Баруун Европт болж байгаа ган, Европын төв хэсэгт орж байгаа аадар бороо, Орос улсад болж байгаа урьд хожид үзэгдээгүй халуун зэрэг үзэгдлүүд үр тарианы үйлдвэрлэлийг өөрийн эрхгүй бууруулахыг шаардаж байна. Франц улсын хөдөө аж ахуйн яам өөрийн таамаглалаа 3 хувиар, Румын улсын тус байгууллага 10 хувиар тус тус багасгалаа.