×
Эдийн засаг Арванхоёрдугаар сар 2010
Гариг дэлхийн хүмүүсийг цаг агаар шалгасаар л байна. Түүний үзүүлж байгаа ааш аяг оросын нэрд гарсан “Муухай ааштай тэнгэр гэж байдаггүй” гэдэг дууны үгэнд эргэлзэхэд хүрч байна. Үнэн чанартаа муухай тэнгэр, муухай аашлаад зогсохгүй бүр адайр аашлаж байна. Нэгэн зэрэг бүх дэлхийгээр ийм олон онцгой байдал үүсч байсныг энэ үеийн дэлхийнхэн санахгүй байна.
Оросын эдийн засаг хямралаас гарч байна. Улирч байгаа оны дүнгээр аж үйлдвэрийн үйлдвэрлэлтийн  өсөлт 8 хувиас давж,  ДНБ 4 хувиар өсөн нэмэгдсэн. 1 сая гаруй ажлын шинэ байр улс оронд бий болжээ. Эдийн засгийн хөгжилд ерөнхийдөө нэлээд тайван таатай жил  болсон гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий  Медведев дугнэв.  2010 онд гэнэтийн хэрэг явдал  дараалан болсон.
Алс Дорнодын дэд бүтцийн хөгжлийн шинэ үе шатыг ОУ эхлэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шууд хөрөнгө оруулалтын сан байгуулна. Оросын эдийн засагт алслагдсан бүс нутгуудийг нягт интеграцчлах явдал энэ өөрчлөлтийн үндсэн зорилго юм. Москвагаас Владивосток хүртэл 9000 километр зайтай. Онгоцоор 9 цаг орчим ниснэ гэсэн үг. Энэ бүс нутаг манай орны нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг эзлэж байна.
АНДЭЗХА-ны байгууллагийн  дээд хэмжээний уулзалтыг 2012 онд хийх Владивосток хотын дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн объектуудыг барихад 200 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хоёр жилийн дараа энд орчин үеийн нисэх онгоцны буудал, Русский арал хүртлэх гүүр, шинэ авто зам, их сургуулийн цогцолбор, эрчим хүчний болон орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудыг барьж байгуулна.
Орос улсын үйлдвэрлэсэн “Суперджет-100” дунд замын онгоцыг их  ирээдүй хүлээж байна. Ийм дүгнэлтийг орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, орос улсын ЗГ тэргүүн Владимир Путин, Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконги нар шинэ онгоцны салоныг үзэхдээ тэд хийлээ. Орос улсын удирдагчид болон Италийн тэргүүн  Якутскаас нислэгийн туршилтаар Сочи хотод ирээд байгаа шинэ онгоцыг үзлээ.
Олон улсын атомын эрчим хүчний  агентлаг /МАГАТЭ/ нь яаралтай үед шаардагдах бага орцоор  баяжуулсан ураны нөөцийн санг өөрийн байгуулагад бий болгохоор зорьж байна. Дээрх нөөцийг  МАГАТЭ гийн гишүүн орнууд  ерөнхий захиралын зөвшөөрлөөр ашиглаж болох аж.
Оросын түлш эрчим хүчний ОГК-4 шинэ хүчин чадалтай компанийг барихад германын EON нэгдэл тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийнэ. Оросын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт хийж байгаа нэг жишээ л энэ юм. Санхүү, эдийн засгийн хямралаас болж эрсдэл байгаа ч гэсэн оросын эдийн засагт ороод байгаа гадаадынхан явахыг яарахгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2010
1
3
5
11
12
13
14
16
17
18
19
22
23
27
28