×
Эдийн засаг Хоёрдугаар сар 2011
Японы засгийн газар Владивостокоос Москва руу Транссибирийн төмөр замаар ачааны галт тэргийг Европ руу ачаа тээвэрлэхэд ашигтай талыг нь судлах үүднээс хяналтын галт тэрэг явуулав. Японы Хамада  боомтоос 2-р сарын 27- нд ачааг явуулжээ. Өмнөд Солонгосын Пусаныг дамжин тэр нь Владивостокд  ирж, тэндээс Трассибирийн төмөр замаар Москвад ирэх юм. Уг ачааг тээвэрлэхэд 30 хоног шаардагдах аж.
Хойд Африкийн хэрэг явдал эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг ахин хэлэлцэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийг  хүргэв. Ливийн нийт олны тэмцэл хөдөлгөөн ямар хор уршигтай болж  мэдэхийг Европ таамаглаж байна. Найдвартай нийлүүлэгч гэдгээ нотлон харуулсан орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг нэр хүндтэй шинжээчид  уриалж байна. Орос улс энэ тал дээр гол байр эзлэж байна.
Токио Курилыг нээхээр ирэх анхны гадаадынханд дайн зарлах нь. Японы Засгийн газар нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар Өмнөд Курилд ирэх хятадын ажиллах хүчийг боломжгүйд үзэн мэдэгдэл хийв. Тэдгээр арлуудыг Япон улс өөрийн “хойд нутаг” гэж маргаж ирсэн юм.
Манай гаригийн ихэнх ургамлын төрлүүдийг Шпицберген бүлэг арлууд дээрх дэлхийн томоохон үр тарианы дээж хадгалах агуулахад цуглуулжээ. 120 метрийн гүнд ухсан нүсэр том агуулах нь дэлхийн сүйрэл, цөмийн дайн, хэт дулаарал болон газар хөдлөлтийг ажирахгуй даван туулах ёстой юм. Хойд туйлаас 1000 км зайтай орших энэ агуулахыг гурван жилийн өмнөө байгуулжээ. Тэнд үрийн хагас сая орчим загвар хадгалагдаж байгаа.
Ойрх-Дорнод, Хойд Африкийн орнуудад болж байгаа эмх замбараагүй явдал нь нефтийн зах зээлийг тэсрэхэд хүргэлээ. Иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байгаа Ливи улс нефть болон хийн  нийлүүлэлтээ зогсоосон. Түүний дүнд өнгөрсөн долоо хоногт нэг баррель Brent маркийн түүхий нефть 100 ам.долларт хүрч, баруун-техассын хөнгөн нефть 120 ам.долларт дөхөж очоод байна. ОПЕК-ийн орнуудад нефтийн нөөц бий.
Америкийн иргэн Стивен Гайгер “Сколково”гийн шинэтгэлийн төвийн удирдагчаар ажиллана. Тэр технологийн шинэтгэлийн ажлыг зохион байгуулна. Сангийн үндсэн  Топ-менежерүүд  томилогдсон 2010 оны 11 сар хүртэл түүний ажлын байр эзэнгүй л байв.Харин одоо бол шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Сколково нь  үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжтой болоод байна.
Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин дэлхийн эдийн засаг нь хямралын өмнөх үеийн хөгжлийн загварт эргэн орж мэдэх юм  гэж хэлжээ. Тэрээр Красноярскд болсон эдийн засгийн чуулга уулзалт дээр жишээ болгон АНУ-ыг иштатжээ. АНУ-д иргэдийн эрэлт хэрэгцээний загварыг байнга сэргээсээр иржээ. Сайд хэлэхдээ хямралын өмнөх хөгжлийн загварын  эрсдэл нь түүхий эдийн сектор руу чиглэгдсэн байж.
Орос улсын Загасны аж ахуйн Холбооны агентлагийн тэргүүн Андрей Крайний Япон улсыг Өмнөд Курилд хамтран ажиллахыг уриалав. Тэрээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг нутаг дэвсгэрийн тухай яриа хэлэлцээнээс ангид үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Крайний ярихдаа, хятадын нэгэн фирмтэй Өмнөд Курилын Кунашир арал дээр хамтарч ажиллахаар тохиролцоод байгаа гэж хэлэв.
АНУ Ираны бас нэгэн банкинд эдийн засгийн нэг талын  хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Энэ нь  Ираны “Рефах” банк юм. Энэ тухай 2-р сарын 17-нд АНУ-ын санхүүгийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэдний мэдээлсэнээр тус банк нь Ираны Батлан хамгаалах яамны салбарт үндэсний баллистик пуужингийн хөтөлбөрийг болон онгоцны үйлдвэрийн улсын компанид санхүүгийн үйлчилгээ явуулжээ.
Ази тив худалдааны хүрээнд  Европын Холбоо болон АНУ-ыг сориж байна. Япон, Энэтхэг хоёр улс чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт 2-р сарын 16-нд гарын үсэг зурав. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд гуравт орж байгаа улс болон  эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй азийн орон гаалийн саад тотгороос ангижирч байна.
Орос улс дэлхийн нефтийн зах зээлийн түшиг тулгуурын нэг болж, дэлхийн эрчим хүчний балансад нэн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж эрчим хүчний  судлалын Кембрижийн холбооны  захирлуудын зөвлөлийн дарга Дэниэл Йергин мэдэгдлээ. «Ойрын 15 жилд Орос улс хичнээн их нефть үйлдвэрлэх нь Арктикаас  шалтгаална» гэж тэрээр онцлов.
Ойрхи Дорнодын байдал тухайлбал египетийн тэмцэл хөдөлгөөн Ливи, Бахрейн улсуудыг хамрасан учир нефтийн үнэ  нэмэгдэж байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Нефть олборлогч орнууд «халуун цэг» болж хувирвал Ойрхи  Дорнодод нефть нийлүүлэлт саатаж мэднэ гэж шинжээчид үзэж байна.
Хүнсний сан хүмүүсийг өлсгөлөнгөөс аврана. Америкийн шинжээчид Орост байгуулсан үр тарианы тогтворжуулах сангийн механизмыг үлгэр загвар болгох санал дэвшүүлжээ. Хэтдээ хүнсний  түвэг бэрхшээлийг тэгж арилгаж болно гэж  Вашингтоны Earth Policy Institute  байгууллагын тэргүүн Лестор Браун  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Дэлхийн дараачийн хямрал хүнснийх болно гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийд мэдэгдээд буй хүнсний бүтээгдэхүүний хямрал төсөөлж байснаас улам хатуу ширүүн болж магадгүй. Үүнийг харуулсан анхны түгшүүртэй шинж тэмдэг илрээд байна. Дэлхийд зөгийн тоо аажмаар хорогдож байгааг нотолсон илтгэлийг Рабобанк  хөдөө аж ахуйн банкны шинжээчид гаргалаа. Зөгий устсаар бүрмөсөн үгүй болох юм бол 4 жилийн дараа хүн төрлөхтөн ч мөхөх болно гэсэн Альберт Эйнштейны сануулгыг эрдэмтэд иш татаж байна.
Монголын Говийн Таван-Толгойн чулуун нүүрсний орд газрыг эзэмшихийг сонирхож байна гэж «Оросын төмөр зам» компани мэдэгдэв. Компани консорциум байгуулахыг санаачилж, тус орд газрыг эзэмшихийн төлөө тендерт түрүүлэх зорилготай байна. «Оросын төмөр зам» компаниас гадна  оросын «Сибирийн нүүрсний эрчим хүчний компани» болон Korea Resourses, Posco, LG, Daewoo зэрэг японы ба солонгосын компани консорциумд нэгдэв.
Орос  улсын бүх цахилгаан эрчим хүчний барагцаалбал 16 хувийг үйлдвэрлэж буй «Росатом» улсын корпораци инновацийн чиглэлийг өргөжүүлж байна. Энэ онд эрдэм шинжилгээний ба туршилт-зохион бүтээх ажилд бараг 700 сая доллар гаргах юм. Компани атомын технологийн салбарт  эрдэм шинжилгээний ба зохион бүүтээх ажиллагаанд бүх эргэлтийн хөрөнгийнхөө  бараг 6 хувийг  зарцуулж байна.
 Энэ онд оросын автомашины зах зээл бараг 15 хувиар өргөжин тэлэх юм. Оросын автомашины зах зээл хямралыг бүрэн давсан. Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр 2010 онд хоёр сая гаруй суудлын машин, автобус худалджээ. Өнгөрсөн онд  францын Peugeot Citroen,солонгосын Hyundai Орост үйлдвэрүүдээ ажиллуулж эхлэв.
Дмитрий Медведев гадаадаас хөрөнгө оруулах санг байгуулах саналуудыг тодорхойлох даалгавар засгийн газарт өгсөн байна. Эдгээр саналыг нэг сарын дараа бэлэн болгох ёстой. Улс орныхоо хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чиглэгдсэн Оросын эрх баригчдын шинэ алхамыг сайшаан дэмжиж байна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид мэдэгдлээ.
Египетэд хямрал гарсны улмаас Суэцийн сувгийг хаавал нэг баррель нефтийн үнэ урьд үзэгдээгүй  нэмэгдэж, 200 долларт хүрнэ гэж Венесуэлын эрчим хүч, нефтийн сайд Рафаэль Рамирес өчигдөр хэллээ. Байдал ийнхүү даамжрах нь ОПЕК-ийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулах шалтаг болно. Гэвч одоогоор ийм хуралддаан хийх шаардлага үгүй гэж тэрээр онцлов. Сайдын хэлснээр бол эдүгээ зах зээлийн нөхцөл хэвийн байна.
 Оросын засгийн газрын тэргүүлэгчид эдийн засгийнхаа стратегийн ач холбогдолтой  салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх анхны багц арга хэмжээг дэмжлээ. Энэ цогц арга хэмжээ  хүнс, эмнэлэг, эм  зүй, банкны үйл ажиллагаа, газрын баялгийг ашиглах зэрэг хүрээг хамрасан гэж ерөнхий сайд Владимир Путин тодруулав. Түүний хэлснээр бол эдгээр арга хэмжээ хөрөнгө оруулагчдыг стратегийн ач холбогдолтой салбаруудад ирүүлэхэд туслана.
 Өрнөд Европ болон Орос, Хятад, Японы аялал жуулчлал, тээврийн компаниуд Тунис, Египетийн хувьсгал үймээнээс болж их хэмжээний хохирол  хүлээж байна. Эдгээр арабын улсууд өрөнд нэрвэгдэх аюул тулгарч, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэл хурцдав. Олон улсын аялал жуулчлал нэлээд их хохирсон байна. Тухайлбал оросын аялал жуулчлалын агентлагууд  Египетийн хэрэг явдлын улмаас 100 сая гаруй доллар алдав.
ОУ-д хувийн секторын хувь болон хувийн хадгаламжийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Москвад болж байгаа “Россия-2011” эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. Орос Улс энэ үзүүлэлтээрээ тэргүүлэгч орнуудаас хоцорч байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрлөө. Хадгаламж 28%-тай байна гэдэг иргэд санхүүгийн байгууллагад итгэж байгаагийн илрэл гэж Кудрин хэллээ.
Биржийн дотоодын худалдааны хүрээнд 2-р сарын 4-нд Орос Улсад үр тарианы биржийн худалдаа болно. Өнгөрсөн жилийн ган гачиг, түймэрт нэрвэгдсэн ОУ-ын бүс нутгуудыг үр тариагаар хангахад энэ нь тус болно. Мөн ийм үйл ажиллагаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үнийн өсөлтийг зогсооно. 2010 оны тариа хураалт төлөвлөж байснаас арай бага болсон юм.
Дэлхийн зах зээл дээр Орос Улс өрсөлдөөний давуу талаа хадаглаж байна. Москвад болж байгаа эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. ОУ-ын ДНБ-ний 37% болж байгаа татварын дарамтын түвшинг тэр жишээ болгон дурдлаа. Энэ бол европын орнуудын дундаж үзүүлэлт юм. ОУ-ын нефть, хийн хүрээн дэх татвар 28% болж байгаа юм.
Оросын Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг 2025 он хүртэл хөгжүүлэх улсын шинэ хөтөлбөрийн төсөл 4-р сар гэхэд бэлэн байх болно. Курилын арлуудад зориулсан дэд хөтөлбер түүнд багтах тухай ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргин мэдээллээ. Сайд Курилын арлуудыг хөгжуулэх холбооны хөтөлбөрийн хүрээнд Кунашир аралд барьсан  барилга байгууламжуудыг өчигдөр сонирхон үзлээ.
Курагиногоос Кызыл хүрэх Тува улсын анхны төмөр зам “мухар” зам болохгүй цаашаагаа Монгол улс хүрч дараа нь Зүүн Өмнөд Ази руу гарна. Энэ санал санаачлагыг холбооны төв дэмжсэн бөгөөд Монгол улсын төр засагтай хамтын ажиллагааны хүрээнд Баруун Монголын эрдэс түүхий эдийн баазыг эзэмшихэд нэвт гарах вариант нь оновчтой гэж үзсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
4
6
7
9
12
13
15
19
21
23
27