×
Эдийн засаг Гуравдугаар сар 2011
Ливийн иргэний дайнд Барууныхны цэрэг хөндлөнгөөс орсны дараа нефтийн үнэ үргэлжлэн өслөө. Ойрын үед Африкийн энэ улсад “хар алтны” үнэ улам нэмэгдэж, хуучин үнэ сэргэхгүй бололтой. Ливи улс нь дэлхийд нефтийн олборлолтоор гуравдугаар байранд ордог аж. Нью-Йоркийн хөрөнгийн зах дээр нэг баррель нефтийн үнэ 4-р сарын урьдчилсан мэдээгээр 1,5 доллараар нэмэгдэж 102,57  долл.
Японы «Фукусима-1» АЦС-ын тойрны хүнд байдал олонхи улс орныг атомын энергийг хөгжүүлэх стратегиа хянаж үзэхэд хүргэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бүх АЦС-ын ажлыг түр зогсоох шийдвэр гаргав. Эдүгээ  Хятадад атомын эрчим хүчний 28 блок барьж байгаа хийгээд бас 38-ыг барьж эхлэх гэж байна.Тэдгээр дэлхийд барьж байгаа бүх АЦС-ын бараг 40 хувь билээ.
Олон улсын валютын сан /ОУВС/ хүнсний барааны өсөлт удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай аж. Ийм дүгнэлтэнд судагааны департаментын шинжээчид хүрсэн байна. ОУВС-гаас  гаргадаг “Хүсний барааны үнийн индексжилт” баримт бичгийн дагуу  олдоо 2008 оны оргил үетэй тулж очоод байгаа аж.
Япон ба Ойрхи Дорнодын байдал нефтийн зах зээлийг ахин донсолгож байна. Япон дахь цацраг идэвхит бодисын тархалт арабын орнуудын улс төрийн тэмцэл хөдөлгөөнөөс илүү  зохисгүй нөлөөтэй боллоо.Нефтийн үнэ түр зуур буураад одоо ахин нэмэгдэж байна. Ойрын үед нэг баррель нефтийн үнэ 150-200 доллар болж магадгүй гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин өчигдөр  таамаглав.
Газар хөдлөлт, цунами японы автомашины тэргүүлэх компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв. Дэлхийн автомашины аж үйлдвэрт  тэргүүн байр эзлэж буй «Тойота» компани улс дотроо бүх  үйлдвэрлэлээ 3-р сарын 17 хүртэл зогсоож, үйлдвэрлэх машиныхаа тоо хэмжээг 40 мянгаар багасгаж болзошгүй. Түүнчлэн японы «Сузуки», «Ниссан», «Хонда» компаниуд ажлаа түр зогсоожээ.
Азийн хөрөнгийн биржүүд мягмар гаригаас үл буурсан  арилжаагаа зогсоогоод байна. Энэ бууралт нь японы хөрөнгийн сангийн түүхэнд хамгийн нөлөөтэй боллоо. Хямралын шалтгаан нь АЦС-ын хурцадмал байдал аж. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активаас болгоомжлон, Японы цаашдын эдийн загсийн сэргэн мандалтанд үл итгэж байна.
 Байгалийн эрс хувирал дэлхийн эдийн засгийн байдалд тэр даруй нөлөөлдөг. Гэвч энэ нөлөөг нэг утгаар тайлбарлаж болохгүй гэж шинжээчид үзэж байна.Байгалийн гамшиг сүүлийн жилүүдэд эрс ихэссэн байна.1980-ад онд 165,1990-д онд  258  байгалийн гамшиг болсон бол 2000-ад оноос жилд дунджаар 385-нд хүрчээ.
Ерөнхий сайд Владимир Путин Орос улсад  эдийн засгийн онцгой бүсүүдийг  өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хэд  хэдэн санаачилга дэвшүүлэв.Тухайлбал хөрөнгө оруулалтын нэмэлт тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Засгийн газрын тэргүүн  урт хугацааны стратегийг бизнест санал болгож, эдийн засгийн онцгой бүсүүдийн үйл ажиллагааг дүгнэв. Манай орны хөгжил эдгээр бүсийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байна.
Япон улсыг дайрсан байгалийн сүйрэл нь хэдэн мянган японы гэр бүлийг болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн нийт эдийн засаг нэрвэгдэж магадгүй болоод байна. Японы үйл явдлыг  хамгийн түрүүн хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ.
Муаммар Каддафи нь орос, хятад, энэтхэг улсын компаниудад ливийн нефтийн секторт хөрөнгө оруулахыг санал болгов. Тэрээр энэ тухай  3-р сарын 14-нд Орос, Хятад, Энэтхэг улсын элчингүүдтэй Трипольд уулзахдаа мэдэгдэсэн гэж Ливийн үндэсний телевиз мэдээлжээ. Уулзалт Ливийн маш хурц хямралын үеээр болж өнгөрсөн юм.
Хэрвээ нефть нэг баррель нь 150 доллар болбол  дэлхийн эдийн засагт үйлдвэрлэлийн уналт үүснэ гэж америкийн хөрөнгө оруулалтын Мэррилл Ланч банкны шинжээчид анхаарууллаа. Ливи улсад нефтийн агуулахууд шатаж байна гэсэн мэдээ гал дээр тос нэмлээ.
8-р сарын 15-ны өдрөөс өмнө Засгийн газар Оросын эрчим хүчний шинэчлэлийн цогцолбор төлөвлөгөөг бэлэн болгоно. Ийм үүргийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хакассид хийсэн Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр өгсөн юм. Шинэчлэлийг эцэслэх нь хүнд хэцүүг даван туулж яваа салбарт түүний үр ашгийг дээшлүүлэн, хэрэглэгчдийн тарифын өсөлтийг зогсоох боломжтой аж.
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсаар байна. 3-р сарын 10 нд  Лондонгийн бирж дээр болсон арилжааны үеэр нэг баррель 51 центээр буун- 115,4 долларт хүрчээ.  Нью-Йоркийн бирж дээр хар алтны үнэ  1,7 доллараар буурч -102,7 доллар болжээ.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд ( БРИК буюу БОЭХ ) нь  буурай эдийн засагтай орнуудад хувь нэмрээ оруулж байна. Ийм дүгнэлтийг Олон улсын валютын сан (ОУВС) хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  БРИКС ийн орнуудад хамгийн сүүлд Өмнөд Африк нэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд өөрийн нөлөөгөө эрчимжүүлэн, уламжлалт лидер -АНУ, ЕХ- г ч хол орхих магадлалтай юм.
Орос Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлаар дэлхийн банкны тэргүүлэх удирдагчид  зөвлөгөө өгч байх болно. Москвагийн Олон улсын санхүүгийн төвийн зөвлөлдөх зөвлөлд орох  саналыг Goldman компаний тэргүүн Ллойд Бланкфейн, Blackstone компаний үүсгэн байгуулагч Стив Шварцманн,  JPMorgan Chase-ийн  Жимми Даймон, Bank of America компаний Брайен Мойнихен нар хүлээж аваад байна.
Оросын шууд  гар дээрхи  худалдааны зах зээл итгэлтэй өсөн нэмэгдэж байна. Шинжээчдийн тооцоолсноор 2010 онд мөн зах зээлд тэргүүлэх компаниудын ашиг орлого 9 хувиар өсөн нэмэгджээ. Энэ нь нийт дэлхийн үзүүлэлтээс ч өндөр байна. Эл үзүүлэлтийг хэвээр хадгалах нь 2011 оны зорилт юм. Шууд худалдаачид Орост байр сууриа бэхжүүллээ.
Дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт ойрын жилүүдэд буурьтай өөрчлөлт гарна. Эдүгээ их хүчин чадалтай станцууд атомын эрчим хүчний зах зээлд  тэргүүлэгч байр суурийг эзлэж байна. Гэвч ийм АЦС өндөр өртөгтэй бөгөөд тэр болгон бүгдэд шаардагдахгүй байна. Иймээс бага, дунд  хүчин чадалтай эрчим хүчний блок бүхий АЦС эрэлт хэрэгцээтэй байх болно.
Арван хоёрдугаар таван жилийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх явцад онцгой анхаарал хандуулна. Энэ өдрүүдэд Бээжин хотод болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао тавьсан илтгэлдээ ингэж мэдэгдлээ. Ерөнхий сайдын илтгэлд анх удаагаа “хүн бол бүхний үндэс” гэсэн зарчим улс орны удирдагчдын гол барих зүйл гэж заасан байна.
Орос улс бүр 10 жилийн дараа дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдүүн нийлүүлэх талаар тэргүүний байр эзлэнэ. Оросын хувьд энэ нь нефтийг үр тариа орлох экспортын шинэ бүтэц бий болно гэсэн үг. Өлсгөлөн бол ойрын үед олон улс оронд тулгарах бодит асуудал болсныг шинжээчид дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.
АНУ-аас оюуны өмчийн эрхийг хамгаалах хүрээнд Хятад болон өөр хэд хэдэн улсад зэм хүлээлгэв. Худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж буй Рон Киркийн хэвлэл мэдээллийн  албанаас зарлан мэдээлсэнээр арваад зах зээлийн ажиллагаа шинэ бүтээлийг хувилан олшруулах, хуурамч бүтээгдэхүүнтэй  хийх олон улсын тэмцэлд сорилт учруулж байна.
Орос Улсад инфляц унаж эхэллээ. Хоёрдугаар сарын үзүүлэлтүүд  нэгдүгээр сарынхаас хамаагүй сайн байлаа гэж Улсын статистакын  холбооны албанаас мэдэгдсэн байна. ОУ-д сүүлийн үед авсан цогц арга хэмжээтэй үүнийг шинжээчид холбон үзэж байна. Оросын төр засгийн шууд оролцоотойгоор инфляцийн хурдыг саарууллаа.
Хоёр сар дараалан хүнсний бүтээгдхүүний үнэ үнэмлэхүй дээд хэмжээнд хүрсээр байна. Дэлхий дээр өлсгөлөнгийн аюул нүүрлэж байна гэж НҮБ анхааруулсаар байна. Хэрвээ ойрын үед нөхцөл байдлыг зохицуулахгүй бол нийгэм, улс төрийн болон хүн амын өсөлтийн өргөн хэмжээний донсолгоо болж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид тэмдэглэж байна.Үнийн хамгийн дээд түвшинг улаан буудай тогтоолоо.
  “Хар алтны” томоохон экспортлогч Ливи улсад болж байгаа мөргөлдөөнөөс болж дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнэ 3-р сарын 4-нд өссөөр байлаа. Хойд тэнгисийн нефтийн хольц Brend маркын нефтийн 4-р сарын захиалгын үнэ лондоны ICE бирж дээр нэг баррель нь 120 долларт дөхсөн байна.
Хосгүй ургамал, бичил организмыг хадгалах нэгдсэн төвийг «Сколково» инновацийн төвийн сууринд байгуулж магадгүй. ОХУ-ын олон нийтийн танхимаас ийм санаачилга дэвшүүлжээ. Урьдчилан харахын аргагүй тохиолдол буюу сүйрэл гарсан үед хэрэглэх олон тонн хүнсний бүтээгдэхүүн төдийгүй оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын биологийн хосгүй материалын үнэлж барашгүй ач холбогдолтой цуглуулга манай орны нөөц баялаг болсон юм.
2006 оноос Халимагт «Фэлкон капитал» чехийн компанитой хамтран салхин эрчим хүчний парк нэг сууринд барих хөрөнгө оруулалтын нэн чухал  төслийг хэрэгжүүлж байна. Ирэх оны эхээр эрчим хүч анх удаа үйлдвэрлэж, Элст хотынхны хэрэгцээг бүрэн хангана. Мартагдсан салхин цахилгаан үүсгүүрийг тал нутагт сэргээж байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
3
7
8
13
18
20
27
29