×
Соёл урлаг Хоёрдугаар сар 2013
Эрмитаж, Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Третьяковскийн уран зургийн галерей, Зэвсгийн музей… Оросын гайхамшигтай эдгээр музейнүүдийн тухай сонсоогүй хүн үгүй биз. Москва, Санкт-Петербургт ирсэн хэн бүхэн тэдгээрийн танхимд очихыг эрмэлздэг. Гэхдээ тэр бүр хүн жижиг, даруухан, туйлын сонирхолтой музейнүүд оросын бүс нутгуудад олон байдаг гэдгийг мэддэггүй.

Орос улсын томоохон музей болох Санкт-Петербургийн улсын Эрмитажид удтал завсарласны дараа Төв Азийн соёлын байнгын үзмэрүүдийг нээн ажлуулав. Эрмитажийн зургаан танхимд шинээр болон шинэчилсэн нилээд хэдэн ахуйн хэрэглээний эд зүйлүүдийн цуглуулга болон Монгол, Түвд, баруун Хятад болон зүүн Түркестаны шашны ариун шүтээнүүдийг дэлгэн тавьжээ. Нийт хоёр мянга орчим үзмэрүүд байна.

Жүжигчин Кростофер Вальц найруулагч Квентин Тарантиногийн “Чөлөөлөгдсөн Жанго” кинонд тоглож Оскарын “Эрэгтэй шилдэг дүрийн” номинацын шагналыг хүртлээ. Энэ бол түүний хоёрдахь Оскар. Эхний Оскарыг тэр 2010 онд Тарантиногийн “Нэргүй новшнууд”киноны гол дүрээр хүртсэн.
Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлэг ням гариг бүрт нэвтэрч байх болно.
 Өнөөдрийн нэвтрүүлгийг Оросын ардын жүжигчин Олег Газмановад зориуллаа. Уянгын ба бүжгийн хөгжилтэй эвлүүлгээс аваад эх оронч иргэний сэдэвт томоохон бүтээл хүртэл урын санд нь батгтсан юм. Олег Газмановын зохиосон яруу сайхан дуунуд олонд түгсэн юм. Эдгээр дууны нэг «Эскадрон» (Морьт суман) дуугаар нэвтрүүлгээ эхэлье. (Дуу) Олег Газманов бага балчир байхдаа Калининград хотод суусан юм.
Москвагийн бурханы хөрөг зураач Пхеньян дахь үнэн алдартны сүмийн дотор талын зургийг зурна. Чимэглэлийн ажилд солонгосын зураачдыг татан оролцуулна гэж Оросын Үнэн алдартны сүм хийдийн Владивосток, Приморийн хязгаарын митрополид мэдээлсэн байна. Амьд бүхний эх, гэгээн Троицид зориулсан сүмийг БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн зарилгаар 2006 онд Пхеньянд барьсан юм. Энэ сүмийг БНАСАУ-ын улсын төсвөөр барьж байгуулсан байна.
«ОДХ» радиогийн ээлжит хөгжмийн нэвтруулгийг сонсонгчдынхоо анхааралд толилуулъя. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг Орос улсын нэрийн хуудас гэгдсэн өвөрмөц яруу сайхан хамтлаг - Кубанийн казакуудын найрал дуучдад зориуллаа. Энэ найрал дуучид дэлхийн олон улс оронд нэр цуутай болсон. Дуучид Монгол, Хятад, Япон, Вьетнамын сонсогчдыг бишрүүлсэн юм.

Оросын “Нийгмийн санал асуулга” сангийн судалгааны ажилтанууд оросууд ямар кинонд юуны учир дуртай болохыг мэдэж авчээ. Орос улсад кино урлаг нилээд хөгжиж ирсэн. ЗХУ ын үед бүтээсэн бүх кинонуудыг тусгай хяналтаар оруулж үздэг байлаа. Тэдгээр нь тэр үеийн үзэл сурталд нийцэх ёстой байлаа.

Москвад  нэрт хөгжмийн зохиолч Оскар Фельцман нас нөгчив. Зөвлөлтийн эстрадын дуу хөгжмийн сонгодог зохиолч түүнд 92 нас зооглоход нь ердөө хоёр долоо хоног үлдэж байсан юм. Түүний дуунуудыг зөвлөлтийн дуучид: Леонид Утёсов, Эдита Пьеха, Валентина Толкунова, Муслим Магомаев болон бусад олон алдартай дуулчид дуулж нэрд гарсан. Дараа нь улс орон даяараа, мөн хилийн чанадад дуулдаг байсан юм.
Юрий Башметын нэрэмжит Москвагийн олон улсын эрдүү хийлийн уралдааны Гран-при шагналыг Өмнөд-Солонгосын Хва Юн Ли хүртлээ. Уралдааны тэргүүн шагналыг түүний эх орон нэгт Юра Ли хүртэв. Хоёрдугаар байранд францын хөгжимчин Андриен Буасо болон Георгий Ковалев нар оржээ. Гуравдугаар байрыг Александр Тельманов /ОХУ /болон Михаил Ковальков /ОХУ/ нар авлаа.
Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгээ олонд түгсэн «Любэ» чуулгад бид зориуллаа. Энэ хамтлаг бараг 25 жилийн турш сонсогчдыг дуунуудаараа баярлуулж байна. 80-д оны сүүлээр оросын эстрадын тайзнаа гарсан «Любэ» энэ жилүүдэд байр сууриа алдах байтугай бэхжүүлж, хосгүй арга маяг ба маш олон бишрэн шүтэгчтэй болжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
4
5
8
9
10
11
12
13
14
15
18
19
20
21
22
26
28