×
Эдийн засаг Наймдугаар сар 2010
Ираны «Бушер» АЦС-ийг нээлт ёслол төгөлдөр боллоо. Иранчуудад зориулсан гайхамшигтай төслийг оросын мэргэжилтнүүд хэрэгжүүллээ. Тухайн газраас манай сурвалжлагч Иван Захаров мэдээлэхдээ: Иран улсын түүхэнд анх удаа, удаан хүлээлгэсэн АЦС-ийн нээлт өнөөдөр Бущерт боллоо. Персийн булангийн эрэг хавийн энэ АЦС-ийг барихад оросын, улсын  инжинирингийн, цөмийн эрчим хүчний объектийг гадаадад барьдаг «Атомстройэкспорт» компании голлох үүрэг гүйцэтгэлээ.
Зүүн Азид Орос-Хятад-Монгол шинэ гурвалжин бий боллоо. Хамтран ажиллах тухай гурван талаын хэлэлцээрт гарын үсэг зурсанаар энэ гурвын улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын форум Новосибирск хотноо өндөрлөв. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятад, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн хамтын ажиллагааны үндэс 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Зүүн-Хойд Ази" гурван талын хөтөлбөр юм.
Орос улс болон зүүн Азийн орнуудын бизнесийн идэвхийг эрчимжүүлэх нь сүүлийн жилийн баттай хандлага юм. Новосибирск хотод 8-р сарын 19-нд нээгдсэн Орос, Хятад, Монголын худалдаа-аж үйлдвэрийн танхимын форум гадаад эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлэхэд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхэд туслах учиртай юм. Манай сурвалжлагч Леонид Ковачичийн материалд дэлгэрэнгүй өгүүлнэ.
 Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээлд оросын эртний Ярославль хотод болох Дэлхийн улс төрийн 2010 оны форум "Орчин үеийн улс: ардчиллын хэм хэмжээ болон үр нөлөөллийн шалгуур" нэртэй байна.
Үр тарианы экспортод тавьсан хориг Орос улсын хувьд аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ гэж засгийн газрын нэгдүгээр дэд ерөнхий сайд Виктор Зубков «Российская газета» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. «Засгийн газрын энэ шийдвэр бол форс-мажорын үр дүнд бий болсон арга хэмжээ» гэж Зубков хэллээ.
Орос улс бизнесийн хөгжлийн нөхцлийг улс орондоо сайжруулахаар бэлтгэж байна. Харилцан өрсөлдөөний хуулинд энэ намар гэхэд засгийн газар өөрчлөлт оруулна. Бүх дэлхий даяар харилцан өрсөлдөөний хөгжилд дэлхийг хамарсан санхүүгийн хямрал хүчтэй нөлөөллөө. Асар их нөөцтэй хүчтэй монополиуд жижигхэн компаниудыг шахлаа. Одоо байдлыг засах цаг нь боллоо. Орос улсын хувьд, жирийн өрсөлдөх орчинг бий болгох асуудал чухал болоод байна.
Засгийн газар хүнсний гол бүтээгдэхүүний үнэд өдөр бүр мониторинг хийнэ. Засгийн газар гурил, талх, сүү зэрэг бүтээгдэхүүний үнийг өдөр бүр хянах үүрэг хүлээнэ гэж ерөнхийлөгч өөрийн "Твиттер"-т пүрэв гаригийн үдэш бичжээ. Д.Медведев энэ өдөр оросын өмнөд хэсгийн Таганрог хотод дотоодын үр тарианы зах зээлийн талаар зөвлөлгөөн хийсэн юм.
Дэлхийн Худалдааны Байгууллагын /ДХБ/ шинжээчид түүхий эдийн нөөцийн дэлхийн худалдааг хянах шаардлагатай гэж үзэж байна. Энэ байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн худалдааны тухай илтгэлд" энэ тухай өгүүлжээ. Дэлхийн худалдаа хүнд үеийг даван туулж, одоо аажмаар сэргэж байна. Байгалийн нөөцийн худалдаа тус байгууллагын үйл ажиллагааны чухал хэсэг тул ДХБ-ын шинжээчид түүхий эдийн барааны үнэ хэрхэн өөрчлөгдөх тухайд ихээхэн зовниж байна.
Дэлхийн сонин хэвлэлд 1891 онд гайхалтай зураг гарчээ. Хаан ширээ залгамжлагч, ирээдүйн эзэн хаан, 22 настай Николай Хоёр тэргээр шороо зөөж байна. Бараа бологчид нь түүнийг элэгсэгээр харж зогсоно.
Орос улс үр тарианы томоохон экспортлогчдоос хамгийн түрүүнд 2010 оны ургацын хэмжээг таамаглаад зогсохгүй улс орны дотоод хэрэгцээнд хэдэн сая тонн үр тариа шаардлагтай болохыг мэдэллээ. Хэт халууны улмаас орос улсад ургацын тал нь сүйдсэн бөгөөд өвөлдөө үр тариа хүрэлцэхгүй байх аюултай юм. 2010 онд ердөө 60 сая тонн ургац авч магадгүй гэж эрх баригчид үзэж байна.
Орос улс 8-р сарын 9 гэхэд 37.4 сая тонн үр тариа хураагаад байна, энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг 2 сая тонноор бага байна. Түймэрт шатсан газруудын ургац маш муу байна гэж «Интерфакс» агентлаг уламжиллаа. Хэт халуун, ган гачигт нэрвэгдсэн Төв болон Өмнед нутгуудад байдал хүнд байна.
Сибирийн өмнөд хэсгийн Алтайн хязгаар болон францын Франш-Конт муж  Барнаул хотод бяслаг хийх сургууль байгуулах бодолтой байна. Намар холбогдох баримт бичигт гарын үсэг зурна. Тус ургууль ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэж, хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлнэ. Францын түншүүд тоног төхөөрөмж нийлүүлнэ. Тэд төслийг хэрэгжүүлэхэд багш, боловсон хүчнийг хангахад тусална. Алтайд өнгөрсөн жил 69 мянган тонн бяслаг хийжээ.
Хэт халуун, ган гачигийн улмаас дэлхийн зах зээлд үр тарианы үнэ нэлээд өслөө. Чикагогийн барааны биржид 12-р сард нийлүүлэх буудайн үнэ пүрэв гаригт тонн нь 319 долларт хүрсэн нь 2008 оны 8-р сараас хойш хамгийн хамгийн их үнэ юм хэмээн "Интерфакс" агентлаг уламжлав. Долоо хоног эхэлснээс хойш үр тарианы үнэ 25 хувиар өсчээ.
Орос улсад ган гачигийн улмаас экспорт буурч магадгүй гэсэн болгоомжлолоос Чикагогийн таваарын бирж дээр буудайн фьючер гэрээний үнэ 23 сард дээд хэмжээнд хүрлээ. Энд бага зэрэг үймж байна гэж "Нэшнл Аустралий Бэнк" түүхий эдийн худалдааны асуудал эрхэлсэн захирал Майкл Питтс Блумбэрг агентлагт уламжлав.
Оросын эдийн засгийн хөдөө аж ахуйн салбар ойн түймэрт хамгийн их хохирч байна. Ургацын хэмжээ хорогдсоноор үр тарианы экспорт буурч, хүнсний бүтээгдэхүүний импорт нэмэгдэж болзошгүй. Төсөв хоосрохгүй ч, байгалийн гамшгийн улмаас инфляц өсч, ДНБ-ий өсөлтийн хурд саарна гэж Риа Новости агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид хариуллаа.
ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Орос улсад гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавих засгийн газрын комиссийн найм дахь ээлжит хуралдааныг өнөөдөр Москва хотноо зохион байгуулж байна. Хуралдааны үеэр ашигт малтмал олборлох, барилгын техникийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, уулын-төмөрлөгийн салбарт хөрөнгө оруулах тухай хэлэлцээрийг уялдуулах тухай гадаадын хөрөнгө оруулагчдын 7 өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ган гачигтай бүс нутагт туслахын тулд улсын нөөцөөс үр тариа худалдахыг Орос улс тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хөдөө аж ахуйн яамны албан ёсны хэвлэлийн мэдээнд энэ тухай дурдав. Орос улс ган гачигийн улмаас үр тарианы экспортыг хязгаарлах бодолгүй байна гэж тус яам баталж байна.
Орос улсын эдийн засгийн өсөлт энэ жил 4,3 хувь, 2011 онд 4,1 хувь байна гэж Олон улсын валютын сан үзэж байна. Оросын эдийн засгийн жилийн ээлжит тоймын үр дүнгийн талаар ОУВС-ийн хэвлэлд тараасан мэдэгдэлд ийм таамаг байна. ОУВС-ийн 4-р сарын илтгэлийн дүнтэй харьцуулбал энэ хоёр тоо сайжрах тийш өөрчлөгджээ.
Оросын эрчим хүчний обьектуудын аюулгүй байдлыг хангахыг ерөнхий сайд В.Путин шаардлаа. Зүүн сибирийн Саяно-Шушенийн УЦС-ийг сэргээн босгох асуудлаар хийлгэсэн зөвлөлгөөн дээр тэрээр, Хойд Кавказын Кабардино-Балкарийн Баксанын УЦС-д үйлдсэн алан хядах ажиллагааг санууллаа. 7-р сарын 21-ны шөнө зургаан алан хядагч, харуулуудыг алж, алсын удирдлагтай хэд хэдэн мин тавьж дэлбэлснээс болж гидро агергатууд ажилгүй болсон билээ.
Зорчигчид гар утсны тусламжтайгаар тасалбар захиалах боломжийг «Аэрофлот» олгож байна. Шереметьево буудлаас дотооддоо нисэх зорчигчид одоохондоо энэ боломжийг ашиглана. Цаашдаа оросын бусад буудал болон гадаадын буудлаас гар утсаар тасалбар захиалах боломж нээгдэх юм байна.
АНД-н орнуудад зориулж Приморын хязгаарт үр тарианы 3 терминал барина. Энэ терминалууд, Владивостокын далайн худалдааны боомт, Восточный боомт, Хасан нуурын районы нутаг дэвсгэрт тус тус байрлана гэж өнөөдөр Приморын хязгаарын амбан захирагч Сергей Дарькин мэдээллээ. Владивостокийн үр тарианы терминал 3 сая тоннын хүчин чадалтай байх болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
13
14
17
18
21
22
23
24
26
27
28
31