×
Эдийн засаг Нэгдүгээр сар 2011
Орос улс 2010 онд  алт валютын нөөцдөө хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Үнэт төмөрлөгийн нөөц бараг гуравны нэгээр нэмэгдэж, 784 тонноос давсан байна. Ийм хурдац Орост дэлхийн хэмжээнд 8-р байр эзлэх боломж олгож, «алтны нөөцийнхөө» хэр хэмжээгээр түрүүлэгчийн нэг болгож мэднэ.
“ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах тухай хэлэлцээрийг батлах тухай” хуулинд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураны орд газрын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах үүднээс “Росатом” нэгдэл хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг боловсруулсан байна.
Дотоодын нөөцийн сангаас энэ оны 1,2-р улиралд улаан буудай, арвай, хөх тариаг сар бүр 500 мянган тонн худалдаалах Хөдөө аж ахуйн яамны саналыг Орос Улсын засгийн газар зөвшөөрлөө. Зохих захирамжид ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар засгийн газар бирж дээр худалдаалах үр тарианы доод үнийг тогтоож өгсөн байна.
АНУ-ын засаг захиргаа болон корпорациудын удирдлага 2008-2009 оны  санхүүгийн хямралын буруутан юм гэсэн дүгнэлтийг америкийн конгрессоос байгуулсан хямралын шалтгааныг тогтоох хоёр намын комиссын ажлын  тайланд бичжээ. Жорж Буш , Билл Клинтон нарын засаг захиргаанууд болон Холбооны нөөцийн системийн тэргүүн нар хямралын хариуцлагыг хүлээх ёстой гэж илтгэлийн зохиогчид үзэж байна.
Хязгаарын 60 үйлдвэрийн газрын үйлдвэрлэсэн 10 тонн хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг  Берлинд нээгдсэн “Ногоон долоо хоног” үзэсгэлэн дээр Кубань дэлгэн үзүүлж байна. Энд мах, сүү, загс болон лаазалсан бүтээгдхүүн мөн чихэр боов болон дарс, жүүсийг дэлгэн үзүүлж байна. Гадаадын түншүүдийг оролцохыг урьж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга явуулахаар төлөвлөж байна.
Давосын эдийн засгийн форумд оросын төлөөлөгчид оролцсон явдал хөрөнгө оруулалтын урсгалыг манай улс руу чиглүүлэх ташуур болж өгнө. “Сколково” шинэ технологийг арилжаажуулах болон  боловсруулалтын төвийг хөгжүүлэх сангийн тэргүүн Виктор Вексельберг ИТАР-ТАСС агентлагт мэдэгдсэн байна. “Сколково” төслийн ирээдүйн тухай тэрээр ярихдаа: «Энэ төсөл бол шинэчлэлийн том хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Орос Улс ойрын 20 жилд байгалийн хий үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч  хэвээрээ байна. Оросын хийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Улсын Думын орлогч дарга Валерий Язев Венад болж байгаа хийн талаархи европын бага хурал дээр ингэж мэдэгдлээ.
  Эдийн засгийн шинэчлэлийн хүчинд Орос Улсад ардчилал хөгжих болно. Дмитрий Медведев Давосын Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ энэ итгэл үнэмшилээ илэрхийллээ. Бие даасан өөртөө итгэлтэй хүмүүсийн нийгэм, хөгжингүй эдийн засгийн найдвартай бааз дээр ямар ч ардчилал оршин тогтнох ёстой гэж оросын төрийн тэргүүн үзэж байна. Дмитрий Медведев Швейцарьт хийсэн айлчлалаа хэдэн цагаар богиносголоо.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев лхагва гаригт Давост Дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ, оросын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах арга хэмжээг тодорхойллоо. Ойрын үед ОУ-д гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор тусгай сан байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ.
  Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Давост хийх айлчлалын хөтөлбөрийг нилээд багасгалаа. “Домодедово” онгоцны буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсний улмаас ингэхэд хүрчээ. “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө Д.Медведев ингэж мэдэгдсэн юм.Ерөнхийлөгч энэ ярилцлагыг эртнээс өгөх гэж төлөвлөж байсан юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын уур амьсгал, дэлхийн эдийн засгийн форумын тухай ярихаар төлөвлөөд байсан юм.
Сомалийн эрэг хавийн далайн дээрэмчидтэй тэмцэх НҮБ-ийн АЗ-ийн шинэ тогтоолд Орос Улс ойрын өдрүүдэд өөрийн саналаа оруулна. Энэ тухай НҮБ-ийн дэргэд суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мягмар гаригт мэдээллээ.
Дмитрий Медведев Давосын форумыг Орос Улсын шинэчлэлийг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татахад ашиглах болно. Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа оросын “Ведомости” сонинд ярилцлага өгөхдөө төрийн тэргүүн ингэж мэдэгдсэн байна. Орос Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг сонирхож байгаа болон хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа хэн бүхэнд өөрийн ярилцлагаа зориулж байна.
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 1-р сарын 25 буюу мягмар гаригт унаж эхэлсэн байна. Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр нэг баррелийн үнэ 1 доллар 68 центээр багасаж 86 доллар 19 цент болсон байна. Атлантын далайн нөгөө эргийн лондоны бирж дээр “хар алтны” үнэ 1 доллар 36 центээр багасаж 95 доллар 25 цент болжээ.
Давост Дэлхийн эдийн засгийн форум эхлэхийн өмнө оросын хөрөнгийн зах зээл өөрийн түүхэнд анх удаа хамгийн их гадаадын хөрөнгийг татлаа. Олон улсын Emerging Portfolio Fund research агентлагын мэдээгээр дэлхийн санхүүгийн хямрал эхэлснээс хойш хамгийн дээд хэмжээ болох 724 сая долларын хөрөнгийг татсан байна. Орос Улсыг сонирхох барууны хөрөнгө оруулагчдын сонирхол өнгөрсөн жилийн намраас илт өсөж эхэлсэн билээ.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд оролцсон БРИК гэдэг хураангуй үгийг зохиогчдын нэг америкын нэр хүнд бүхий эдийн засагч Жим О Нил шинэ санаачлага гаргалаа. Энэ бүлэг дээр хүчтэй хөгжиж байгаа эдийн засагтай Мексик, Өмнөд Солонгос, Түрк, Индонез улсуудыг нэмэхийг тэр санал болголоо. БРИК-ийг өргөжүүлье гэсэн санал урьд нь ч гарч байсан юм.
Дэлхийн зэвсгийн экспорт өнгөрсөн жил 71 тэрбум долларт хүрч түүхэн дээд цэгтээ хүрлээ. Энэ үзүүлэлт хүйтэн дайн дуусснаас хойшхи дээд үзүүлэлт боллоо. Өнгөрсөн жил Орос Улс 10 тэрбум долларын зэвсэг, цэргийн техник худалдаж экспортын хэмжээгээрээ АНУ-ын дараа 2-т орсон байна. Дэлхийн зэвсгийн худалдаанд судалгаа хийх төв энэ тухай мэдээллээ.
Оросын томоохон “Роснефть” нефтийн компани болон британын Бритиш Петролуем \ВР\  компани хувьцаагаа солилцохоор тохиролцлоо. Энэ тохиролцооны дүнд “Роснефть”, ВР компанийн 5%-ийн хувьцааг авч, британчууд оросын компанийн төрийн хувьцаа эзэмшигчийн дараа 2-т орж, тэдний хувьцаа 9,5%-иар нэмэгдэж бараг 11% болох юм байна. Энэ хэлэлцээ 8 тэрбум орчим долларын өртөгтэй юм.
Москвад Олон улсын санхүүгийн төв байгуулах тийш бас нэг алхам хийлээ. Олон улсын санхүүгийн төв байгуулах ажлын хэсгийн удирдагч Александр Волошин төслийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг нэрэллээ. Энэ зөвлөлд дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагын шинжээчид орсон байна. Эдгээр нь  Бэнк оф Америка, Кредит Суиссс, Сосьете женераль, Эрнест энд Яанг, ЮниКредит, Номура Холдингс зэрэг компаниудын шинжээчид юм.
ОУ, АНУ иргэний цөмийн эрчим хүчний харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Энхийн атомын салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа хүчин төгөлдөр болсон явдал шинэ боломжийг нээж өгч байна. Хамгийн гол нь энэ түншлэл бизнесийн хүрээнд байгаа бөгөөд ямарч тохиолдолд түүнийг улс төржүүлж болохгүй гэдэгт ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна.
Нефтийн үнийн тухай таамаглалаа Кувейтийн засгийн газар дэвшүүллээ. Тэднийн үзэж байгаагаар ойрын хэдэн долоо хоногт нэг баррелийн үнэ 110 доллароос давж магадгүй. Одоо боошиг нь 90 долларт дөхөж байгаа баррелийн үнэ ингэж өсөх нь дамын наймааачдаас болно. Кувейтийн шинжээчдийн хийж байгаа дүгнэлт маш энгийн юм, энэ өсөлтөөс зайлсхийхийн тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л шаардлагатай юм.
  2010 оны хамгийн гол валютын дүнг маш богиноор илэрхийлэж болно. Ямар валют хамгийн сайн, ямар нь хамгийн муу вэ? гэсэн асуултад одоо хэн ч зөв хариулж чадахгүй болсон. Мэдээж хэрэг хүчтэй валют гэдэг хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, эдийн засагт оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх чадвартай. Харин сул валют гэдэг бусад орны үйлдвэрлэгчдийн өрсөлдөөний давуу талыг бий болгодог.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
6
7
8
9
10
13
14
16
19
20
21
22
23
25
29
30