×
Соёл урлаг Аравдугаар сар 2012
Оросын эстрадын залуу дуучидад зориулсан хөгжмийн хөтөлбөрөө «Оросын дуу хоолой» радио та бүхнийхээ анхааралд толилуулж байна. Сайхан дуу хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнтэй сайхан энэ дуучин бүсгүйн нэрийг Согдиана гэдэг юм. Тэрээр орос гаралтай бөгөөд Узбекстан улсад төрж, өссөн юм. Дорнын хөгжмийн соёлыг тэрээр хар бага наснаасаа мэдэрсээр ирсэн юм.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20-нд Москвад эхлэнэ. Муслим Магомаев бол оросын дуурийн ба эстрадын нэрд гарсан дуучин юм. 600 гаруй дуу түүний урын санд байсан билээ. Түүний дуу хоолой сая сая сонсогчийг бишрүүлж байна. 2008 онд Муслим Магомаев нас нөгчсэн боловч үе үеийнхний шүтээн хэвээр байна.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20, 21-нд Москвад болно. Түүнийг оросын нэрд гарсан дуучны мэндэлсний 70 жилийн ойд зориулжээ. 600 гаруй дуу Магомаевын урын санд орж байсан юм. Олонд түгсэн «Свадьба», «Королева красоты», «Лучший город земли», « Чёртово колесо» зэрэг дууг Монголд андахгүй.
Энэ өдрүүдэд Москва хотод загвар зохион бүтээгчдын жил бүрийн олон улсын долоо хоног болж байна. Долоо хоногийн хүрээнд хувцасны загвараас аваад аж үйлдвэр, уран барилга хүртлэх өргөн хүрээг хамарсан оросын болон гадаадын загвар зохион бүтээгчдын ололт амжилтыг үзүүлэж байна.
Хятадын Хориотой хотын оркестр ОУ-д ганцхан удаа тоглолоо. Василий Андреевийн нэрэмжит Улсын академик оросын оркестрын урилгаар ирсэн энэхүү хамт олон өчигдөр Петербургийн филармонд тоглосон байна. Энэ оркестр хятадын Мин, Цин эзэнт улсуудын үеэс эхэлсэн түүхтэй юм. Тэр үед хориотой хот Гугунд хятадын эзэн хаад амьдран сууж, улс орноо удирддаг байсан юм.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд Руслан Алехног танилцуулна. Жүжигчний авьяас билигтэй Руслан сайхан дуу хоолойгоороо төдийгүй төгөлдөр хуур дээр тоглох, гитар дарах, бүрээ үлээх чадвараараа сонсогч олны сэтгэл татаж байна. Гэвч дуулах л дуртай гэж залуу дуучин хэллээ.
Дэлхийн 43 орны хичээнгүй бичгийн шилдэг бүтээлүүдийг Москвад үзүүлнэ. Хичээнгүй бичгийн олон улсын үзэсгэлэн 11-р сарын 1-нээс 12-р сарын 15-ныг дуустал нийслэлийн «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд ажиллана. Энэ нь гоё бичих урлагт зориулсан дэлхийн томоохон төсөл билээ. Хичээнгүй бичих орчин цагийн музейд үзэсгэлэн гаргах үед үзмэрүүдий нь сэдэв сэдвээр сэлгэнэ.
Хятадын зохиолч Мо Янь 2012 оны Нобелийн утга зохиолын шагналтан боллоо. Тэрээр уран бүтээлдээ реализмыг ардын үлгэр, түүх, өнөө үетэй хослуулсан тул шагнал хүртээсэн гэж Шведийн вангийн ШУА-ийн Нобелийн хорооноос мэдээлжээ. Мо Янь бол хятадын орчин цагийн зохиолч, Хонконгийн Нээлтэй их сургуулийн хэл бичгийн хүндэт доктор юм. Мо Янь зохиолчийн нууц нэр юм.
«Оросоор аялах нь» булангийн өнөөдрийн нэвтрүүлгийг БНТатарстан Улсын нийслэл Казан хотод зориуллаа. 1,5 сая хүн амтай хотыг Орос улсын 3 дахь нийслэл гэдэг. Казан Москвагаас зүүн 800 км зайтай Ижил мөрний эрэг дээр оршдог. Казан хотын түүхийн цөөнгүй нууцыг тайлаагуй. Нэгэн нууц нь хотыг Монголын Өлөг-Мухаммад хаан үндэслэн байгуулсантай холбоотой.
Бриатнийн алдартай Битлз хамтлаг хагас зуун жилийн өмнө “Love Me Do” нэртэй анхны синглээ 1962 оны 10-р сард гаргаж байсан юм. Энэ пянзны ойг тохиолдуулан тус хамтлагийн хөгжимчдийн төрлөх хот Ливерпульд баяр ёслолын өргөн ажиллагаа болно.
Лондон дахь Юрий Гагарины хөшөөг Гринвичийн Вангийн одон орны оргилд шилжүүлнэ. Дэлхийн анхны сансрын нисэгчийн хөшөө Британийн нислэлийн төв Молл-стрит гудамжийг бүр нэг жилийн турш чимэглэж байна. Гагарин Их Британид айлчласнаас хойш яг 50 жил өнгөрсний дараа 2011 оны 7-р сард хөшөөг нь босгосон билээ. Дэлхийн анхны сансрын нисэгчийн хөшөөг 2013 оны 3-р сард Гринвичэд ёс төртэй шилжүүлнэ.
Орос улсад зохион явуулах Ираны соёлын долоо хоног Москвад нээгдлээ. Долоо хоногийг нээх ёслол өчигдөр Москвад Улсын эрдмийн бага театрт болов. Ираны киноны долоо хоног оросын нийслэлд явагдаж байна. «Ираны урлагийн хүч нөлөө» үзэсгэлэн Оросын орчин цагийн түүхийн музейд нээгдэв. Энд оюу, паалан, эрдэнэ үзмэрүүдийг дэлгэн тавьжээ.
Москва хотын төв дэх Пушкины талбайд Россия нэртэй хөгжмийн театр нээгдлээ. Бүрэн хэмжээний сэргээн босголтод хамрагдсан энэ байшин “Москвагийн Бродвей” гэдэг нэртэй болох ба оросын нийслэлийн хөгжмийн квартал болох юм. Энэ театрт 10-р сарын 6-нд “Русалочка” буюу “Загсан сүүлт бүсгүй” гэдэг мюзикл нээлтээ хийх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
2
6
8
9
10
12
16
17
21
22
23
24
25
26
27
28
29
30
31