×
Эдийн засаг 17 Есдүгээр сарын 2010
Орос улс дэлхийн байлдааны үндсэн танк экспортлогчдын үнэлгээгээр тэргүүлж байна. Дэлхийн зэвсгийн худалдаанд дүн шинжилгээ хийх төвийн мэдээгээр Орос улс 2006-2009 онд гадаадын захиалагчдад нэг тэрбум 500 сая долларын 482 шинэ танк нийлүүлжээ. Таамгаар 2010-2013 онд энэ төрлийн зэвсгийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Оросын хуягт техникийн хамгийн том худалдан авагч Энэтхэг улс юм.
Фич олон улсын үнэлгээний агентлаг оросын эдийн засаг ирэх жил 4,3 хувиар өснө хэмээн таамаглажээ. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яам оросын эдийн засаг 4 хувиар өснө хэмээн таамагласнаас энэ тоо бага зэрэг илүү байна. Дэлхийн эдийн засаг сэргэж, Орос улсад зээл идэвхтэй олгож эхэлснээр эдийн засаг өссөн гэж агентлагийн шинжээчид үзэж байна.
Оросын ДНБ-нд жижиг бизнесийн оруулсан  хувь хэмжээ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, 20 хувьд хүрсэн ч, Франц, Их Британи, Герман, Итали, АНУ зэрэг хөгжингүй орныг бодвол энэ маш бага үзүүлэлт хэвээр байна. Орос улсын Сбербанкийн тэргүүн Герман Греф "Сочи-2010" олон улсын хөрөнгө оруулалтын форумын үеэр үүнийг хүлээн зөвшөөрлөө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
2
3
5
6
7
8
9
10
11
12
13
20
22
23
24
25
28
29
30