×
Соёл урлаг Наймдугаар сар 2012
Та бүхэн манай нэвтрүүлгийн “Орос орноор тавтай морилно уу?” булангийн энэ удаагийн дугаараар дархан цаазат “Бородино“-гийн музейн тухай хүлээн авч сонсоно уу? Өнөөдөр бид Оросын эртний музейнүүдийн нэг, дархан цаазат Бородиногийн талд байгуулагдсан цэргийн түүхийн музейг танилцуулах болно.
”Оросын дуу хоолой” радиогийн дуу хөгжмийн булангаар Оросын ардын жүжигчин Лариса Долинагийн уран бүтээлтэй танилцуулахаар бэлтгэлээ. Түүнийг эх орны эстрадын шилдгүүдийн нэг, жаазын вокалын техникийг гайхамшигтай эзэмшиж чадсан, хосгүй дуучин гэж ярих нь олонтоо байдаг. Ларисагийн эх, эцэг даруухан амьдралтай, жирийн нэг гэр бүл байжээ. Гэхдээ тэд хайртай охиндоо дуртай зүйлийг нь бэлэглэх боломж гаргадаг байжээ.
Өнөөдөр хөгжмийн хөтөлбөрт Орос улсын ардын жүжигчин Валерий Леонтьев  ая дуугаа өргөнө. Оросын эстрадын нэрт дуучин түүний тухай “тэр дандаа загварын дунд юм уу, эсвэл загварын гадна “явдаг гэж ярьцгаадаг. Дөч шахам жил тэр үзэгч олныг өөрийн цог жавхлан, тайзны ер бусын жүжиглэлтээрээ байлдан дагуулж ирсэн. Одоо тэр 60 гарч байна.
Орос улсад ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна Москвагийн төвд орших түүний хөшөөнд аугаа их дуучин, хөгжмийн зохиолчийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хэдэн зуун хүн цэцэг өргөнө. Магомаев Баку хотод төрсөн. Тэр Бакугийн хөгжмийн дээд сургуулийг дүүргэжээ. Түүний давтагдашгүй хоолой, жүжигчний авъяас чадвар нь хөгжим сонирхогчдын  үе үеийнхнийг байлдан дагуулж байсан.
Москва хотноо анх удаагаа гудамжны театр, урлагийн “ Нэгэн удаа цэцэрлэгт хүрээлэнд” наадам болж өнгөрлөө. Наадам гурван өдөр үргэлжилсэн бөгөөд оросын болон гадаадын жүжигчид хотын гурван цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тоглолтоо хийсэн. Илбэчид, жонглёрчид, алиалагчид москвагийнханд баяр хөөр, инээд баясал бэлэглэж байлаа. Тэдний тоглолтууд өглөө эрт эхэлж, үдэш орой дуусч байлаа.
Өнөөдөр бид Европ Ази хоёрыг зааглах хил бүхий Уралд очно. Урал уужим нутаг дэвсгэртэй хийгээд Оросын томоохон 9 бүс нутгийг нэгтгэж байна. Уралын түүх бол шинэ газар нутаг, шинэ нөөц баялгийг эзэмшиж ирсэн түүх, зохион бутээгчид ба дархчуул, шинэ нээлт, төрийн их үйл хэргийн түүх юм. Башкирууд Уралын өмнөд хэсэгт суудаг. Урал бол башкир хэлээр «бүс» гэсэн үг.
«Оросын дуу хоолой» радиогийн оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн нэвтрүүлгийг сонсогчдынхоо анхааралд толилуулъя.Өнөөдрийн нэвтрүүлгийг Стас Пьехад зориулсан юм.Орост түүний эх дуучин Илона Броневицкая, домогт эмэг эх ЗХУ-ын ардын жүжигчин Эдита Пьеха нарыг андахгүй.Нэрд гарсан дуучин эмэгтэйн урын санд орсон «Бага балчир насны хот» дуугаар нэвтрүүлгээ эхэлье. Энэ дууг Стас Пьеха дуулна.
Зөвлөлтийн цаг үед Украин, Орос болон Молдав улс өөрийн дуучнаар эстрадын алдарт дуучин София Ротаруг тооцдог байв. Гэхдээ өнөөдөр ч өөрчлөгдөөгүй л дээ. Өөрийн орны хайртай дуучин София Ротаругийн төрсний 65 насны ойг /8-р сарын 7-нд/ тэд ёслон тэмдэглэж байна. Эдгээр орнуудад төдийгүй бусад хуучин зөвлөлтийн орнуудад мөн адил ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Дэлхийд нэртэй америкийн дуучин Мадонна мягмар гаригт Москвад ганцхан удаагийн тоглолт хийнэ. Түүний тоглолт “Олимпийский” спортын цогцолборт болно. Дуучин бүсгүйтэй бүжигчин, хөгжимчин 100 гаруй хүн болон үйлчилгээний 400 орчим хүн дагалдан иржээ. Дуучин бүсгүй “MDNA” цомогт орсон дуунуудаас дуулна.
Тува улсад гуравдахь удаагаа “Эсгий дээрх хээ хуар” олон улсын наадам зохиогдоно. Наадмын хүрээнд тувагийн үндэсний баярыг зохион явуулна. Энэ жил Монгол улсын төлөөлөгчдөөс гадна Казахстан улс оролцоно.Түүнчлэн Орос улсын бүрэлдэхүүнд бүс нутгуудын төлөөлөгчид оролцох юм. Тувагийн БНУ-ын урилгыг Алтай БНУ, Хакаси, Красноярскийн болон Эрхүү муж хүлээн авчээ.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Өнөөдрийн нэвтрүүлгийг Ирина Дубцовад зориуллаа. Тэр ер бусын дуу хоолойгоороо төдийгүй дур төрхөөрөө сонсогч олныг бишрүүлдэг. Гол төлөв өөрий нь зохиосон дуу эвлүүлэг дуучны урын санд орсон. Одоо «Салхи» эвлүүлгий нь сонсоно уу. (Дуу) Ирина Дубцоваг хөгжим багаас нь хүрээлжээ.
«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрадын дууны тэмцээн 8-р сарын 10-12 өдрүүдэд БНТыва Улсад явагдана. Оросын 13 бүс нутаг болон ТУХН-ийн гишүүн ба бусад гадаад улсын бүтээлч залуучууд энд цугларна. Эдгээр нь Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэргийн дуучид юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
2
3
5
6
8
9
10
13
14
15
19
20
21
22
23
24
26
27
28
29
30
31