×
Эдийн засаг Долоодугаар сар 2010
Оросын "Газпром" компани гадаадын хэрэглэгчдэд хий нийлүүлэх төлбөрийн шинэ систем нэвтрүүлэхэд бэлэн байна. Энэ урт хугацааны гэрээг өөрчилж, хөнгөлөлт үзүүлэх боломжийн тухай юм.  Хийн үнэ нефтээс хамаардаг уламжлалтай. Өнөөгийн байдлаар нефть биржийн бараа. Одоохондоо хий тийм биш юм. Тэгэхлээр хийн үнийг нефтийн өртөгт түшиглэн тооцоно. Тиймээс хий нийлүүлэх бүх гэрээ урт хугацааны, үнийг нарийвчлан заадаггүй.
"Ажил хэргийн клуб" бизнес эрхлэгчдэд зориулсан долоо хоног тутмын нэвтрүүлгээ эхэлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний цэвэр ус хэрэглэх эрхийг баталлаа. Орос, Хятад зэрэг ихэнх улс дэмжсэн энэ тогтоолд үүнийг хүн төгс аж төрөхөд шаардлагатай, тулгуур эрхийн нэг гэжээ. Хүн төрлөхтөнд энэ тулгамдсан асуудал. Африк тив төдийгүй маш олон орон цэвэр усаар гачигдаж байна.
Их Британы Фарнбород болсон агаар сансарын олон улсын үзэсгэлэн ням гаригт ажлаа дууслаа. Үзэсгэлэн ажилласан долоо хоногт 47 тэрбум долларын үнэтэй гэрээ байгуулсан бөгөөд 10 тэрбум нь оросын компаниудад оногдож байна. Гарын үсэг зурсан гэрээний үнийн дүнгээрээ энэ удаагийн үзэсгэлэн 2008 онд болсон үзэсгэлэнгээс доогуур байна гэж ИТАР-ТАСС уламжиллаа.
Хэт халуун, хуурай зуншлагаас болж Орос улсад хүнсний хомсдол үүсэхгүй гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин батлаж байна. Энэ хэт халуун нь хедөө аж ахуйн хувьд хүнд хэцүү байна. Орос улсын олонхи бүсүүдэд онц байдал зарлаад байна. Хөдөө аж ахуйг дэмжихэд зориулж шаардлагатай нөөцийг гаргаж өгнө гэж В.Путин мэдэгдлээ.
Новосибирск хотод 7-р сарын 23-нд "Фактор"Орос-хятадын худалдааны цогц талбар нээгдлээ. Соёлжсон зах зээл, харилцан хөрөнгө оруулалтыг эрчимтэй хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагаанд тулгуурлан хоёр орны хооронд ажил хэргийн харилцаа тогтоох нь худалдааны талбарын зорилт хэмээн Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Владимир Псарев ёслолын ажиллагааг нээж тэмдэглэв.
Тариалангийн талбайн тавны нэг гандсан ч, Орос улс 24 сая тонн нөөц бүхий үр тарианы хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангана гэж Улсын Думын дарга, "Нэгдсэн Орос улс" намын Дээд зөвлөлийн дарга Борис Грызлов хэллээ. Төсвөөс мөнгө хуваарилж, ган гачигт хохирсон оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжинэ .
Удахгүй Новосибирск болон Урумчи хотыг тээврийн хонгилоор холбоно. ОХУ-ын Тээврийн яам, Хятадын Шинжаан Уйгурын автономит нутгийн засаг захиргааны төлөөлөгчид Барнаулд уулзаж, Казахстаны нутгаар тээврийн шууд зам нээх асуудлыг хэлэлцлээ. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятадын гадаад худалдааны эргэлтийн өсөлтийн хурд хямарлын өмнөх түвшинд дөхөж байна. Бараа таваарыг үндсэндээ тэнгис, төмөр замаар тээвэрлэж байна.
 Европын сэргээн босголт, хөгжлийн банк Оросын эдийн засгийн өсөлт энэ жил 4,4 хувь, 2011 онд 4,6 хувь байна хэмээн таамаглав. Банкны мэдээнд энэ тухай дурджээ. Оросын хүн амын бодит орлого өссөн, мөн банкны салбарт улсын хөрөнгө давамгайлах болсноос оросын банкны системийн хөрөнгийн чанар буурахаа больсон.
Орос улсын ерөнхий сайд В.Путин Челябинскт хар төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийх бодолтой байна. Зөвлөлгөөнд засгийн газрын дэд сайд Игорь Сечин, Аж үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко, Эрчим хүчний сайд Сергей Шматко, бусад удирдагч оролцоно гэж "Интерфакс" агентлаг уламжлав. Засгийн газрын тэргүүн салбарын байдал, үүнийг төрөөс дэмжиж, хөгжүүлэх арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ханой хотод жил тутам Орос-АСЕАН-ын сайд нарын зөвлөлгөөн болдог. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын оролцсон энэ уулзалт ирэх намар Вьетнамын нийслэлд болох Орос-АСЕАН-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд чиглэжээ. Ази Номхон далайн бүс нутагт интеграцчлалыг урагшлуулах төв механизмуудын нэг АСЕАН юм. Тэгээд ч Орос улс бүс нутагт болж байгаа үйл явцыг их сонирхож байна.
Оросын "Сухой Супержет-100" бүс нутгийн нисэх онгоцны захиалгын багц оны эцэст дор хаяж 60 нэгжээр нэмэгдэх төлөвтэй байна. Фарнборо-2010 нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр "Сухого иргэний нисэх онгоц" компаний ерөнхийлөгч Владимир Присяжнюк энэ тухай мэдэгдэв. Африк, латин Америкийн орнууд гол захиалагч байна.
Орос улс Афганистаны 12 тэрбум долларын өрийг тэглэллээ. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Кабул хотод болж байгаа Афганистаны асуудлаарх олон улсын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Афганистаны арми, цагдаагийн ажилтнуудыг зэвсэг, техникээр хангах тухайлбал хүчний байгууллагын боловсон хүчнийг үргэлжлүүлэн бэлтгэхэд Орос улс бэлэн хэмээн тэрээр хэлэв.
Хятад улс дэлхийн томоохон эрчим хүчний хэрэглэгч болж, АНУ энэ үзүүлэлтээр хоёрдугаар байрт орж байна. Лондоны "Файнэншл таймс" сонин өнөөдөр энэ тухай уламжлав. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр Хятад улс 2009 онд 2,3 тэрбум тонн нефтитэй тэнцэх эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь мөн хугацаанд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтээс 4 хувиар илүү байна.
Орос, Герман улсуудын харилцаа бол стратегийн шинж чанартай. Өнгөрсөн долоо хоногт уралын Екатеринбургт болсон «Петербургийн яриа хэлэлцээ»  форум үүнийг батлаж өглөө. Энэ удаагийн  уулзалт 10 дахь удаагийн ойн уулзалт байсан бөгөөд оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд хоёр улсын, улс төрчид, бизнесменүүд, нийгмийн зүтгэлтнүүд 300 орчим хүн оролцлоо.
Мексикийн булангийн хамгаалалтын бөмбөгөр оройн туршилтыг «Бритиш петролеум» компани сунгалаа. Онцгой байдлын үндэсний албаны удирдагч Теда Аллен энэ тухай сурвалжлагчид мэдээллээ. Осол болсон цооног дээр байрлуулсан нефть цуглуулах системийг шалгах ажил амжилттай явагдаж байна. Нефть усанд алдагдахгүй байна гэж тэр хэллээ. Системийн бат бэх байдалд бүрэн итгэхийн тулд мэргэжилтнүүд нэмэлт хэмжилт дахин дахин хийх ёстой.
Орос, Болгар улс "Өмнөд урсгал" хийн хоолой барих "замын зураг" төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Орос улсын эрчим хүчний сайд Сергей Шматко, Болгарын Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Трайчо Трайков нар өнөөдөр баримт бичигт гарын үсэг зурлаа. Хийн хоолой тавих болгарын Варна хотод уулзалт боллоо. Үүний зэрэгцээ оросын хийг Болгарт нийлүүлэх протоколд гарын үсэг зурав.
Оросын авто машины томоохон үйлдвэрлэгч Автоваз болон франц-японы "Рено-Ниссан" нэгдэл 2012 оноос Тольяттид жилд 300 мянган хөнгөн машины хамтран үйлдвэрлэнэ. Төсөлд 400 сая еврогийн хөрөнгө оруулна. Гурван компанийн нэгдэл Оросын автомашины зах зээлд эзлэх хувь хэмжээг 40 хувь хүртэл өсгөх бодолтой байна.  
Оросын зах зээлд америк тахианы махыг 9-р сард нийлүүлж эхэлнэ. Орос улсын улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко "Интерфакс" агентлагт энэ тухай мэдэгдэв. АНУ тахианы мах боловсруулах технологио оросын стандартад нийцүүлэн өөрчлөхөд бэлэн болохоо баталсан юм. Орос улсад 2010 оноос хлороор боловсруулсан швууны мах худалдаж, оруулахыг хориглосон ариун цэврийн дүрэм хүчин төгөлдөр болжээ.
 Гадаадын 70 гаруй орны төлөөлөгч 9-р сарын 7-10- Эрхүү хотод болох Байгалийн эдийн засгийн 6 дахь форумд оролцоно. Москвад Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновын удирдлаганд болсон Байгалийн эдийн засгийн форумын зохион байгуулах хорооны хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.
Орос улсын барилгын салбарт барьцаат зээлийг дэмжихэд  жил хагасын хугацаанд 1 триллион рубль хуваарилжээ. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Волгоград хотод болсон бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын комиссийн хуралдаанд ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр банкууд энэ жил 300 тэрбум гаруй рубль барьцаат зээл хэлбэрээр олгохоор байгаа нь 2009 оныхоос бараг хоёр дахин их байна.
"Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойгоор оросын нефтийг зүүн болон зүүн-өмнөд Азид нийлүүлснээр азийн эрчим хүчний зах зээл эрс өөрчлөгдлөө. Лондонд гардаг "Уолл-стрит Жорнел Юроп" америкийн сонинд энэ тухай өгүүлжээ.
Дэлхийн зах зээлд буудайн өртөг үйлдвэрлэгч орнуудын цаг уурын үзүүлэлт өөрчлөгдөхийн хэрээр өсч байна. Орос, Казахстанд ган гачигийн улмаас, мөн Канадад тасралтгүй орж байгаа борооны улмаас буудайн үнэ сүүлийн хагас жил дээд хэмжээнд хүрлээ. Үндсэн үйлдвэрлэгч оронд 2010 оны ургацын таамаг буурсантай  юуны түрүүнд нөхцөл байдлыг холбон тайлбарлаж байна.
Орос улс шинэчлэл, инновацийн салбарт Герман улстай  үр нөлөөтэй хамтран ажиллах бодолтой байна гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Тэрээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй Екатеринбург хотод яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Оросын "Сколково" төсөлд германы бизнесийн хүрээнийхэн идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа Д.Медведев илэрхийллээ.
Орос, Иран улс түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллахад олон улсын хориг арга хэмжээ саад болохгүй гэж Эрчим хүчний сайд Сергей Шматко Ираны ажил нэгт нөхөр Сайед Массуд Миркаемитай Москвад уулзасны дараа ийнхүү мэдэгдэв. Тэд нефть, хий, нефть химийн салбарт хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, цахилгаан болон атомын эрчим хүчний салбарт "замын зураг" боловсруулахаар тохиролцжээ.
Орос улс, ТУХН-ийн бусад улс, Европ, Азид тохиосон ган гачиг дэлхий дахины хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. Томоохон биржид үр тарианы үнэ сүүлийн хоёр долоо хоногт бараг 20 хувиар өсчээ. Шинжээчдийн хийсэн таамгаас байдал нааштай эргэнэ гэж хэлэх аргагүй байна: үр тарианы үнэ улирлын турш өснө.  Байгаль дэлхийд юу болж байна вэ? Дэлхий дахинаа ийм асуулт тавьж байна.
Орос улсад томоохонд орох алт ялгах үйлдвэр Красноярскт ашиглалтад орлоо. Благодатнины орд газарт энэ үйлдвэрийг дээд амжилт тогтоох хугацаанд ердөө 2,5 жил барьжээ. Үйлдвэрийг 450 сая доллароор босгожээ. Үйлдвэрийн төслийн хүчин чадал жилд 6 сая тонн хүдэр олборлож, жилд дунджаар 12 тонн алт үйлдвэрлэнэ. Шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар үнэт төмөрлөг үйлдвэрлэх өнөөгийн зорилтыг шийдээд зогсохгүй, үйлдвэрлэлийн хэмжээг нэлээд нэмнэ.
Гангын халуун Орос улсын европын хэсгийн төв нутагт үргэлжилсээр байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хур тундасгүй 30 хэмийн халуун энэ долоо хоногт Москва, Поволжье болон Белгород, Липецк, Воронеж, Курск, Тамбов мужуудад үргэлжлэх болно. Ган гачигаас болж хөдөө нутагт учирсан хохирол хэдэн сая рублиэр тооцогдож байна. Чулуу шиг хатуу болсон хөрс сар гаруй бороо үзээгүй байна.
Баруун Европт болж байгаа ган, Европын төв хэсэгт орж байгаа аадар бороо, Орос улсад болж байгаа урьд хожид үзэгдээгүй халуун зэрэг үзэгдлүүд  үр тарианы үйлдвэрлэлийг өөрийн эрхгүй бууруулахыг  шаардаж байна. Франц улсын хөдөө аж ахуйн яам  өөрийн таамаглалаа 3 хувиар, Румын улсын тус байгууллага 10 хувиар тус тус багасгалаа.
Орос улс дэлхийн хамгийн хурдан хөгжиж байгаа бүс нутаг Зүүн болон Зүүн-Өмнөд Азид нефтийн томоохон нийлүүлэгч болон хувирч байна. Өнгөрсөн 12-р сард "Дорно-Сибирь-Номхон далай" нефть хоолойн эхний ээлжийг ашиглалтад оруулж, шатахуун тээгч хөлөг онгоцууд Номхон далайн Козьмино боомтод нефть авахаар ирэх болсоор Орос улс томоохон нийлүүлэгч болон хувирч байна.
Хятадын гадаад худалдааны хэмжээ 2010 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 43,1 хувиар нэмэгдсэн тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий удирдах газар бямба гаригт уламжлав. Хятадын гаалийн мэдээгээр эхний зургаан сард экспорт 35,2 хувиар нэмэгдэж, 705,09 тэрбум доллар, импорт 54,7 хувиар өсч 649,79 тэрбум долларт хүрсэн байна.
Оросын "Газпром" компани олсон ашгаар дэлхийд тэргүүлжээ. Дэлхийн томоохон 500 компанийн 2009 оны үйл ажиллагааны дүнг америкийн ажил хэргийн "Форчун" сэтгүүлд нийтэлсэн байна. "Газпром" компанийн цэвэр ашиг 24 тэрбум доллар байгаа нь 2008 оныхоос 17,8 хувиар бага байна. Тус компани энэ үзүүлэлтээр ашиг нь 50 гаруй хувиар буурсан нефтийн бүх компанийг гүйцэж түрүүлжээ.
Хятадад цаг уурын таагүй байдлын улмаас тус улсад зөгийн балын үйлдвэрлэл нэлээд буурч, энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авах үнэ өссөн гэж БНХАУ-ын зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийгэмлэгээс уламжлав.
Болгар улс Бургас-Александруполис нефть хоолой тавих сонирхолгүй байна гэж тус улсын ерөнхий сайд Бойко Борисов хэллээ. Болгар нефть хоолой барих гурван талын хэлэлцээрээс ирэх оны эхэнд гарах бодолтой байна гэж тэрээр "Файнэншл таймс" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. Мексикийн буланд Бритиш Петролиум компанийн нефтийн тавцанд саяхан гарсан ослоос Болгар улс ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж Борисов тодруулав.
Мексикийн буланд тохиосон экологийн ослын үр дагаврын улмаас дэлхийн нефтийн томоохон компанийн нэг Британийн Бритиш Петролиум компани оршин тогтнох эсэх нь асуудал урган гарч байна. Компани дампуурахаас эмээж Британийн засгийн газар улсын болгох хүртэл онц шуурхай аврах арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ үед өрсөлдөгчид нь компанийг авч магадгүй тухай таамаг их байна.
Хятад улс дэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан алт валютын нөөцөө өсгөжээ. БНХАУ-ын валютын зохицуулалтын Улсын захиргааны мэдэгдлээс "Шанхай дэйли" сонин иш татан өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Сонинд бичсэнээр /2008-2009 он/ хямарлын таагүй хоёр жилд Хятад улсын валютын нөөц "харьцангүй ашигтай байсан" гэжээ.
АНУ-ын нефтийн томоохон нийлүүлэгчийн нэг Орос улс хэмээн америкийн "Уол Стрит Жорнел" сонин үзэж байна. "Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойгоор Номхон далайн муж улсуудад оросоос нийлүүлж байгаа нефтийн хэмжээ хэдэн сард тэгээс өдөрт 10 мянган баррель хүртэл нэмэгджээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
2
4
5
8
9
10
11
12
13
17
18
19
20
21
26
27
28
30