×
Эдийн засаг Есдүгээр сар 2010
 "Нефть болон хий Сахалин -2010" өнөөдөр эхэлсэн олон улсын бага хурлаар Орос улсын Алс Дорнодын нефть хийн салбарыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Форумд янз бүрийн орны 400 гаруй хүн оролцож байна. Бага хурлыг 14 жил зохион байгуулж байна. Нефтийн салбарынхан Лондонд 9 удаа, сүүлийн таван жилд Өмнөд-Сахалинск уулзалтын талбар болж байна.
Москва, Бээжин ойрын 20 жилд эрчим хүчний салбарт нэг ёсондоо "газрын зураг" буюу хамтран ажиллах тухай багц баримт бичигт гарын үсэг зурав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Хятадад хийж байгаа төрийн айлчлалын гол үр дүнгийн нэг энэ юм.
Оросын эдийн засгийн орчин үеийн байдал, үүний ирээдүйн талаар энэ долоо хоногт олонтаа дурдлаа. Засгийн газар өнгөрөгч пүрэв гаригт 2011-2013 оны холбооны төсвийн төслийг хэлэлцлээ. Улсын Думын гишүүд баасан гаригт засгийн газрын хямаралтай тэмцэх арга хэмжээний талаарх илтгэл, Орос улсын банкны системийн байдлын тухай тайланг сонслоо. Орос улс хоёр жилийн дараа хямарлаас гарна.
Дэлхийн зах зээлд алтны өртөг унци нь 1300 доллороос давжээ. Үнэт металл түүхэнд анх удаа ийм өндөр үнэ хүрлээ. Дэлхийн валют тогтворгүй байгаа энэ үед санхүүгийн орлох хэрэгсэл алтны гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц бэхжлээ. Санхүүгийн салбар тогтворгүй болоход хөрөнгө оруулагчид "алтны чичрэг" тусдаг болохыг эрт ажиглагдсан.
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  /АПЕК/ форумд оролцогчид бүс нутгийн энэ нэгдлийг өргөжүүлэх талаар тохиролцсонгүй. Сендае аралд өнөөдөр өндөрлөсөн зөвлөлөлгөөний үеэр эх сурвалж энэ тухай мэдэгдэв. Хоёр өдөр үргэлжилсэн зөвлөлгөөнд Орос улс зэрэг бүс нутгийн 21 орон оролцож байна.
Орос улсын засгийн газар 2012 онд ДНБ-ий хэмжээг хямарлын өмнөх түвшинд хүргэх төлөвлөгөөг баталж байна гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Улсын Думын хурлын үеэр уламжлав. Улс орон хямарлын үед нийгмийн тогтвортой байдлыг хадгалсан гэж тэрээр тэмдэглэв. Тухайлбал энэ жил хүн амын бодит орлого 5,6 хувиар нэмэгдсэн байна.
Орос улсын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл Москва орчмын Сколковод инновацийн төв байгуулах тухай хуулийн багцыг өнөөдөр сайшаалаа. Тэнд тусгай нутаг дэвсгэрт шинжлэх ухааны янз бүрийн салбарт судалгаа, бүтээл туурвих онцгой нөхцөл бүрдүүлж байна. Орос улсад шинжлэх ухааны хот байгуулах тухай ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 1-р сард зарласан юм.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн 9-р сарын 26-28- Хятадад хийх албан ёсны айлчлал хоёр орны харилцаанд оны гол үйл явдал байна. Өнөөдөр энэ харилцаа өсч байна. Ирээдүйд юу хүлээж байна вэ? ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат Академийн дэд захирал, нэрд гарсан эрдэмтэн-хятад судлаач, улс төр судлаач Евгений Бажанов энэ сэдвийг хэлэлцэж байна.
Санкт-Петербург хот оросын автомашины төв болон хувирч байна. Өнөөдөр тэнд автомашины хоёр үйлдвэр нээж байна. Эхнийх нь Өмнөд Солонгосын Хьюндай корпораци. Тус компани ирэх жилээс Орос улсад тусгайлан бүтээсэн С ангиллын седан үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр автомашины үйлдвэрийн бүрэн мөчлөгтэй Орос улсын анхны үйлдвэр, мөн Санкт-Петербург хотын дөрөв дэх үйлдвэр юм.
Орос улсын Төв банк үйлдвэрлэхэд ашиггүй тул нэг болон таван копейкийн зоос үйлдвэрлэхээс татгалзахаар шийдлээ. Парламентын доод танхим Улсын Думд холбогдох хүсэлт гаргасан юм. Одоо нэг копейк цутгахад 47, мөн таван копейк цутгахад 69 копейк зарцуулж байна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Энэ жил зэс, никель, ган зэргийн үнэ өсчээ.
Өнгөрсөн долоо хоногт Орос улсын ажил хэргийн амьдралд тохиосон гол үйл явдал Сочи хотод болсон Олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцогчид сэтгэл хангалуун байна. Дотоодын бизнес эрхэлэгчид урьдчилсан тохирсон гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын эрсдэл илэрхий байгаа ч, гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад бизнесээ үрэглэжлүүлэх боломжтой, үүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй болов.
Оросын эдийн засаг уналтыг харьцангуй хурдан даван туулж, өсөж байна. Орос улсын эдийн засаг энэ жил 4 гаруй хувь байна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв.
ОУВС нэн ядуу оронд 8 тэрбум орчим америк долларын зээл олгоход тус байгууллагад нэмэлт эх үүсвэр олгох тухай хэлэлцээрт Японы засгийн газар, Их Британи, Франц, Хятадын банк гарын үсэг зурлаа. Токио энэ зорилгоор 2,7 тэрбум доллар, Лондон, Парис тус бүр 2 тэрбум доллар, Бээжин ойролцоогоор 1,2 тэрбум доллар олгох тухай ОУВС-ийн өнөөдөр хэвлэлд тараасан мэдээнд дурджээ.
Орос улс дэлхийн байлдааны үндсэн танк экспортлогчдын үнэлгээгээр тэргүүлж байна. Дэлхийн зэвсгийн худалдаанд дүн шинжилгээ хийх төвийн мэдээгээр Орос улс 2006-2009 онд гадаадын захиалагчдад нэг тэрбум 500 сая долларын 482 шинэ танк нийлүүлжээ. Таамгаар 2010-2013 онд энэ төрлийн зэвсгийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Оросын хуягт техникийн хамгийн том худалдан авагч Энэтхэг улс юм.
Фич олон улсын үнэлгээний агентлаг оросын эдийн засаг ирэх жил 4,3 хувиар өснө хэмээн таамаглажээ. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яам оросын эдийн засаг 4 хувиар өснө хэмээн таамагласнаас энэ тоо бага зэрэг илүү байна. Дэлхийн эдийн засаг сэргэж, Орос улсад зээл идэвхтэй олгож эхэлснээр эдийн засаг өссөн гэж агентлагийн шинжээчид үзэж байна.
Оросын ДНБ-нд жижиг бизнесийн оруулсан  хувь хэмжээ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, 20 хувьд хүрсэн ч, Франц, Их Британи, Герман, Итали, АНУ зэрэг хөгжингүй орныг бодвол энэ маш бага үзүүлэлт хэвээр байна. Орос улсын Сбербанкийн тэргүүн Герман Греф "Сочи-2010" олон улсын хөрөнгө оруулалтын форумын үеэр үүнийг хүлээн зөвшөөрлөө.
Киотогийн протоколын хүрээнд эрчим хүчний хэд хэдэн төслийг ойрын үед Орос улсад хэрэгжүүлнэ. Москва орчмын Шатурын цахилгаан станцад агаарт цацагдаж байгаа нүүрс хүчлийн хийг сая гаруй тонноор багасгах эрчим хүчний шинэ блок ажиллана. 400 мегаваттын хүчин чадалтай хийн уурын төхөөргөөр хоёр жилд ийм үр дүнд хүрнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
2
3
5
6
7
8
9
10
11
12
13
20
22
23
24
25
28
29
30