×
Эдийн засаг Аравдугаар сар 2010
  Дэлхийн улс орон эрчим  хүчний салбарт хамтын ажиллагааны  шинэ системыг боловсруулах ёстой. Ийм дүгнэлтийг Москвад болсон  Олон улсын эрчим хүчний долоо хоногт оролцогчид хийжээ.  Дэлхийн зах зээл дээр эрчимхүчний түүхий эд болон эрчимхүчний борлуулалт өсч байна, тэгэхлээр эрчим хүчний хамтын ажиллагааны  шинэ зарчмуудыг боловсруулах шаардлагатай боллоо.
Орос улс АНУ хоёр  ирэх жилээс эхлэн тэгш эрхтэйгэр Зүүн-Азийн  нэгдлийн   үйл ажиллагаанд оролцно. Энэ тухай өнөөдөр Ханойд  болсон энэ байгуулалгын 5 дахь дээд хэмжээний уулзалт дээр мэдээлсэн байна. Орос улсын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров , АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар  энэ хурлын тусгай зочноор уригджээ.
Олон улсын уран баяжуулах төвд Монгол улс  нэгдэн орох  асуудал Ангарскд шийдэгдэв     Ангарск байдаг Олон улсын уран баяжуулах  төвийн үндэслэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Монгол улс орсон тухай баасан гаригт Росатом  улсын корпорацийн Ерөнхий захирал  Сергей Кириенко “Аист “телевизд өгсөн ярицлагадаа мэдэгджээ.
Зах зээл болон борлуулалтын даяарчлалыг хамарсан өрсөлдөөнт нөхцөлд эрчим хүчний хамтын ажиллагааны шинэчлэсэн бүтэцийг боловсруулах шаардлагатай байна. Бүх дэлхийн түлш эрчим хүчний цогцолборуудын тэргүүлэх төлөөлөгчид цугларсан Москвагийн Олон улсын эрчим хүчний долоо хоногийн  форум дээр хэлэлцсэн гол асуудал энэ байлаа. Нүүрс устөрөгчийн эрчим хүч хэдэн арван жил тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Оросын эдийн засаг  энэ зун өсөлт нь түр зогссон байснаа 9-р сард дахин өрнүүн хөгжиж эхэллээ. Оросын эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллинагийн хэлснээр хөрөнгө оруулалтын эрэлт намрын идэвхжлийн гол хүчин зүйл болсон. ОХУ-ын засгийн газрын тэргүүлэгчдийн  хуралдаанаар оросын эдийн засаг хувийн ба аж үйлдвэрийн салбарт эрчимтэй хөгжиж  эхлэснийг хэлэлцлээ.
  Өмнөд Солонгост уулзсан “их хорийн” сангийн яамны сайд нар валютын ханшийг зохиомолоор тогтоох биш эдийн засгийн үзүүлэлт дээр суурилуулах ёстой гэж тохиролцсон билээ. Энэ хэлэлцээр дахиад л өөрийн дээл өөртөө тохиромжтой гэдгийг харууллаа гэж шинжээчид үзэж байна. Уулзалтын төгсгөлийн үр дүнгээр баталсан баримт бичиг хэд хэдэн чухал зүйл ангийг заалаа.
Москвад 10-р сарын 25-нд нээгдсэн Олон улсын эрчим хүчний долоо хоногийн үндсэн сэдэв нь даяарчлалыг хамарсан өрсөлдөөнт нөхцөлд эрчим хүчний хамтын ажиллагааг  өргөжүүлэх тухай байлаа. Оролцогчдын дотор орос улсад анх удаа ирж байгаа МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкиа Амано, Олон улсын эрчим хүчний агентлагын гүйцэтгэх захирал Нобуо Танака нар байна.
Гаалийн холбооны гишүүн Орос, Беларус,  Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулснаар ДНБ-ний өсөлт таван жилийн турш таван хувиас багагүй байх болно гэж Оросын холбооны  гаалийн албаны удирдагч Андрей Бельянинов «Гааль ба бизнес: 2010 оны хамтын ажиллагааны олон улсын ба бүс нутгийн асуудлууд» сэдэвт  олон улсын 2 дахь бага хурал дээр мэдэгдлээ.
 Орос улс  үр тариа экспортлох хугацааг ирэх оны 7-р  сарын 1 хүртэл сунгав. Үүнтэй  холбогдолтой Засгийн газрын шийдвэрт гарын усэг зурсан тухайгаа  Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт  Дон дахь Ростов хотод  болсон зөвөлгөөн дээр  мэдэгдлээ.
 Олон улсын валютын зах зээлийн тулгамдсан асуудлуудад нэгдсэн хандлага  боловсруулахаар Өмнөд солонгосын Кенжү хотод  "их хорийн" орнуудын сангийн сайд  нар чуулж байна. Тухайлбал, өөрийн орны эдийн засгийг дэмжихийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийг  бууруулахгуй байх тухай хэлэлцэж байна.
Орос улсын Төрийн думын доод танхим өнөөдөр 2011 оны улсын төсөв, 2012-2013 оны урьдчилан төлөвлөсөн хугацааны төсвийг хэлэлцэж эхэллээ. Төлөвлөж байгаагаар нийт орлого 8,8 их наяд рубль,  зарлага 10,6 их наяд рубль байх болно. Ингэснээр төсвийн хомсдол 1,8 их наяд рубль байх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос доогуур байна.
Орос  улс   гадаадаас ирэх хөрөнгө  оруулалтаа  улам  бүр идэвхжүүлнэ. Энэ нь урьд өмнө  төдийлөн нээлттэй бус байсан оросын эдийн засгийн стратегийн чухал ач холбогдол бүхий   салбарт  хөл тавих  боломж гарч байгаа гэсэн  үг юм. Чухамдаа бол оросын хөрөнгийг  барууны орнууд мөн ийм маягаар хулээн авалтай гэлтэй.
Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны  хөдөө аж ахуйн байгууллагуудын удирдлагуудын  хүнсний аюулгуй байдлын асуудлаарх анхны хурал Японы Ниигата хотод эхэллээ. Хурлын нээлтийн өдөр дэлхий нийтээр тэмдэглэж буй Дэлхийн хүнсний өдөртэй давхацжээ.  Хурал зохион байгуулагчдын үзэж байгаагаар бус нутгийг хүнсээр хангахад ахиц гарсан ч, энэ асуудал хурц хэвээр байна.
Бээжин хятадын импортын тухайд хамгаалах арга хэмжээ авахгүй байхыг Вашингтонд санууллаа. Энэ ДХБ-ын дүрмийг зөрчиж байгаа хэрэг хэмээн БНХАУ-ын Арилжааны яамны төлөөлөгч Яо Цзянь баасан гаригт мэдэгдэв. Худалдааны алдагдал юанийн ханшийг бууруулснаас үүдэлтэй хэмээн АНУ баталж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж тэрээр хэллээ. Хятадтай хийж буй худалдааг "үндэслэлгүй бөгөөд алдаатай" хэмээн нэрлэв.
Орос, Белорус, Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах нь эдийн засаг эрчимтэй хөгжихэд түлхэц болох ёстой гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Шинэ нөхцөл бизнес, байгууллага, эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг инновац, зардал бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглүүлэх учиртай гэж ерөнхий сайд эдийн засгийн нэгдсэн орон зайн хэлэлцээрийн төслийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв.
Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин дэлхийн эдийн засаг шинэ сорилыг үр нөлөөтэй, хурдан шийдэх чадваргүй байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх үйл явц нэлээд саарсан гэж Орос-Европын Холбооны санхүүгийн бодлогын асуудлаарх тав дахь бүгд хурлын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. Улсын дэмжлэгэд түшиглэсэн хямарлын дараа хурдан хөгжих үе дуусч байна хэмээн тэр үзэж байна.
Орос улс  Хятадын  өмнөд хэсэгтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой боллоо. ОХУ-аас Гуанжоуд суугаа Ерөнхий консул Сергей Котов ийм бодолтой байгаагаа хэлэв. Хятадын өмнө зүгт орос улсын бизнес төдийлөн хөгжөөгүй. Гэсэн ч,  хоёр улсын  бараа эргэлт өсч байна. Тухайлбал Гуандун мужийн худалдааны эргэлт жил бүр 5 тэрбум  доллар байна.
Валютын ханш бууруулах дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын тоглоом эрчимжиж байна. Хямарлаас хурдан гарах найдвар тасарсан улс орнууд үндэсний валютын ханшийг бууруулж бараа таваарын эрэлтийг ихэсгэж, энэ үйл явцыг өөрсдөө шуурхайлахыг оролдож байна.  Хятадыг юанийн ханшаа бэхжүүл хэмээн эхлээд АНУ, дараа нь Европ шаардахыг Япон нэлээд дуугүй ажиглаллаа. Дараа нь Токио өөрөө аажмаар иенийн ханшийг бэхжүүлж эхэллээ.
ОХУ-ын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудриныг Орос улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахад идэвхтэй оролцсоны төлөө Стольпины медалиар шагналаа. Сүүлчийн хааны үеийн шинэчлэгч, ерөнхий сайд Петр Стольпины алдараар нэрлэсэн энэ шагналыг засгийн газар 2008 оноос "улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилтыг шийдэхэд оруулсан хувь нэмрийн" төлөө олгох болжээ.
АНУ-ын хөрөнгө оруулагчид оросын "Сколково" инновацийн төвд тэрбум орчим долларын хөрөнгө оруулахад бэлэн байна. Google болон Intel компани ойрын үед Москва орчмын инновацийн төвд лабораториа нээх бодолтой байна. Энэ өдрүүдэд орос улсын нийслэлд ирсэн АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварценеггер далайн чанадаас Москва хотод ийм мэдээ авчирлаа.
Оросын эдийн засагт нааштай хандлага ажиглагдаж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрээр улс орны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг "нааштай" хэмээн нэрлэв. ДНБ-ий өсөлт энэ оны 1-8- сард 3,7 хувьтай байна. Үүний зэрэгцээ хэд хэдэн салбар хурдтай өсч байна. Хөдөлмөрийн зах зээлийн байдал муугүй байна.
Америкийн хоёр эрдэмтэн Питер Даймнонд, Мартенсен, Их Британийн эрдэмтэн Кристофер Писсаридес нар 2010 оны эдийн засгийн нобелийн шагнал хүртлээ. Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи өнөөдөр ийм шийдвэр гаргалаа. Зах зээлийг задлан шинжлэхэд оруулсын хувь нэмрийг тэдэнд үнэлэн нобелийн шагнал олгожээ.
Орос улсад хөрөнгө оруулахад тухайлбал төрийн өмчийн оролцоотой томоохон компанид хөрөнгө оруулахад нээлттэй хэмээн Сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Төр засаг банк, нисэх онгоц, эрчим хүч, нефтийн компанийн төрийн мэдлийн хэсгийг багасгах бодолтой байгааг тэрээр дахин батлав. Холбооны өмчийг 2010-2012 онд хувьчлах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс боловсруулж эхэлжээ. Орос улсын засгийн газар хувьчлалын хөтөлбөрийг 11-р сарын сүүлчээс хэлэлцэх бодолтой байна.
Дэлхий ертөнцөд валютын дайн нүүрлээгүй. ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин үүнд хатуу итгэлтэй байна. Валютын ханшнаас ашиг олох боломж богино хугацааны шинжтэй гэж тэр үзэж байна. Өрсөлдөөнт тэмцэлд валютын ханш тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэх үндэслэлгүй. Орос улсын сангийн сайд ОУВС-ийн захиран зарцуулагч захирал Стросс Кантай мэтгэлцжээ.
 "Euromoney" сэтгүүл Орос улсын Сангийн сайд Алексей Кудриныг 2010 оны сангийн шилдэг сайдаар тодрууллаа. Нефтийн үнэ өссөнөөс оросын төсөвт орсон илүү орлогыг хадгалж, тогтворжуулах сан байгуулсны ачаар Орос улс олон шинжээч таамаглаж байснаас бага гарзтай дэлхийн санхүүгийн хямарлаас гарахад Алексей Кудрины оруулсан хувь нэмрийг тус хэвлэл үнэлжээ.
"Сколково" инновацийн хотын төсөл өнгөрсөн долоо хоногийн турш росын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байлаа. Орос улсын нийслэл АНУ-ын нэрд гарсан Кремнийн хөндийн инновацийн байгууллагатай хамтран ажилладаг хөрөнгө оруулалтын компанийн төлөөлөгчдийг хүлээж авахаар бэлтгэж байна. АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварцнеггер тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.
АНУ-ын Калифорни муж улсын дарга Арнольд Шварценеггер өнөөдөр Орос улсын нийслэлд ирж байна. Улс төрч, голливудын нэрд гарсан жүжигчин Москва болон Казанид болох инновацийн форумд оролцох америкийн бизнес эрхэлэгчдийн төлөөлөгчдийг тэргүүлж байна. оросын тодорхой төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа Силиконы хөндийн хөрөнгө оруулалтын үндсэн сангийн хүмүүс төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байгаа өнөө үед Орос улс зэрэг хөгжиж байгаа зах зээлтэй улс орнууд хямарлаас гарах байдлыг илүү өөдрөгөөр үнэлж байна. ОХУ-ын засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Вашингтонд болсон Олон улсын валютын сан боллон Дэлхий банкны чуулганы төгсгөлд ийнхүү мэдэгдэв. Хөгжингүй орнуудыг бодвол Орос улсад эдийн засгийн байдал илүү тодорхой байгааг тэрээр тэмдэглэллээ.
Бие даасан улсын валютын бодлогын тухайд олон улсын шийдвэрийг батлахад эрт байна гэж Орос улсын сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин үзэж байна. Вашингтонд болж байгаа ОУВС-ийн чуулганы завсар тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, валютын ханшид хэт анхаарч байна хэмээн мэдэгджээ. Одоогоор энэ үзүүлэлт дэлхийн эдийн засгийн байдалд тийм ч ноцтой хүчин зүйл биш хэмээн оросын сайд хэлэв.
Казахстан ургамалын тос, сагдай экспортлохыг 6 сараар хориглов. Орос, Белорус улс багтдаг Гаалийн холбооны орнуудад мөн ижил арга хэмжээ авахыг санал болгожээ. Тус бүгд найрамдах улсын ерөнхий сайд холбогдох тогтоолд гарын үсэг зурав. Энэ жил цаг агаар таагүй байснаас олон оронд тос, буудайн ургамалын нийт ургац буурах төлөвтэй байгаа тул экспортыг хоригложээ.
Валютын дайны аюул занал бодитой болж магадгүй. Олон улсын валютын сангийн шинжээч, дэлхийн тэргүүлэх банкны мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна. Үндэсний валют улс төрийн жинхэнэ зэвсэг болж магадгүй хэмээн ОУВС-ийн захиран зарцуулагч захирал Доминик Стросс-Кан анхааруулав. Хятад улс үндэсний валютын ханшийг өсгөхийг АНУ шахаж байсныг ажиглагчид саяхныг болтол анхааралтай ажиглаж байлаа.
Алжирийн нийслэлд өнөөдөр Орос-Алжирийн бизнес форум, оросын бараа, үйлчилгээний үзэсгэлэн гарч байна. Тэнд барилга, эрчим хүчний компани, нефть, хий, нефть химийн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэр, мөн харилцаа холбоо, тээвэр, санхүүгийн слабарт ажилладаг компанийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Ойрын жилүүдэд Хятад, Монголын хооронд 375 сая долларын авто машины зам тавина гэж Синьхуа агентлаг мягмар гаригт уламжлав. Шинэ замаар юуны түрүүнд нүүрс тээвэрлэнэ гэж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны засаг захиргаа шинэ төслийн талаар ийнхүү мэдэгдлээ. Хятад улс шинэ замыг Ганьцимаоду хотод эхэлж барина. Яг энэ замаар энэ жил Хятад улс 5 сая тонн гаруй нүүрс импортоор авсан юм.
Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, нобелийн шагналтан, америкийн иргэн Жозеф Стиглиц европын нэгдсэн валютаас бүрмөсөн татгалзахыг санал болгож байна. Эсвэл Германаас энэ алхам хийх хэрэгтэй. Европыг хямарлын хоёр дахь давалгаанаас ингэж л аварна гэж шинжээч үзэж байна.  Европын орнуудын төсвийн алдагдлыг багасгах бүх арга хэмжээ хямарлын хоёр дахь давалгааг ойртуулж байна.
Оросын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин оросын эдийн засаг энэ жил 4 хувиар өснө гэж найдаж байна. Тэрээр Москва хотод болж байгаа "Орос орон дуудаж байна" хөрөнгө оруулалтын форумд хэлсэн үгэндээ энэ жил инфляц 8 хувь хүртэл буурч, 1992 оноос хойш хамгийн доод хэмжээнд хүрнэ гэж тэмдэглэв.
Орос улсад томоохонд ордог "КАМАЗ" авто машины концерн, мөн германы Дэмлер компани Мерседес-Бенз хүнд ачааны тэрэг үйлдвэрлэж эхэллээ. Ачааны тэргийг Набережный Челна дахь хамтарсан компанид угсарч байгаа бөгөөд бараг бүх загварыг үйлдвэрлэнэ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нар хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Геленжикт уулзана. Эрчим хүч, нисэх онгоц угсрах, сансар, тээвэр, байгаль орчин хамгаалах, зэрэг дээд зэргийн технологийн салбарт хамтран ажиллах асуудал анхаарлын төвд байна гэж Д.Медведевийн туслах Сергей Приходько мэдэгдэв. Уулзалтаар "хийн сэдвийг" хөндөхгүй хэмээн тэрээр хэллээ.
Санхүүгийн салбарт гадаадынхан орж ирэхэд Орос улс дургүйцэхгүй байна. Гэхдээ оросын компанид давуу тал эдлүүлэх механизм боловсруулж байна. Оросын засгийн газрын дэд сайд, сангийн сайд Алексей Кудрийн "Россия 24" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Одоогоор томоохон хэмжээний багц үнэт цаас худалдан авахад оросын компани давуу тал эдлэх механизм боловсруулж байна.
Азийг баруун Европтой холбосон төмөр замын тээврийн гүүр байгуулах санаа амьдралд хэрэгжиж байна. Төслийн ажил 2011 онд эхэлж, дараа нь Словакийн Кошице хотоос Австрийн Вена хот хүртэл өргөн царигтай төмөр зам барих ажил эхэлнэ. "Оросын төмөр зам" компанийн ерөнхийлөгч Владимир Якунин энэ тухай хэллээ.
Орос улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх тухай АНУ-тай хоёр талын яриа хэлэлцээг өндөрлөлөө. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар баасан гаригт утсаар ярихдаа үүнийг тэмдэглэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
1
4
6
8
9
14
16
17
19
20
21
22
24
28
29
30