×
Эдийн засаг Арваннэгдүгээр сар 2010
Украин улс нь Европын найдвартай түнш бөгөөд оросын хийн дамжуулалтыг таслахгуй хангана. Энэ тухай  Украин улсын ГХЯ ны тэргүүн Константин Грищенко Чех улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, ГХЯ-ны сайд Карел Шварценергтэй уулзахдаа  мэдэгдлээ. Грищенкогийн хэлснээр “Европыг дахин тийм эвгүй байдалд оруулахгуй , энэ бол эвгүй юм” гэжээ.
Энэ оныг дуусахаас өмнө Орос улсад Мэргэжлийн эко барилгачдын холбоо байгуулагдана. Байгалын дахин сэргээдэх материалаар экологийн орон сууц барьдаг сайн дурынхан, уран барилгачид, инженерүүд 150 гаруй хүнийг энэ холбоо нэгтгэх юм байна. Өнөөдөр хүний амьдарч байгаа орчны нөхцөл байдал, бүх дэлхийн мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож байна.
Оросын машин үйлдвэрлэгч томоохон “АвтоВАЗ” компани, дэлхийн авто машины тэргүүлэх “Рено-Ниссан” эвсэлтэй стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарлаа. Оросын машин үйлдвэрлэгч тэргүүлэх компаний хувьцааны 10%-ийг японы энэ нэгдэл авахаар шийдсэн байна. Учир нь францийн “Рено”, “АвтоВАЗ” компаний хувьцааны 25%-ийг нь эзэмшээд байгаа юм. Ингэснээр энэ эвсэл хувьцааны багцын гол эзэмшигч болно.
Орос улс Хятадын 13 компанитай  нийт 8 тэрбум долларын гэрээ хийсэн байна. Тэд өнөөдөр Москвад болсон ажил хэрэгч чуулга уулзалтын үеээр гарын үсэг зурсан байна”гэж энэ тухай ерөнхий сайдын орлогч Александр Жуков мэдэгдэв. Тэрээр цааш тэмдэглэхээ: Орос улс БНХАУ-ын хөрөнгө оруулалтад туйлын сонирхолтой байна гэв.
Улаан-Үүдийн онгоцны үйлдвэр Орос улсын Батлан хамгаалах яам болон Агаарын нэгдсэн барилгын корпорац /ОАК/ байгууллагын сонирхолд түшиглэн орчин үеийн дайрагч СУ-25 УБ онгоц үйлдвэрлэхээр үйлдвэрлэлээ сэргээв.  Энэ тухай  оросын  “Оборонпром” корпорацийн захирал Андрей Рус өнөөдөр мэдэгдэл хийв. Тэрээр ингэж ярьлаа: ийм сонирхол бидэнд бий.
Дэлхийд нүүрсний уурхайд метан хий дэлбэрч үүний улмаас жил дутам олон зуун уурхайчны амь насыг бүрэлгэдэг. Эрсдлийг багасгаж, аюулгүй байдлыг бүрэн хангах талаар  бололцоотой бүхнийг хийж байгаа боловч  уурхайчны ажил маш аюултай эрс дэлтэй хэвээр байна. Хий газар дор гэнэт дэлбэрэхийг урьдчилан таамаглаж, сэрэмжлэх арга хэмжээ цагт нь авахад ч хэцүү.
Колумбын цагдаа нар 3 тонн гаруй кокаин  болон 25 кг героиныг  Барранкилья усан онгоцны боомтонд тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд хураасан байна. “Өвсийг”  контейнерын шаланд хоёр давхар шал хийж нийллэгэн торхнууд болон вааран  саванд  нуусан байжээ. Ачаа Гондурас руу явах зориулалттай байв. Хураагдсан мансууруулах бодисны нийт өртөг 100 сая долларт үнэлэглэж байна.
БНАСАУ-д уран баяжуулах орчин үеийн хийгээр ажиллах олон зуун  цетрофугтэй  шинэ завод баригдлаа гэж “Нью-Йорк таймс” мэдээлжээ Сонин өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэр дээр очсон   америкийн атом судлаач эрдэмтний ярианаас иш татжээ. Зигфрид Хекерын ярьснаар тус үйлдвэр хамгийн сүүлйин үеийн техникээр тоноглогдсон аж.
Өнгөрсөн долоо хоногийн нэг чухал зүйл бол Оросын төсөв байлаа. Төрийн Дум хоёр дахь удаагийн үндсэн  хэлэлцүүлгээр улсын төсвийн 2011 оны болон 2012-2013 онуудын  төлөвлөгөөт  хугацааны  төсвийн төслийг баталлаа. Сангийн яамны тэргүүн Алексей Кудрин ойрын үед хомс бус төсөвтэй болох боломж бий гэж  таамаглав. Уламжлал ёсоор хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг хамгийн хүнд байдаг.
Олон улсын валютын сан дэлхийн нөөцийн валютын  сагсны  бүтцийг дахин хэлэлцлээ. Ийм явдал таван жил тутамд  болдог байна. Сүүлийн таван жил хятад улс эдийн засгийн өсөлт тодорхой амжилтанд хүрч, энэ удаа хятадын юань энэ сагсанд зүй ёсоор орно гэж бүгд хүлээж байсан.
 АНУ-ын томоохон хэд хэдэн банк 2001 оны 9-р сарын 11- ний террорын ажиллагаанаас хойш  батласан 
Хятад улсад дэлхийн 500 хүчтэй компьютераас гуравт орох маш их хүчтэй “Синъюнь” буюу “манан” нэртэй компьтер ажиллаж эхэллээ. Энэ компьютер нь нэг секундэд 1, 27 квадриллион тоооцоо хийх хүчин чадалтай аж. Зохион бүтээгч компаний мэдээлснээр ирээдүйд уг техникийн дээд хүчин чадал секундэд 3 квадриллион үйлдэл хийхээр төлөвлөж байна.
Орос улсын Хар далайн эргэ дээрх Сочи хотод өнөөдөр“Вишневская “  жижиг цахилгаан станцын нээлтийн ёслолын ажиллагаа болно.
  Цэнгэг усаа хайрлан хамгаалах тал дээр Орос улс санаа тавьж байна. Байгалын яамны сайд Юрий Трутнев Төрийн Думын “засгийн газрын цаг” дээр үг хэлэхдээ энэ сэдвийг хөндлөө. Мөн 2020 он хүртэл тооцоолсон усны стратегийн тухай бас ярилцлаа. Энэ стратегийг амьдралд хэрэгжүүлснээр усны объектуудад эсргээр нөлөөлж багаа үйл ажиллагааг бууруулах, усны алдагдлыг хоёр дахин багасгах юм.
Орос улсын “Сколково” төслийг Японы компаниуд ихэд сонирхож байна. Энэ тухай Йокогамагийн эдийн засгийн  дээд  хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдсэнээр японы компаниуд Сколковод эрчим хүчний үр ашигтай технологи болон эмнэлгийн салбарын технологийг хөгжүүлэхэд бэлэн байгаа аж.
Хүнсний бүтээгдхүүний үнэ нэмэгдэж байгаа явдал хүнсний хямралын шинэ давалгаа үүсгэж магадгүй. Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний зах зээлийг ажиглаж байгаа НҮБ-ийн шинжээчид ийм саналтай байна. Одоогоос хоёрхон жилийн өмнө хүн төрлөхтөн ийм асуудалтай тулгарч байсан. Тэр үед энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан. Одоо энэ байдалд цаг уур нөлөөллөө.
АНУ нь дэлхийн валютын гол нөөцийг эрхэлдэгийн хувьд  макроэдийн засгийн илүү хариуцлагатай бодлого явуулах ёстой гэж БНХАУ үзэж байна. Энэ тухай өнөөдөр Бээжинд болсон  “их хорь” болон Ази-номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганд зориулсан  хэвлэлийн хурал дээр БНХАУ-ын сангийн сайд Жу Гуаньяо мэдэгдлээ.
АНУ-ын санхүүгийн эрх баригчдын “мөнгө хэвлэх машиныг” залгах шийдвэр дэлхийн эдийн засагт аймшгийн хохирол учруулна. Хөгжиж байгаа орнуудын зах зээл рүү задран урсах “хямдхан “ тэдгээр мөнгөний хажуугаар төсвийн засгийн бөдлого явуулдаг орнууд яах аргагуй хүнд байдалд орно.  Өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэхээр АНУ башир арга хэрэглэхээр болжээ.
Дэлхийн худалдааны байгууллага сандралд ороод байна. Валютын дайн бол  дэлхийн эдийн засгийн хамгийн том  аюул.Долоо хоногийн дараа  Сеулд эхлэх “Их хорь”-д;зориулж пүрэв гаригт гаргасан тусгай илтгэлд  энэ  тухай нийтэлжээ.
Орос, Монгол улсуудын хувиараа бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон ажил хэрэгч хэлхээ холбоог өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол улстай хамтарч ажиллах ажил хэрэгч Зөвлөл шинэ байгууллагын үндсэн зорилт мөн. Өөрийн ажлаа нийгмийн үйл ажиллагаагаар эхлэх ёстой Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал Москвад 11-р сарын 3-нд боллоо.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
1
2
3
5
8
10
11
12
13
14
15
16
17
19
23
24
25
28
29
30