×
Эдийн засаг 19 Дөрөвдүгээр сарын 2011
Оросын агаарын тээвэрт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хувийг нэмэгдүүлэх боломжтой болоод байна. Орос  улсын засгийн газар нь Агаарын  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Хэрэв тэдгээр нь батлагдах юм бол, гадаадын хөрөнгө оруулагчид эх орны агаарын компаниудын үнэт цаасны хяналтын багцыг эзэмших эрхтэй болох юм.
Дэлхийн шилдэг тэргүүний эдийн засагчдын ирээдүйг сайхнаар хэлэх таамаг дуусжээ. Дэлхий шинэ хямралын босгон дээр тулж  ирээд байна –гэж Дэлхийн банкны болон Олон улсын валютын сангийн шинжээчид үзэж байна. Үүний гол буруутан – улс бүрийн тавьсан өр зээл, зээлийн хүүгийн өсөлт, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бэрхшээл.
  Европын комисс Чернобылийн АЦС-ын эвдэрсэн тогоонд шинэ бунхан барихад зориулан 110 сая евро олгох болжээ. Энэхүү санхүүжилт нь 25 жилийн өмнө сүйрсэн Чернобылийн АЦС-ын тогоог булшлахад болон чернобылийн бусад объектуудад зориулагдах юм.  Ийм шийдвэр гарсныг Европын комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэл Барроуз мэдэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
5
7
9
10
15
18
22
25