×
Эдийн засаг Дөрөвдүгээр сар 2011
Пакистан Орос улсад түүний “өмнөд тэнгист”гарах замыг ашиглахыг санал болгожээ. Энэ тухай Пакистаны ерөнхийлөгч Асиф Зардари 5-р сард Москвад хийх айлчлалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэв. Түүний ярьснаар ийм алхам нь хоёр улсын эдийн засгийн хөгжилд чухалач холбогдолтой ажээ.
Forbes дэлхийн хамгийн нөлөөтэй, баян  хүмүүсийн нэрсийн жагсаалтаа шинэчилжээ. Сэтгүүлийн нийтэлснээр  2010 онд Газпром нь цэвэр ашгийнхаа үзүүлэлтээр гуравдугаар байранд  оржээ. Бусад үзүүлэлтийнхээ нийт дүнгээр: худалдааны хэмжээ, өр, авлага болон хөрөнгөжилтөөр  оросын томоохон хийн компани нь нэг байраар ахиж, 16 байрыг эзлэх болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар дараа жил Газпром байр суурь илүү батжина.
Эрчим хүчний хомсдол Хятадын ЗГ-ыг цахилгаан эрчим хүчийг хэмнэх дэглэм тогтооход хүргээд байна. Шинэ арга хэмжээ нь 5-р сарын 1-нээс эхэлэн хэрэгжих ажээ. Хятад улсын Хөгжил, шинэчлэлийн төрийн хороо эрчим хүчний хэрэглээг зохицуулдах шинээр авар арга хэмжээнүүдийн талаар мэдэгдэл хийжээ. Уг арга хэмжээгээр  цахилгаан хэрэглээг тухайн  сүлжээний ачааллаас шалтгаалан төлөвлөгөөтэй таслаж байх юм.
Орос улс хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажлаа эрчимжүүлж байна. Энэхүү туслалцаа, дэмжлэгийг авахаар газар тариалангийн томоохон төдийгүй, жижиг фермерүүд ч санаархаж болох юм. Энэ тухай ЗГ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан төдийгүй өнгөрсөн оны газар тариалангийн дүнг гаргаж, энэ жилийн төлөвлөгөөг хэлэлцэв. 2010 онд Орос улсын газар нутаг багагүй бэрхшээл үзсэн.
АНУ санхүүгийн хямралтай тулгараад байна. Төсвийн алдагдлыг хаахын тулд зээлсэн  хөрөнгөний хугацаа дуусах өдөр ойртож байна. Хэрвээ Конгресс улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхгүй  бол улс орон сүйрнэ л гэсэн үг, учир нь зээл авсан хүмүүс төлөх мөнгөгүй байна. Иймэрхүү анхааруулгыг  Барак Обамагийн Засаг Захиргааны төлөөлөгчдийн талаас гаргаад байгаа юм.
Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын тулд Орос улс тавдугаар сард нефтийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргахыг зогсоохоор боллоо. Энэ тухай Эрчим хүчний орлогч сайд Сергей Кудряшов мэдэгдэв. Тэрээр пүрэв гаригт тус улсын зарим бүсэд бий болсон нефтийн бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой шуурхай хуралдааныг орон даяагаар  зохион явуулав. Алтайн хязгаарт нилээд илүү хүнд байдал үүссэн байна.
Египт-Израилийн хилийн дэргэдэх  “Ас – Сабил” хийн станц дээр дэлбэрэлт болсны улмаас Израиль, Иордани руу байгалийн хий нийлүүлэлтийг зогсооход хүрлээ. Египтийн тусгай албаныхны үзэж буйгаар Сунайн хойгийн хойд талд болсон дэлбэрэлт нь хорлон сүйтгэх ажиллаагаа ажээ. Хэдэн долоо хоногийн хугацаанд “Аc – Сабил” хийн станц руу хоёр дахь удаагаа дайрч байгаа мнь энэ ажээ.
Хятад улс Америкийн сүйрлээс айж байна. Өнгөрсөн долоо хоногт Standard gnd Poors компаний рейтингийн дүнгээр  “тогтвортойгоос “,“сөрөг”   дүн авсан  явдалд  БНХАУ энэхүү  үзүүлэлтийг эрс эмзэг хүлээж авсан цорын ганц орон болов.
Ерөнхий сайд Владимир Путин Төрийн Думд тавьсан  2010 оны ЗГ-ын хийсэн ажлын тайлангийнхаа дүнгээр дараа хэдэн даалгаварт гарын үсэг зурав. ЗГ-ын сайтан дээр эдгээр даалгавар тавигдсан байна.
АНУ Орос улсыг ДХБ-д элсэхэд сонирхож байна. Энэ нь  Орос улсын эдийн засгийг илүү тунгалаг, бат бэх болгох ажээ. Ийм мэдэгдэлийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Оросын асуудлаарх ерөнхий зөвлөх Майкл Макфол хийжээ. Энэхүү алхамын бүхий л эерэг талуудыг Америкийн Засаг захиргаа Конгрессийн өмнө тайлбарлахаар төлөвлөж байна гэж Цагаан Ордны төлөөлөгч тэмдэглэв.
Жирийн хог дулааны эх үүсгэвэр болно. Сибирийн орос эрдэмтэд түлшний оронд ахуйн хог хэрэглэж ажилладаг уурын зуухны төсөл зохиожээ. Хэрвээ бага зэрэг шинэчлэл хийх юм бол “академик шатаалт” мини  ЦС болох боломжтой.
Узбекситаны ер ө нхийл ө гч Ислам Каримовын Хятадад хийсэн айлчлалын явцад хоёр оронд харилцан ашигтай  хэд хэдэн хэлэлцээрт гарын ү сэг з ү ржээ. Хятадаас Ташкентад 1,5 тэрбум долларын томоохон зээл олгох юм. Бээжин өө рт ө д нь чухал т ө рлийн бараа таваар Узбекистанаас авахаар тохиролцов.
Нефтийн үнийн өсөлт оросын эдийн засгийн өсөлтийн хувьд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэхээ болилоо. Оросын хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид болон аж үйлдвэрийнхний холбооны их хурал дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Засгийн газрын авч үзэж байгаа дунд хугацааны ирээдүйн улс орны эдийн засгийн хөгжлийн зам нь нефтийн үнгээс хамаарахгүй гэж тэр тайлбарлалаа.
АНУ ба Европ эдийн засгийнхаа хөгжлийг идэвхжүүлэхийг оролдож байхад Хятад улс эрчимтэй өсөлтий нь тогтоон барихыг хичээж байна.Иймээс БНХАУ-ын Төв банкаас нөөцлөх хэр хэмжээг нэмэгдүүлэхийг өнгөрсөн ням гаригт томоохон банкуудад тушаав. Тэгэх нь зээллүүлэлтийг багасгаж, инфляцийг тогтоон барихад туслана гэж Бээжин найдаж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт 2011 онд удааширч 9,6% болно гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны академ таамаглаж байна. Тодорхой бус олон хүчин зүйл байгаатай холбоотой гэж хятадын шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулалтын хангалттай хурдан өсөлт тогтвортой байна, гэвч хэрэглээний өсөлтийн хурд болон цэвэр экспорт удаашрах болно.
Белорусс улсад нийлүүлж байгаа оросын нефтийн бүтээгдэхүүний татварын талаархи маргаанаа зогсоож ОУ-ыг шүүхэд өгсөн байсан өргөдлөө Минск буцааж авсан байна. ТУХН-ийн орнуудын Эдийн засгийн шүүх дээр Белорусс улсын ХЗЯ-ны сайд Виктор Голованов энэ тухай мэдэлэлээ.
Япон улс бусад улсуудад гаргаж байгаа барааны экспортоо 3-р сард 2010 оныхтай харьцуулахад 2,2%-иар багасгалаа. Шинжээчдийн таамаглаж байснаас 2 дахин их багасгасан байна. Японы автомашины 4 тэргүүлгч компаниудын  үйлдвэр зогссон учраас экспортыг багасгасан юм.
Оросын агаарын тээвэрт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хувийг нэмэгдүүлэх боломжтой болоод байна. Орос  улсын засгийн газар нь Агаарын  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Хэрэв тэдгээр нь батлагдах юм бол, гадаадын хөрөнгө оруулагчид эх орны агаарын компаниудын үнэт цаасны хяналтын багцыг эзэмших эрхтэй болох юм.
Дэлхийн шилдэг тэргүүний эдийн засагчдын ирээдүйг сайхнаар хэлэх таамаг дуусжээ. Дэлхий шинэ хямралын босгон дээр тулж  ирээд байна –гэж Дэлхийн банкны болон Олон улсын валютын сангийн шинжээчид үзэж байна. Үүний гол буруутан – улс бүрийн тавьсан өр зээл, зээлийн хүүгийн өсөлт, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бэрхшээл.
  Европын комисс Чернобылийн АЦС-ын эвдэрсэн тогоонд шинэ бунхан барихад зориулан 110 сая евро олгох болжээ. Энэхүү санхүүжилт нь 25 жилийн өмнө сүйрсэн Чернобылийн АЦС-ын тогоог булшлахад болон чернобылийн бусад объектуудад зориулагдах юм.  Ийм шийдвэр гарсныг Европын комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэл Барроуз мэдэгджээ.
“Евросеть” холдингийг оролцуулаад оросын 4-5 компани Гонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ёстой. Азид томоохонд ордог энэ хөрөнгийн биржээр зочилсныхоо дараа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Ирээдүйн хэлхээ холбоо, оросын эдийн засгийг хөгжүүлэх болон Москвад олон улсын санхүүгийн төв байгуулахад тус болно гэдэгт тэр итгэж байна.
Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбоо ЕХ-ны замаар хөгжиж байна. ОХУ-ын засгийн газрын 1-р орлогч  Игорь Шувалов, “Россия-24” сувгийн мэдээлэлийн хөтөлбөрөөр энэ тухай мэдэгдлээ. ОУ ази, европыг хослуулан нэгтгэдэг гэдгийг тэр санууллаа.
Латин Америкд оросын хамгийн сүүлийн үеийн ПДХС худалдаж авна. Тэдгээрийн нэг нь “Панцирь –С1 ” пуужин-их бууны цогцолбор техник. Энэ техник нь Рио-де -Жанейрод саяхан  өндөрлөсөн олон улсын нисэхийн болон батлан хамгаалах системийн ЛААД-2011 үзэсгэлэн дээр тавигдсан байжээ.
Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч гэлээ , унах эрсдэл одоогоор хадгалгдсаар л байна. Ийм санааг “их хорийн” орнуудын  Төв банкны тэргүүн нар илэрхийлжээ. Вашингтонд болж өнгөрсөн уулзалтанд дээр баталсан хамтарсан мэдэгдэлд тэд мэдэгдэхдээ: эдийн засгийн байр суурь улам бүр тогтвортой болж байна, харин хувийн секторт хэрэгцээ өсч байна.
Азийн ээлжит 10 дахь форум Хятадын Хайнань арлын Боао хотноо болно. Сүүлийн жилүүдэд форумыг «Азийн Давос» гэж нэрлэсэн байна. Тэгснээрээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд Ази илүү их үүрэг гүйцтгэх болсныг онцлов. Азийн форумыг Хятад улсын санаачилгаар 2001 онд байгуулсан юм. Түүнийг Ази Номхон далайн бүс нутгийн байгууллагын хувьд байгуулжээ.
Хөдөө аж ахуй ойрын үед оросын эдийн засгийн нэг ёсны гол хөдөлгүүр болж  мэднэ. ОХУ-ын засгийн газрын даалгавраар улс орноо хөгжүүлэх эдийн засгийн шинэ загварыг боловсруулж буй Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд ийм гэнэтийн дүгнэлт хийжээ. Дэлхийн газар эдэлбэрийн 10 хувь болон бүх хар хөрсний тэн хагас нь Орос улсад ногдож байна.
Дэлхийн улс орнуудын болоод, тэр тусмаа Орос улсын  нүүрсний салбарыг технологийн хувьсгал хүлээж байна. Энэ нь эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбоотой юм.  Японд гарсан цөмийн генерацын тулгамдсан асуудал нь энэ салбарын мэргэжилтнүүдийг шинээр нүүрсний ирээдүйг судлахад хүргэсэн юм. Энэхүү түлшний ирээдүйг тавдугаар сард Баруун Сибирийн Кемерово мужид болох Олон улсын нүүрсний чуулганаар хэлэлцэх гэж байна.
«Өмнөд Урал дахь инновацийн өдрүүд»  олон улсын бага хурал өнөөдөр Оросын өмнөд Уралын Челябинск мужид нээгдлээ. Бага хурал гадаадын аль болох олон хөрөнгө оруулагчийн анхаарлыг татах гол зорилготой. Ялангуяа санхүү төдийгүй орчин цагийн технологи олгох хөрөнгө оруулагчид шаардагдаж байна. Эдүгээ Челябинск муж  гадаадаас  оруулсан хөрөнгийн хэр хэмжээгээр тэргүүлж буй оросын таван бүс нутгийн нэг боллоо.
Энэ зун Орост нээх байгалийн хийн бирж төрийн нүүрс ус төрөгчийн зах зээлийг цоо шинэ түвшинд гаргах ёстой.Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн мөн алхам үнэ тогтоохыг илүү ил тод болгож, дотоодын хэрэглэгчдэд хий нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж төдийгүй оросын компаниудын байр суурийг гадаадын зах зээлд бэхжүүлнэ. Урьд өмнө ч Орост байгалийн хийн худалдаа хийж үзсэн билээ.
Энэ оны 6-р сарын 1 гэхэд ОУ-д байгалийн хийн бирж зохион байгуулах арга хэмжээ авахыг Д.Медведев засгийн газарт даалгалаа. Хийг биржээр худалдах анхны туршилтыг 2006 оны 11-р сард хийсэн ба Москва хотын засгийн газрын шийдвэрээр энэ эрчим хүчний түүхий эдийн цахим худалдааг анх удаа хийсэн билээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
5
7
9
10
15
18
22
25