×
Эдийн засаг 2 Наймдугаар сарын 2010
Оросын эрчим хүчний обьектуудын аюулгүй байдлыг хангахыг ерөнхий сайд В.Путин шаардлаа. Зүүн сибирийн Саяно-Шушенийн УЦС-ийг сэргээн босгох асуудлаар хийлгэсэн зөвлөлгөөн дээр тэрээр, Хойд Кавказын Кабардино-Балкарийн Баксанын УЦС-д үйлдсэн алан хядах ажиллагааг санууллаа. 7-р сарын 21-ны шөнө зургаан алан хядагч, харуулуудыг алж, алсын удирдлагтай хэд хэдэн мин тавьж дэлбэлснээс болж гидро агергатууд ажилгүй болсон билээ.
Зорчигчид гар утсны тусламжтайгаар тасалбар захиалах боломжийг «Аэрофлот» олгож байна. Шереметьево буудлаас дотооддоо нисэх зорчигчид одоохондоо энэ боломжийг ашиглана. Цаашдаа оросын бусад буудал болон гадаадын буудлаас гар утсаар тасалбар захиалах боломж нээгдэх юм байна.
АНД-н орнуудад зориулж Приморын хязгаарт үр тарианы 3 терминал барина. Энэ терминалууд, Владивостокын далайн худалдааны боомт, Восточный боомт, Хасан нуурын районы нутаг дэвсгэрт тус тус байрлана гэж өнөөдөр Приморын хязгаарын амбан захирагч Сергей Дарькин мэдээллээ. Владивостокийн үр тарианы терминал 3 сая тоннын хүчин чадалтай байх болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
13
14
17
18
21
22
23
24
26
27
28
31