байгаа юм. Чухамдаа ийм зарчмаар Түрк улсад  АЦС-ын  “Аккую” төсөл хэрэгжиж байна.
    Орос, Хятад хоёр улсын хооронд Дорнод-Сибирь –Номхон Далайн хоолойгоор дамжих нефтийн үнийн томъеог өөрчлөхгүй байхаар тохиролцов. “ Бид томъёог хадгалахаар тохиролцсон бөгөөд Хятад улс түүгээр  төлөхөөр тохиролцов” гэж Интерфакс агентлагт Оросын Эрчим хүчний яамны эх сурвалж мэдээлжээ.
   Дэлхийн атомын эрчим хүчний салбарын тэргүүлэх ажилтнууд атомын энергийг хөгжүүлэх зөвлөмжийг «Фукусима» АЦС-д осол гарснаас  хойш анх удаа «Атомэкспо» форум дээр уялдуулан зохицуулж боловсруулсан байна. Уулзалтад оролцогчид станцын аюулгүй  ажиллагааны  асуудлыг шийдвэрлэх олон улсын баримт бичгуудийг боловсруулах тухай Оросын ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжлээ.
Түркийн Кайсери хотод лхагва гаригт   “Набукко” хийн хоолойг байгуулах төслийг дэмжин хоёр талын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг Nabucco Gas pipeline International  GmbH оператор компани болон Австри, Болгар, Унгар, Румын, Түрк улсуудын холбогдох байгууллагуудын тэргүүн нар гарын үсэг зурлаа.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
5
6
10
12
25
26