×
Соёл урлаг Арваннэгдүгээр сар 2012
Москва дахь Монгол улсын Элчин сайдын яаманд Монгол улс тунхагласны өдрийг ёслон тэмдэглэв. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан монголын залуу зураач Бадамын Отгонтүвдэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Б. Отгонтүвдэнг монголын төдийгүй оросын зураач гэж нэрлэж болно. Монгол улсын Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байгаад, тэр Воронеж хотын уран зургийн дээд сургуульд суралцаж байв.
Узбекстан улсын Сурхандарийн мужид малтлага хийж байгаа узбек, францийн археологчид маш сайн хадгалагдан үлдсэн цагаан шохойгоор хийсэн баримал олсон байна.Ташкентад байгаа Франц улсын ЭСЯ сүмийг гоёж байсан бололтой 40 см өндөртэй грек, буддагийн баримал олдсон гэж мэдээлсэн байна. Энэ баримал дээр нилээд баян хувцастай эрэгтэй, эмэгтэйг дүрсэлсэн байна.
Эсгий гутлын музей Оросын Вышний Волочек хотод нээгдэв. Гараар хийсэн эсгий гутал ба түүнийг үйлдвэрлэх уламжлалт тоног төхөөрөмжийг энд дэлгэн тавьжээ. «Хаан эсгийн гутал» музейн гол үзмэр болов. 2 метр 25 см өндөр, 52 кг жинтэй гутлыг цагаан эсгийгээр хийжээ.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг олны сайшаал хүлээсэн дуучин, жүжигчин Анастасия Стоцкаяад зориуллаа. Тэр хөгжмийн янз бүрийн чиглэлд сайн. Стоцкая бол сайхан дуу хоолойтой сэтгэл татам дуучин юм. Тэр «Ночь-подруга» (Шене-найз) дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг нээж байна. (Дуу) Анастасия Стоцкая Украйны нийслэл Киев хотноо төржээ.
Оросын домогт найруулагч Эльдар Рязанов өнөөдөр 85 нас хүрч байна. Түүний нэрийг хүн бүхэн мэддэг бөгөөд кинонууд нь бүх ардын хайрыг татсан ч гэлээ тэрээр төрсөн өдрөө гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Рязановт ойг нь тохиолдуулан баяр хүргэсэн байна. Найруулагч та манай домогт мастеруудын нэг билээ.
Эрхэм сонсогчид оо! Та бүхэнд манай нэвтрүүлгийн дуу хөгжмийн хөтөлбөрөө оросын эстрадын залуу дуучдад зориулсан. Өнөөдөр бид та бүхнийг нэртэй “Вельвет” рок хамтлагтай танилцуулна. Хамтлаг 2005 онд Москвад авъяаслаг залуу дуучин Катя Белоконийн студийн бичлэгийн төслийн хувиар байгуулагджээ. Нэг жилийн дараа “Вельвет” бүрэн хэмжээний концертын хамтлаг болсон юм.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр оросын «Серебро» чуулгыг сонсогчиддоо танилцуулна. Оросын нэрт продюсер Максим Фадеев түүнийг 2006 онд үндэслэн байгуулжээ. Дараачийн онд хамтлаг Финландид «Евровидение» олон улсын дууны тэмцээнд оролцов. «Серебро» чуулгынхан «Song № 1» дууг дуулж, 3-р байр эзлэжээ.
Алтайн нэрд гарсан зураач Фёдор Торхов 82 настандаа өчигдөр Барнаулд нас нөгчив Оросын гавьяат зураач, Зураачдын холбооны гишүүн Фёдор Семёнович Торхов 1930 оны 10-р сарын 10-нд Кемеров мужийн Уулын Шорид төржээ. Тэрээр Ташкентын зургийн тусгай сургуульд суралцсан юм. 1958 оноос Барнаулд ажиллаж амьдарч байв. Торховын уран бүтээлийн олон үзэсгэлэн Москвад гарсан юм.
Оросын хамгийн баруун хэсгийн Калининград хотын урчуудын хуваар бүтээсэн хосгүй эд зүйлүүдийг Парисын Луврын үзэсгэлэн дээр дэлгэн тавьжээ. Эндхийн бусад гурван зуун компаний нэгэн адил оросын иргэд Олон улсын соёлын өвийн үзэсгэлэнд 11-р сарын 7-11 өдрүүдэд оролцож байна.
Хятадын хөгжмийн зохиолч, удирдаач Тан Дунд Дмитрий Шостаковичийн нэрэмжит шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Москва хотын Чайковскийн нэрэмжит танхимд болсон байна. “Орос улс бол агуу орон, хайр сэтгэлээр дүүрэн романтик газар нутаг гэж шинэхэн шагналтан хэлсэн байна. Би хар бага наснаасаа Пушкин, Толстойг уншиж, Чайковскийг сонсож, Шостаковичийн хөгжим дээр хүмүүжсэн. Би ОУ-д очихыг мөрөөддөг байсан.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд олонд түгсэн «Город-312» чуулгыг танилцуулна. Чуулгын ер бус нэр ба нэрэнд багтсан тоо ямар учиртай вэ? Энэ тоо бол Дундад Азийн Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотын утасны код юм. Чуулга 2011 оны намар чухам Бишкекэд байгуулагджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
2
5
6
7
9
11
12
13
14
15
16
19
20
21
22
23
27
28
29
30