×
Соёл урлаг Нэгдүгээр сар 2013
Театр киноны домогт жүжигчин, дуучин Владимир Высоцкийн мэндэлсний 75 жилийн ой 2013 оны 12-р сарын 25-нд болов. Тэрээр 42 настайдаа өөд болжээ. Владимир Высоцкийн уран бүтээл сая сая хүнийг бишрүүлэв. Одоо шүлэг, дууны дискиг нь олон ширхгээр хэвлэн гаргаж байна. Хөшөө босгож, музей байгуулжээ.
БНХАУ-ын баруун-өмнөд хэсэгт орших Түвдийн өөртөө засах орны захиргааны нийслэл Лхас хотын Потала ордон саяхан Хятад улсын хамгийн их сонирхол татах аялал жуулчлалын объектуудын цэст багтсан тухай Синьхуа агентлаг ТЕЗО-ны аялал жуулчлалын газрын мэдээллээс иш татан уламжлажээ. Энэ нь Түвдийн аялал жуулчлалын ийм хэмжээний анхны объект гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Хятадын нэлээд чухал дурсгалуудын анхны цэсийг 2007 онд нийтлэсэн билээ.
Өнөөдөр оросын нэрд гарсан жужигчин, дуучин Владимир Высоцкийн мэндэлсний 75 жилийн ой болж байна. Үдэшлэг, концерт, жүжиг, үзэсгэлэн ард олны дуртай зүтгэлтэнд зориулж, музей,хөшөөг нээж байна. ЗХУ-ын бүх өнцөг булан болон гадаадын бишрэн шүтэгчдээс нь ирүүлсэн захидлуудыг энэ өдрүүдэд «Высоцкийн ордонд» үзэж болно.
Москвад Калифорни муж улсын засаг дарга асан Арнольд Шварценеггер «Баатар буцав» шинэ киногоо үзүүлэв. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ оросын тамирчдад хайртай байгаагаа илэрхийлээд танк өөртөд нь ямар учраас хэрэгтэй болсныг өгүүлж, нас сүүдэрээ мэдрэхгүй байгаагаа тэмдэглэв. Жүжигчин байсан гэж хэлэх нь түүнд таарахгүй нь тод харагдлаа.
Орос улсад алдартай “Бүслэлтийн ном” дахин хэвлэгдэн гарлаа. Энэ бол германы фашистуудын бүслэлтэнд 900 өдөр байсан бүслэлтийн Ленинград буюу одоогийн Санкт-Петебругийн баатарлаг хүмүүсийн баримтат- уран сайхны эмгэнэлт түүхийн хуудаснуудын судалгааны ажил. Шинэ хэвлэлийг зөвлөлтийн цэрэг дайчдын Ленинградын бүслэлтийг сэтэлсний 70 жилийн ойд зориулан гаргажээ. ”Бүслэлтийн ном” хоёр зохиогчтой.
1957 оны 1-р сарын 16 –нд дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөөтэй нэгэн үйл явдал болжээ. Энэ өдөр Ливерпульд жааз хөгжмийн “The Cavern /”Агуй”/ клуб хаалгаа нээжээ. Дэлхийн хоёрдугаар дайны хорогдох байр болох энэ байранд 1961 оны 2-р сарын 9-нд анх алдарт Битлз хамтлаг тоглолтоо хийсэн юм.
«Оросын дуу хоолой» радио Христийн мэндэлсэн өдрийн баярт зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. 1-р сарын 7-нд үнэн алдартын шашинтнууд яруу сайхан гоё ёслол бүхий Христийн мэндэлсэн сайхан баяраа тэмдэглэдэг.Энэ шашны баяр дэлхийн янз бүрийн улсад оршин суудаг олон хүнийг нэгтгэж байна. «Зул сарын баяр ахин болж байна.
Америкийн киноакадемийн шагнал гардуулах ёслолын үеэр Жеймс Бондын цуврал кинонуудын 50 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ тухай шоуны продессерууд уламжилжээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь 2-р сарын 24-нд болно. Британий нууц тагнуулчийн тухай кино нь анх 1962 онд гарсан бөгөөд хамгийн сүүлийн кино 2012 оны 10-р сард гарчээ. Кино цувралд нийт 23 кино оржээ.
2012 оны 12-р сард Орос улсын Ардын жүжигчин Алла Пугачёва концертын хөтөлбөрт оролцохгүй байх өөртөө өгсөн амлалтаа зөрчив. Ингэхдээ оросын эстрадын Примадонна “Шинэ жилийн өмнөх уулзалтуудад” зориулан нэг л үдшийг өнгөрөөв. Анх “Шинэ жилийн баярын уулзалтууд” нэртэй Алла Пугачёвагийн концертын хөтөлбөрийг 1988 онд Москвад гаргасан.
Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна. Шинэ он гараад удаагүй байна. Та бүхэндээ манай “Шинэ жилийн багт наадам” хөгжмийн хөтөлбөрийг сонордуулж байна. Орос улсад Шинэ жилийн баяр нь хамгийн хөгжилтэй сайхан, урт удаан хүсэн хүлээж байдаг баярын нэг юм.
Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийнхөө хөтөлбөрийг толилуулж байна. Өнөөдөр та бүхэнд зориулан оросын агуу их хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн гайхамшигт “Щелкунчик” бүжгийн жүжгийн хөгжмөөс сонсгохоор бэлтгэлээ. 120 жилийн турш энэхүү бүжгийн жүжиг дэлхийн алдартай тайзнууд дээр тавигдсаар байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
3
6
8
9
10
11
12
13
14
15
18
19
20
21
22
23
27
28
29
30
31