×
Соёл урлаг Арванхоёрдугаар сар 2012
Оросын «Бурановские бабушки» мэргэжлийн бүс чуулга үнэхээр 2012 оны хөгжмийн нээлт болов. «Евровидение» дууны тэмцээнд Бураново тосгоны сүл цалинтнууд гайхамшигт амжилт гаргаж, 2-р байр эзлэв. Эдүгээ дэлхий даяар тэдний дуу хоолойг мэднэ. «Бурановские бабушки» чуулгын хижээл насны дуучид үндэсний хувцастай Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон «Евровидение» тэмцээний тайзнаа гарч ирлээ.
Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн “Танд зориулсан хөгжим” хөгжмийн хөтөлбөрийг та сонорцуулья. Өнөөдөр бид та бүхнийг Сибирээс гаралтай залуу авъяаслаг дуучин Пелагеягийн уран бүтээлтэй танилцуулах болно. Тэрээр орос ардын дууг өвөрмөц дуулдаг нэгэн. Тэр ардын дуу хөгжмийг эстрадын рок элементүүдтэй чадварлаг хослуулж чадсан.   Тэр Новосибирск хотод төржээ.
Монгол улсад Шинэ жилийн баярыг орос маягаар тэмдэглэдэг. 12-р сарын 31 нээс 1-р сарын 1-нд шилжих шөнө монголын UBS телевиз орос, монголын кино уран бүтээлчидийн бүтээсэн шинэ жилийн тухай хөгжимт үлгэрийг үзэгчиддээ хүргэнэ. Төсөлд UBS сувгаас гадна, Эрхүү хотын “Аист” телевизийн компани болон тэдний Улаанбаатар дахь салбар “Аист–Монголия” телевиз оролцох юм.
Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилевын тал нутгийн ард түмний тухай “ Зохиомол хаант улсын эрэлд” зохиол монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа. Олон жилийн турш хориотой, зөвхөн шинжлэх ухааны хувилбар болтол нь товчилогдсон энэхүү бүтээл нь одооноос хэн бүхний уншихад боломжтой боллоо. Ялангуяа, уг ном нь Гумилевын төрсний 100 жилийн ойд тохиосон нь тэмдэглүүштэй юм.
“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр бид та бүхнийг 20-р зууны нэрт хөгжмийн зохиолч Георгий Свиридовын уран бүтээлээс танилцуулна. Энэ бол оросын суу билэгт их зохиолч Александр Пушкины “Цасан шуурга” туужид зориулсан хөжгмийн зураглал юм. 60-аад оны эхэн үед Свиридов уг бүтээлээр хийсэн киноны хөгжмийг бичсэн юм.
12-р сарын 11 нь багачуудын хайртай Чебурашка болон Гена матар хоёрын хувьд эх орондоо байх сүүлчийн өдөр болж магадгүй. Хүүхэлдэйн киноны хөөрхөн хоёр энэхүү баатруудыг /ганцхан хувь байдаг/ дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Тэдний эхний үнэ 1,5 сая рубль. Янз бүрийн мэдээнээс үзвэл, зөвлөлтийн үеийн энэхүү алдартай хоёр хүүхэлдэйг япончууд худалдан авахаар ихэд сонирхож байгаа.
Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ. Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.
«Оросын дуу хоолой» радио хөгжмийн ээлжит нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Өнөөдрийн нэвтрүүлгийг Оросын ардын жужигчин, «Машина времени» олонд түгсэн чуулгын тэргүүн Андрей Макаревичийн уран бүтээлд зориуллаа. Андрей Макаревичийг азтай хөгжимчин гэдэг. Тэрээр аз амжилтын бэлэгдэл - «Хөх шувуунд» дуугаа зориулжээ.
Өнөөдөр «Оросын дуу хоолой» радио жаз хөгжимд зориулсан нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Орост жаз хөгжмийн 90 жилийн ойг цуврал концертээр тэмдэглэв. Эдгээр концерт янз бүрийн хотод болсон байна. Москвагийн Хөгжмийн ордонд «Дэлхийн жаз хөгжмийн оросын одод» олон улсын 1Х наадмаар ойн цуврал концерт өндөрлөв. Наадмын хүрээнд жаз хөгжмийн бүх чиглэлийг сонирхуулав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
4
5
6
7
9
12
13
14
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
28
30