×
Эдийн засаг Зургаадугаар сар 2010
Орос улсад хөвөгч атомын цахилгаан станц байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Санкт-Петербург хотод 6-р сарын 30-нд Балтын үйлдвэр "Академик Ломоносов" дэлхийн анхны хөвөгч атомын дулааны цахилгаан станцын гол бүрэлдэхүүн болох эрчим хүчний хөвөгч блокийг усанд тавилаа.
Оросын батлан хамгаалах салбарын байгууллагын захиалгын багц 40 тэрбум доллароос давж байна. Москва орчмын Жуковск хотод өнөөдөр эхэлсэн "Машин угсрах технологи-2010" олон улсын форумын үеэр цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны албаны тэргүүн Михаил Дмитриев энэ тухай уламжлав. Оросын компани 80 гаруй оронтой цэрэг-техникийн салбарт хамтран ажиллаж байна.
Киргизийн сонгуулийн төв хороо ням гаригт болсон санал хураалтын дараа саналын хуудсыг тоолж дууслаа. Сонгогчдын 90 гаруй хувь нь тус бүгд найрамдах улс парламентын засаглалтай болох, мөн Роза Отунбаевад ирэх оны эцэс хүртэл ерөнхийлөгчийн бүрэн эрх олгохын төлөө санал өгчээ. Иргэдийн 8 гаруйхан хувь үүнийг эсрэг санал өгсөн байна. Сонгуулийн ирц 72 хувиас давсан байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хямарлын эсрэг  аргагүй авах хэрэгтэй болсон  арга хэмжээг аажмаар хумих шаардлагатай гэж үзэж байна. Урьдын хөнгөлөлттэй нөхцлөөр улсаас үзүүлэх дэмжлэг удаан үргэлжлэх аргагүй гэж тэрээр төсвийн илгээлтийн талаарх засгийн газрын зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Д.Медведевийн хэлснээр 2012 оноос холбооны төсвийн ихэнх хэсгийг улсын урт хугацаны цогц хөтөлбөр хэлбэрээр олгох ёстой.
Украины улсын нөөцийг бараг тэрчигт нь цөлбөжээ. Төсвийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж байгаа Украины Аюулаас хамгаалах албаны дарга Валерий Хорошковский энэ мэдээллийг батлав. Улс оронд 7 тэрбум гривен буюу /885 сая орчим доллар/ хохирол учирсан гэж тэрээр дүгнэжээ. Өнөөгийн ерөнхий сайд Николай Азаров бүр хоёрдугаар сард дансанд ганц ч мөнгө үлдээгүй тухай хоёрдугаар сард мэдэгдэж байсан.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев "их наймын бүлгийн" уулзалтын үеэр мансууруулах бодистой тэмцэх дэлхийг хамарсан төлөвлөгөө батлахыг санал болгов. Төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович энэ тухай уламжиллаа. Африк, латин Америкийн орнуудын төлөөлөгч оролцсон "их наймын бүлгийн" хурлын үеэр энэ гол асуудлын нэг байсан гэж тэрээр тэмдэглэв.
Оросын "Зарубежьнефть" улсын компани Кубад анхны төлөөлөгчийн газраа нээлээ. Хоёр улс нефтийн салбарт хамтран ажилласнаар арал улсын нутаг дэвсгэрээс нүүрс ус төрөгчийн түүхий эд олборлох хэмжээг нэмэгдүүлнэ гэдэгт Кубын суурь аж үйлдвэрийн яамны яамны зөвлөх Мануэль Марреро ёслолын үеэр мэдэгдсэн юм. Тухайлбал "Бока де Харуко" орд газрыг боловсруулах урт хугацааны тав дахь хэлэлцээрийг бэлтгэсэн байна.
"Газпром" компани Ази Номхон далайн бүс нутгийг экспортын орлогын эх үүсвэрийг тараан байршуулах нь чухал хэмээн үзэж байна. "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер хувьцаа эзэмшигчийн хурлын үеэр танилцуулсан илтгэлдээ өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Өнгөрсөн жил компанийн хөрөнгө оруулалтыг Ази Номхон далайн бүс нутгийн ирээдүйтэй зах зээлд дахин хуваарилсан гэж тэрээр хэллээ.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам "Их Уссурийскийн арал" цогц төслийг сайшаасан тухай Хабаровскийн хязгаарын засгийн газар уламжиллаа. Арлыг эзэмших хэлбэрийн тухайд төслийг БНХАУ-тай хамтран төр засаг-хувийн түншлэлийн нөхцөлд хэрэгжүүлэхийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудал эрхэлсэн шинжээчдийн зөвлөл зөвлөсөн байна.
Бүтээл санаагаараа АНУ-ын Кремнийн хөндийг дэлхийн инновацийн төв болгон хувиргасан Оросын эрдэмтэд Сколковод дорвитой дэмжлэг үзүүлэх бодолтой байна. Ямартаа ч тэд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй Сан-Франциско хотын захад уулзахдаа Москва орчмын ииновацийн шинэ хотыг хөл дээр босгоход дээд зэргийн хүч чармайлт тавина хэмээн амлав.
 Орос улс Белоруст бүрэн хэмжээгээр хий нийлүүлж эхэллээ. Минск өрөө төлсөн тухай "Газпром" компани өнөөдөр баталлаа. Минск өрөө төлөөгүйн улмаас орос улс тус бүгд найрамдах улсад нийлүүлэх хийг төлөвлөсөн хэмжээнээс 60 хувь хүртэл бууруулсан юм. Оросын хийг Европт хүргэхэд  Белорусын нутгаар  дамжуулсан төлбөр 228 сая долларыг "Газпром" компани өнөөдөр Минскт төллөө.
Белорус улс оросоос авсан хийн төлбөрөө гэрээний дагуу хийсэн тул тус бүгд найрамдах улсад бүрэн хэмжээгээр хий нийлүүлнэ гэж "Газпром" компани баталлаа. Компанийн тэргүүн Алексей Миллер Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт утсаар энэ тухай мэдэгдлээ.
 "Газпром" компани нийлүүлсэн хийн өр барагдуулах дансанд Белорусаас мөнгө орж ирсэнийг батлаагүй гэж компанийн албан ёсны төлөөлөгч Сергей Куприянов уламжлав. Түүний хэлснээр одоохондоо "дансанд мөнгө орж ирээгүй" байна. Белорусын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашко 187 сая долларын өрөө төлж барагдуулсан тухай мэдэгдсэн юм.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д хийж байгаа айлчлалаа Калифорни муж улс, Стэнфордын их сургууль, Кремнийн хөндийгөөс эхэлж байна. Дараагийн өдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзана. Оросын эдийн засгийг шинэчлэх, үүнийг инновацийн голдрилд оруулах төлөвлөгөөнд албан ёсны айлчлалын хөтөлбөр нийцэж байна.
Дээд зэргийн технологийн салбарт орос-америкийн байгууллага байгуулах санааг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэмжлээ. Тэрээр АНУ-д хийж буй төрийн айлчлаа Сан-Франциско хотоос эхэлж, тэнд үг хэлсэн юм. "Калифорни муж улс эдийн засгийн хувьд америкийн хамгийн их хөгжсөн муж улсын нэг" хэмээн тус муж улсын дарга Арнольд Шварцнеггерийн мэндчилгээний хариуд ийнхүү хэлсэн юм.
"Газпром" Белоруст нийлүүлэх хийн хэмжээг төлөвлөснөөс 60 хувь хүргэж, түлшний хэмжээг 30 хувиар бууруулна. Оросын хийн холдингийн тэргүүн Алексей Миллер өнөөдөр энэ тухай мэдэгдэв. "Газпром" компани даваа гаригаас хязгаарлалт тогтоожээ.  Цаашид Белорусын өрийг харгалзан нийлүүлэх хийн хэмжээг 85 хүртэл бууруулна.
Москва өнөөдөр Белоруст нийлүүлэх хийн хэмжээг 15 хувиар буурууллаа. "Газпром" компанийн удирдлагын орлогч дарга Александр Медведев өчигдөр энэ тухай сануулсан юм. Тэгэхлээр даваа гаригаас нийлүүлэх хийн хэмжээ төлөвлөснөөс 45 хувиар бага байна. Белорус авсан хийн өр болох 200 сая орчим долларыг төлж барагдуулаагүйгээс ийм зөрчил гарчээ.
Орос улс цаашид хийн нийлүүлэлтээ хязгаарлавал,  дамжин өнгөрч байгаа хийг замаас нь авна гэж Белорус улс мэдэгдэв. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашкогийн гарын үсэгтэй,  тус бүгд найрамдах улсын сайд нарын Зөвлөлийн "Газпром" компанийн удирдлагад хаягласан захидалд энэ тухай дурджээ. "Белорус зөрчилтэй байдлыг шийдэх хүртэл цаашид хий нийлүүлэхээ хязгаарлахаа зогсоохыг хүсч байна.
Орос улсад дахиад нэг асар том барилгын талбай бий болох нь, энэ удаа харин Хойд Каваказд. 5000 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий газар нутаг 20 жилийн дараа дэлхийн уулын цанын нэгэн төв болно. Энэ оргилуун төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид нь байна, бас улс ч туслахаа амаллаа.
Санкт-петербургийн олон улсын эдийн засгийн форум, дэлхийн эдийн засгийн сайжралтын уур амьсгалын билиг тэмдэг түүний нааштай чиглэл хандлагын тусгал нь боллоо. Хямрал хараахан дуусаагүй байна гэж оролцогчид үзэж байна, гэхдээ хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна.
Хятад улс дэлхийн худалдааны томоохон гурван талбарт багтжээ. Тус улсын Шанхай, Шэньжэн хотын фондын зах зээлийн зах зээлийн өртөг тавдугаар сарын эцэст бараг 3 триллион долларт хүрсэн байна. БНХАУ-ын үнэт цаасанд хяналт тавих хорооын илтгэлд энэ тухай дурджээ. Сүүлийн үеийн мэдээгээр Хятадын эх газрын худалдааны талбарын зах зээлийн өнөөгийн өртөг 2003 оноос хойш бараг 400 хувиар нэмэгджээ.
Орос улс 2015 онд төсвийн алдагдлыг тэг байлгахыг эрмэлзэж байна. Орос улсын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдэв. Татварыг нэмэлгүй энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүх үндэслэл байна. Төрийн өмчийг хувьчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ. Алексей Кудрины тооцсоноор энэ жил төсвийн алдагдал 5,5 хувьд хүрэхгүй.
 Япон улс Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын түншүүдэд атомын эрчим хүчийг хөгжүүлж, экологийн цэвэр хот байгуулахыг санал болгож байна. Бүс нутгийн энэ нэгдлийн сайд нарын зөвлөлгөөний үеэр Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Масаюки Наосима энэ тухай мэдэгдэв. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлгөөний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний үр ашгийн асуудлыг багтжээ.
Орос улс амжилтанд тэмүүлж буй дэлхийн бүх хүний мөрөөдлийн улс болох ёстой. Д.Медведев Петербургт эхэлсэн Олон улсын эдийн засгийн форумын нээлтэнд ийнхүү мэдэгдэв. Зорилт бодитой, үүнд хүрэх боломжийг зөв ашиглах хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэллээ. Энэ удаа 14 дэх удаа зохион байгуулж байгаа форумд оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоов. Хойд нийслэлд 69 орны 2000 гаруй хүн цуглажээ.
 "Газпром" компани Орос улсаас авсан хийн 192 сая долларын өр барагдуулаагүй Белорусын байдлыг үнэлэх шуурхай штаб байгуулав. Оросын хийн холдингийн тэргүүн Алексей Миллер баасан гаригт энэ тухай мэдэгдлээ. Өрөө төлж барагдуулахгүй бол Белоруст нийлүүлдэг хийн 85 хувийг 6-р сарын 21-ий өглөөний 10 цагаас хорогдуулахад бэлэн байна гэж "Газпром" компани урьд мэдэгдсэн юм.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Петербургийн олон улсын эдийн засгийн 14 дэх форумыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэ жил оросын эдийн засгийн өсөлт 4 хувьтай бөгөөд эдийн засгийн таатай нөхцөлд Орос улс татварын ачааллыг бууруулах асуудлыг хөндөхөд бэлэн байна гэж мэндчилгээндээ тэмдэглэв. Өнөө үед хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нь улс орны удирдлагын гол зорилт хэмээн тэрээр мэдэгдэв.
Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн 14 дэх форумын ажил эхэллээ. Сайд, бизнесийн хүрээнийхэн дэлхийн эдийн засгийн хямарлын дараах хөгжлийн ирээдүйг хэлэлцлээ. Уулзалтын хүрээнд орос-энэтхэг болон орос-америкийн эдийн засгийн харилцааны дугуй ширээний уулзалт, "Орос-Европын Холбоо" болон "Орос-ТУХН-ийн орнууд" бизнес уулзалт боллоо. Форумын үндсэн хөтөлбөрийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр бүгд хуралдааны үеэр нээв.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум 6-р сарын 17-нд эхэллээ. Орос, гадаадын бизнесийг нэгтгэх энэ нэр хүндтэй форумыг швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумтай дүйцүүлэн "оросын Давос" хэмээн нэрлэдэг. Форумын түүх 1997 оноос эхтэй.
Орос улсад үнэт цаасанд бус урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах бодит хөрөнгө оруулагчид хэрэгтэй гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов "Блумберг"-т өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Манайд тухайлбал хууль тогтоох түвшинд ийм хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн гэж засгийн газрын дэд сайд тэмдэглэллээ.
Санкт-Петербург хотод өнөөдөр олон улсын эдийн засгийн 14 дэх форум эхэлж байна. Форумын үндсэн сэдэв дэлхийн эдийн засгийг шинэчлэх тухай байна. Хэд хэдэн орны төрийн тэргүүн, дэлхийн бизнес хүрээний төлөөлөгч, янз бүрийн орны сайд нар зэрэг 10 мянга орчим хүн 6-р сарын 17-18- дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар, үүнээс гарах арга замыг хэлэлцэнэ.
Хий тээвэрлэх баталгааны оронд украины хий тээвэрлэх системийг шинэчилж, удирдахад Европын Холбоо, Орос улс оролцох асуудлыг Украин хэлэлцэхэд бэлэн байна. Украины ерөнхий сайд Николай Азаров телевизийн Би-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. "Европ Орос улсаас хий худалдаж авахаа баталж, харин Орос улс тойруулан хийн хоолой тавих бус манай хий тээвэрлэх системээр хий нийлүүлэхээ Украинд батлах ёстой".
 "Северодинск" атомын шумбагч хөлөг дэлхийн далайд Орос улсын байр суурийг бэхжүүлнэ. Оросын европын хэсгийн хойд хэсгийн Северодвинск хотод атомын шумбагч хөлгийг усанд тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. "Хямарлыг үл харгалзан дотоодод хамгийн орчин үеийн хөлөг барихад бүх хүч чармайлт тавих хэрэгтэй" гэж тэр хэллээ.
"Дорно Сибирь-Номхон далай" стратегийн нефть хоолойг Хятадын нутагт салаалуулсныг 10-р сарын 31-нд ашиглалтад өгнө гэж CNPC Хятадын  улсын нефть хийн компани мэдээлснийг "Синьхуа" агентлаг иш татан уламжлав. Өнөөгийн байдлаар 927 км урт нефть хоолойн хятадын хэсгийг барьж дуусчээ.
Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлсэн Олон улсын залуучуудын эдийн засгийн анхны форумд эдийн засгийн шинэ нөхцөлд бизнес хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Форумд 18-30 насны 200 орчим бизнес эрхэлэгч оролцож байна. Тэд оросын болон гадаадын бизнес байгууллага, ажил үйлс нь амжилттай яваа бизнес эрхэлэгчтэй уулзаж, тэд залуустай үнэ цэнэтэй саналаа хэлнэ.
  Молдав Оросоос хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх сонирхолтой байна гэж Молдавын эдийн засгийн сайд, засгийн газрын дэд сайд Валерий Лазэр мэдэгдэв.  Тэрээр "Молдав болон Орос улс: эдийн засгийн яриа хэлэлцээ" дүрс бичлэгийн ярилцлагын үеэр ийнхүү хэллээ. Молдав Орос улсын хувьд хөрөнгө оруулалт төдийгүй өрнөдийн зах зээлд гарах сайн талбар байна гэж засгийн газрын дэд сайд тэмдэглэв.  
Хятадад гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч байна. Тавдугаар сард энэ үзүүлэлт 8,1 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,4 хувиар илүү байна. БНХАУ-ын худалдааны яамны төлөөлөгч Яо Зянь өнөөдөр ийм мэдээлэл танилцуулав.
Турк долоон жилийн дараа оросын үйлдвэрийн анхны атомын цахилгаан станцтай болно гэж "Заман" сонин өнөөдөр уламжлав. Оросын тал нийт 5 гигаватт гаруй хүчин чадалтай эрчим хүчний дөрвөн блок барих санал тавьжээ. Эхний шатанд Орос улс төслийн компанийн хөрөнгийг 100 хувь эзэмшинэ. Аажмаар үнэт цаасны 49 хүртлэх хувийг туркийн хувьцаа эзэмшигчид худалдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
20
21
22
25
27
28
29