×
Эдийн засаг 21 Дөрөвдүгээр сарын 2011
Нефтийн үнийн өсөлт оросын эдийн засгийн өсөлтийн хувьд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэхээ болилоо. Оросын хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид болон аж үйлдвэрийнхний холбооны их хурал дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Засгийн газрын авч үзэж байгаа дунд хугацааны ирээдүйн улс орны эдийн засгийн хөгжлийн зам нь нефтийн үнгээс хамаарахгүй гэж тэр тайлбарлалаа.
АНУ ба Европ эдийн засгийнхаа хөгжлийг идэвхжүүлэхийг оролдож байхад Хятад улс эрчимтэй өсөлтий нь тогтоон барихыг хичээж байна.Иймээс БНХАУ-ын Төв банкаас нөөцлөх хэр хэмжээг нэмэгдүүлэхийг өнгөрсөн ням гаригт томоохон банкуудад тушаав. Тэгэх нь зээллүүлэлтийг багасгаж, инфляцийг тогтоон барихад туслана гэж Бээжин найдаж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт 2011 онд удааширч 9,6% болно гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны академ таамаглаж байна. Тодорхой бус олон хүчин зүйл байгаатай холбоотой гэж хятадын шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулалтын хангалттай хурдан өсөлт тогтвортой байна, гэвч хэрэглээний өсөлтийн хурд болон цэвэр экспорт удаашрах болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
5
7
9
10
15
18
22
25