×
Эдийн засаг 31 Нэгдүгээр сарын 2011
Орос улс 2010 онд  алт валютын нөөцдөө хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Үнэт төмөрлөгийн нөөц бараг гуравны нэгээр нэмэгдэж, 784 тонноос давсан байна. Ийм хурдац Орост дэлхийн хэмжээнд 8-р байр эзлэх боломж олгож, «алтны нөөцийнхөө» хэр хэмжээгээр түрүүлэгчийн нэг болгож мэднэ.
“ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах тухай хэлэлцээрийг батлах тухай” хуулинд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураны орд газрын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах үүднээс “Росатом” нэгдэл хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг боловсруулсан байна.
Дотоодын нөөцийн сангаас энэ оны 1,2-р улиралд улаан буудай, арвай, хөх тариаг сар бүр 500 мянган тонн худалдаалах Хөдөө аж ахуйн яамны саналыг Орос Улсын засгийн газар зөвшөөрлөө. Зохих захирамжид ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар засгийн газар бирж дээр худалдаалах үр тарианы доод үнийг тогтоож өгсөн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
6
7
8
9
10
13
14
16
19
20
21
22
23
25
29
30