×
Эдийн засаг 2011
Япончууд 84 тэрбум иен буюу нэг тэрбум гаруй долларыг  гэртээ “оймсондоо” хадгалцгааж байна. Ийм тоо баримтыг Японы үндэсний банкнаас баасан гаригт ард түмэнд мэдэгджээ. Энэхүү тоо баримт нь өнгөрсөн жилийг бодвол хоёр дахин өсчээ.
БРИКС байгуулагдсан нь  олон улсын харилцааны шинэ загварыг саналыг болгох гэсэн оролдлого. Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров  тус байгуулагын сайтан дээр мэдэгджээ. Түүний үзэж буйгаар энэхүү загвар нь түншүүдийн тэгш харилцан ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөтэй аж.
Ойрын үед БРИК бүлэг буюу Энэтхэг,Бразили,Хятад, Орос улсууд дэлхийн эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх таванд багтана гэж Goldman Sakchs хөрөнгө оруулалтын банкны тусгай илтгэлд өгүүлжээ. 2011 оны хавраас Өмнөд Африк эдгээр дөрвөн улсад нэгдсэн учир БРИК БРИКС гэж нэрлэгдэх болжээ. Гэвч Өмнөд Африкийг мөн илтгэлд дурдаагүй байна. Эдийн засагч Жим О Нилын ажил нэгтнүүд дээрх илтгэлийг зохиосон нь тэмдэглүүштэй.
Япон улс Европын өрийн хямралын нөлөөнөөс бүс нутгийг хамагалах зорилгоор  Азид зээлийн шинэ системийг байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газрын эх сурвалжийн ярьснаар, зээлийн шинэ систем нь АСЕАН-ы орнууд болон Хятад, Өмнөд Солонго болон Японы  валютыг үндэслэн байгуулагдах аж.  Шинэ системийн үндэсээр ОУВС ийн бүтцийг сонсгожээ.
Орос улсын БН Саха улс  дэлхий дахинд  алмаз-очир эрдэнийн нутаг гэж алдаршсан билээ. Энд жил бүр “эрдэнэсийн долоо хоног” үзэсгэлэн зохион явагдадаг юм.
Бээжин засгийн газраас дэмжлэг үзүүлэх рейтингийн компаниудаа байгуулах боломжийг авч үзэж байна гэж Хятадын Ардын банкны тэргүн Жоу Сяочуань мэдэгдлээ. Хятад улс ернедийн гурван рейтингийн томоохон компаниудаас өөр компани байгуулах төлөвлөгөөтэй байгааг Төв банкны тэргүүний мэдэгдэл харуулав. АНУ-ын томоохон зээллүүлэгч Хятад улс дэлхийн санхуугийн хямрал эхэлмэгц америкийн эрх баригчид улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг эрс шуумжилж эхлэв.
Энэ  улиралд нилээд хөрөнгө гадагшаа урссаны дараа ч Орос улс   өөрийн зээлийн рейтингийн “ ВВВ” хэмжээг хадгалсаар байна. Энэ тухай олон улсын рейтингийн  Fitch  агентлаг уламжилжээ.  Түүний мэдээлснээр, энэ оны 1-11- саруудад оросоос 74 тэрбум доллар урсан гарсан байгаа нь дэлхийн санхүүгийн хямрал гарсан  2008 онтой харьцуулбал, хоёр дахин бага үзүүлэлт аж.
Оросын үндэсний харилцаа холбооны компани болох “Ростелеком” болон Монгол улсын   гар утасны “ Мobicom”  компаний хооронд стратегийн түншлэлийн гэрээг  үзэглэн, харилцан үйлчилгээ үзүүлэх Орос, Монголын  анхны хилийн  сүлжээний гарцыг барьж байгуулахаар тохиролцов. Гэрээнд зааснаар, уг байгууламжийг   2012 оны 8-р сард хилийн огтлолцол дээр барьж дуусах юм.
Орос улс энэ жил 92 сая тонн зүр тариа  авлаа. Энэ тухай тус ужлсын Хөдөө аж ахуйн дэд сайд Александр Петриков мэдээллээ.  Тэрээр хэлэхдээ,  тус улсын дотоодын  эрэлт хэрэгцээг хангалттай байлгахын  тулд   болон экспортын хэмжээг сэргээж  25 сая тонн үр тариа хураан авлаа гэв.
Дэлхийн  газрын зураг дээр эдийн засгийн шинэ нэгдэл бий боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Казахстаны тэргүүн Норсултан Назарбаев нар Евразийн эдийн засгийн орон зай дахь  гурван улсын нутаг дэвсгэрийн дотоод дүрмийг тогтоосон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Гаалийн татварын тухай болон хууль бус орлогыг угаахтай тэмцэх хэлэлцээрт Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн тэргүүнүүд гарын үсэг зурлаа. Орос, Белорусс, Казахстан улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нарын түвшинд болсон Зөвлөлийн хуралдааны дараа ёслолын ажиллагаа Кремльд болсон байна.
ДХБ-д ОУ элслээ. 12-р сарын 16-нд ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Набиуллина, ДХБ-ын ерөнхий захирал Паскаль Лами нар мянган хуудастай боть бүхий зохих баримт бичигт гарын үсэг зурлаа. Одоо зөвхөн батлах л үлдээд байна. Батласнаас хойш 30 хоногийн дараа ОУ, ДХБ-ын бүрэн эрхэт гишүүн болно. 2012 оны 7-р сар хамгийн цаад талын хугацаа.
Орос улс ДХБ-д элсэж буй нь тус улсын  дэлхийн  эдийн засгийн системийн интеграцад  чанарын  шинэ шатыг нээж байна.  Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч  Александр Лукашенко   мэдэгдэв.  Ингэхдээ тэр  улс энэ байгууллагад нэгдэн орж байгаа явдал нь  үндэсний сонирхолд нийцэж байна.
Орос улсыг  ДХБ –ад элсүүлэхтэй холбоотой  яриа хэлэлцээ  18 жил   үргэлжилсэний эцэст өндөрлөлөө. Москва 18 жилийн өмнө тус байгууллагад элсэх хүсэлтээ гаргаж  байсан юм.
Хятад улс 2012 онд үндэсний валют юанийхээ солилцооны ханшийг тогтвортой  байлгана гэж Бээжинд жил дутмын эдийн засгийн асуудлаархи үндэсний бага хурал дээр мэдэгджээ. Ирэх онд юанийг интернационалчлах үйл явц үргэлжлэнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй олон улсын валютын системийг боловсронгуй болгоход таатай  нөлөөлөх зүй ёсны үйл явц хэмээн хятадын эдийн засагчид үзэж байна.
Орос улс экспортын үр тарианыхаа чадавхыг сэргээсний үр дүнд дэлхийн үр тарианы худалдаанд гуравт орж байна. “Ийм амжилт урьд өмнө хэзээ ч байгаагүй” гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр явуулсан телевизийн  шууд нэвтүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв. Түүний хэлснээр, оросын үр тарианы томоохон худалдан авагчийн нэг Египет улс юм.
Оросын эдийн засаг 2011 онд  4,2-4,5 % өснө. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  телевизийн шууд нэвтрүүлгээр оросын иргэдийн тавьсан асуултандп хариулахдаа мэдэгдэв.  Мөнгөний ханшны бууралт хамгийн доод үзүүлэлттэй байгаа буюу 6 хувь, тэгвэл ажилгүйдэл мөн 6 % байна.
Хүнсний хямрал нилээд хэдэн орнуудын  болон тив дэлхийн ая тухтай байдалд заналхийлж байна. НҮБ-д дэргэдэх  Хүнсний болон хөдөө аж ахуйн  байгууллагын  /ФАО/ гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхийд  нэг тэрбум хүн хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа аж. Дэлхийн янз бүрийн  бүс нутгийн цаг уурын  гаж байдал нь  нөхцөл байдлыг хяналтгүй болгож байна.
Хятад улсаас АНУ ба Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна гэж Ройтер агентлаг Хятад дахь эх сурвалжаа үндэслэн мэдээлэв. Төв банк америкийн ба европын компаниудын эд хөрөнгө худалдан авах хоёр сангаар дамжуулан эдгээр хөрөнгийг удирдах юм. Зах зээл мөн мэдээлэлд итгэсэн шиг байна. Хятадаас хөрөнгө оруулах төлөв биржүүдийн үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүллээ.
Орос, Белорус болон Казахстаны Гаалийн холбоо Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны /ЗӨАОХ, АСЕАН/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг Орос улс  тавих бодолтой байна. Энэ тухай  засгийн газрын тэргүүн дэд  сайд  Игорь Шувалов мэдэгдлээ. Төсөл нь  Орос улсын тэргүүлэх  2012 оны  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтын  урьталуудын нэг болох юм.
Хүнсний бүтээгдхүүний дэлхийн үнэ 5 сарын турш унаж байна. НҮБ-ын Хүнсний байгууллагын 12-р сард нийтлэгдсэн илтгэлээс үүнийг үзэж болно. Даяарчлалын зах зээл дээр оросын үр тариа эргэж ирсэн нь үнэ хөөрөгдөх явцыг бууруулахад чухал нөлөө үзүүллээ.
ОХУ-ын европын хэсгийн Тверь мужийн Калинины АЦС-д өнөөдөр ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин зочлох болно. Тверь мужийн Удомля хотын ойролцоо байрлах Калинины АЦС-ийн 4-р эрчим хүчний блокын туршилт, аж үйлдвэрийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд Путин оролцоно гэж засгийн газрын хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна.
Ойрын үед Москва, Бээжинтэй харилцах Вашингтоны харилцаанд шинэ цухалдуулах зүйл гарч ирэхээр зэхэж байна. Энэ нь “Шинэ Торгоны зам” нэртэй америкийн санал санаачлага юм. Энэ оны 11-р сард Стамбулд болсон Афганистан болон хөрш бусад улсуудын ГХЯ-дын сайд нарийн уулзалт дээр энэ саналыг зарласан юм.
Орос улсыг ДХБ- ад гишүүнээр элсэхэд  яриа хэлэлцээнд оролцогчдын хувьд  16 гийн тоо маш чухал  юм. Учир нь яриа хэлэлцээ 16 жил үргэлжилсэн юм. 12-р сарын 16 нд Москва сайд нарын бага хурал дээр дэмжлэг авах ёстой юм.
ЕХ маш хүнд байдалд ороод байна. Европын нэгдсэн валют болон  ЕХ-нд уналтын аюул тулгараад байгаа юм. Ийм үзэл санааг Францын европын хэргийн сайд Жан Леонетти Брюссель дэхь дээд хэмжээний уулзалтын өмнө уламжилжээ.  Түүний үзэж байгаагаар евро бүсийн эдийн засгийн хямралаас гарах замыг ЕХ-ны нэгдсэн валюттай гишүүн орнуудаар зогсохгуй ЕХ-ны  бүх орнууд хамтдаа эрэлхийлэх ёстой аж.
Ойрын 15-20 жилд Оросын үр тарианы экспорт хоёр дахин нэмэгдэнэ.  Ийм таамаг дүгнэлтийг лхагва гаригт болсон Олон улсын үр тарианы чуулган дээр Орос улсын хөдөө аж ахуйн дэд тэргүүн Александр Соловьёв  хийжээ. Үүнд ургацыг нэмэгдүүлснээр болон одоогийн байдлаар хөдөө аж ахуйд эргэлтэнд оруулаагүй байгаа газруудыг оруулснаар   хүрч болох аж.
Маш том хэмжээний зах зээл, түүхий эдийн боломж болон боловсролын өндөр түвшин эдгээр нь Оросын хөрөнгө оруулалтын таатай  орчин юм. Ази,европын бизнес эрхэлэгчдийн дунд явуулсан  санал асуудгын дүн чухам ийм байв.  Оросын эдийн засаг одоогийн байдлаар бэлэн бүтээгдэхүүн импортлоход чиглэгдэж байгаа бөгөөд ингэхдээ түүхий эдийн эскпортоос хараат байдал нь  хадгалагдаж буй юм.
РОСНАНО эрчим хүч хэмнэх шилний  үйлдвэрлэлд 6 тэрбум рублийн хөрөнгө оруулна. Энэ тухай РОСНАНО, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, японы NSG бүлэг компани болон оросын  “СтисС” компаниудын  хооронд  өнөөдөр гарын үсэг зурлаа.   Хэлэлцээрээр Москва орчмын  Раменск  хотод шинэ үйлдвэр барих юм.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа Хятад улс дэлхийд 1-р байрт гарлаа. Ойрын 5 жилд тус улсын засгийн газар энэ салбарт 470 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөөд байна. Хятад улс нефть хийн нөөц багатай учир эрчим хүчний өөр эх үүсгэвэрийг эрж хайхаас өөр аргагүй юм.
ОУ атомын эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах олон улсын төвийг Обнинскт байгуулах болно. 2015 онд МАГАТЭ-гээс зохих статус зөвшөөрлийг авахаар төлөвлөж байна. Манай нэгдэл гадаадын оюутнуудыг сургаж байсан зөвлөлтийн шилдэг уламжлалыг сэргээхээр шийдлээ гэж “Росатом” улсын нэгдлийн тэргүүн Сергей Кириенко сэтгүүлчидэд мэдэгдлээ.
11-р сарын 30-ны өдөр Брюссельд Евробүс зээлийн хямралаас гарах замыг 10 хоногийн дотор шийдэх ёстой гэж  зарлаж байсан юм. Гэтэл  санхүүгийн болон төрийн бүтцүүд зохицуулалт хийж чадахгуй байгаагаа өнгөрсөн долоо хоногт харууллаа. Талууд Европын санхүүгийн тогтвортой сангийн нийт хөрөнгийг нэмэгдүүлэх  байдлыг зөвшилцөж чадсангүй.
АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс Орос улсыг сайрхан магтсан мэдэгдэл хийжээ. Орос улс бол Европын ба дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн салшгүй нэг хэсэг хэмээн баримт бичигт дурдаж, нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгааг онцложээ. Оросын талаар гаргасан алдаагаа засаж, хамтын ажиллагааны илүү сайн болзол олохыг өрнөдийнхөн оролдож байгаа бололтой гэж шинжээчид таамаглав.
Арабын орнуудын Лигийн Сирийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд  нь Иорданы эдийн засагт хүнд цохилт өгч байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Энэхүү  баримтыг пүрэв гаригт Хаант улсын Ерөнхий сайд Аун аль-Хасауна парламентын депутатуудын өмнө өөрийн кабинетын хөтөлбөрийг өргөн барихдаа мэдэгдэв. Хөрш зэргэлдээ Сири улс нь Иорданы томоохон эдийн засгийн түнш  гэдгийг  тэр сануулав.
Хамгийн ядуу хятадууд хоёр дахин баяжина. Саяхан  Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн амьжиргааны хамгийн доод  хэмжээг шинэ түвшинд хүргэв. Одооноос өдрийн  орлого нь 6 юань 3 зяо хүрдэггүй хятадын иргэд хамгийн доод түвшингийн ядууд тооцогдохгүй болж байгаа юм. Энэ нь америкийн долларт шилжүүлбэл, нэг доллар юм.
Хятад улсад ойрын үед ДНБ-ний өсөлт эрс буурна. Энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг сааруулж, сөрөг нөлөө үзүүлж болох юм гэж ОХУ-ын Хадгаламж банкны тэргүүн Герман Греф үзэж байна.Оросын томоохон банкны захирал өнөөдөр Казахстаны нийслэлд болсон эдийн засгийн чуулганд оролцлоо гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Атомын ЦС барих дэлхийн зах зээлийн барагцаалбал тавны нэгэн нь ойрын жилүүдэд оросын «Росатом» улсын корпорацод ногдох бололтой. Эдүгээ тус кампани АЦС-ын 29 блок барих захиалга аваад байна.Олон улсын атомын энергийн агентлаг шинэ станц барих  дэлхийн зах зээлийг эрчим хүчний 350 блокоор үнэлэв.
   Европын бүлгэмийн сангийн сайд нар  Брюссельд болсон ээлжит хуралдаанаас Грек улсад зээлийг төлөхөд  8 тэрбум еврог гаргахыг сайшаажээ. Зургаа дахь удаагийн энэхүү ажиллгагаа нь үүний өмнө Европын бүсийн орнуудын болон ОУВС-гийн  шаардлагаар тус улс хямралын эсрэг шинэчлэлүүдийг явуулах баталгаа өгсний дараа олгохоор түр гацаанд ороод  байсан юм.
    Рейтингийн Fitch агентлаг АНУ-ын зээлийн урт хугацааны таамагийг “сөрөг” болтол буурууллаа.  Рейтинг нь урьдын адил “ААА” дээр байсаар байна. Түүнийг дахин хэлэлцэх боломжийн тухай Fitch долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан аж.  Наймдугаар сарын эхэнд түүхэнд анх удаа АНУ-ын рейтинг “ААА”-с “АА” хүртэл буурсан юм.
Еврогийн  уналт  хир магадлалтай болохыг эдийн засагчид үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн асан  Жак Атталигийн урьдчилсан таамаг нилээд шуугиан дэгдээсэн юм. Түүний үзэж буйгаар, еврогийн оршин тогтнох хугацаа нь маш бага болсон бөгөөд католик шашинтнуудын тэмдэглэдэг Христосын мэндэлсний өдөрийн баяр хүртэл байх аж.
    Европын өрийн хямрал сүүлийн хэдэн долоо хоногт улам гүнзгийрсэн ба дэлхийн эдийн засагт аюул учруулж магадгүй боллоо. Франц улсын ТБ-ны тэргүүн Кристиан Нуайе Токиод ингэж мэдэгдлээ. “Еврогийн бүсийн облигацийн захын ажил доголдлоо.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
5