×
Соёл урлаг Долоодугаар сар 2012
Өнөөдөр бид та бүхнийг манай дэлхийн хамгийн нууцглаг, сүр жавхлантай тэр ч бүү хэл, ид шидийн газрын нэг- Горный Алтайд урьж байна. Алтай нутгийн байгалийн хосгүй сайхантай харьцуулах тийм газар дэлхийд ховор. Швейцарийн Альптай ижил байгальтай Алтай хангайн уулсыг зорьж ирэх европын жуулчдын тоо жил жилээс нэмэгдсээр байна. Тэд энэхүү газрыг “Сибирийн Швейцар” гэж нэрлэжээ.
Өнөөдрийн нэвтрүүлгийг хөгжмийн зохиолч, дуучин Марк Тишманд зориуллаа. Тэрээр концерт тоглож, телевизийн нэвтрүүлгийг хетлеж байна. Түүний дуунууд радиогоор цуурайтаж байна. Марк Тишманы дуулах « Би чиний сахиус болно» гэдэг дуугаар нэвтрүүлгээ эхэлье. Марк Тишман Хойд Кавказын БНДагестан улсад эмч,инженерийн гэр бүлд төрж есчээ. Гэр бүлээрээ найрамдал,хайр сэтгэл, сайхан харилцааг дээдлүүлж ирсэн юм.
Монгол туургатны зохиолчдын олон улсын анхны наадам Улаан Үдэд боллоо. Энэ нь орчин цагийн утга зохиолын орон зайд болсон хосгүй наадам юм. Монгол, Орос, Хятад зэрэг гурван улсын зохиолчид туршлага солилцож, «Үргэлжилсэн зохиол», «Яруу найраг», «Жужгийн зохиол» зэрэг секцэд бүтээлч, ажил хэрэгч уулзалт хийжээ.
Өнөөдөр Тувад Амьд хөгжим болон шашин шүтлэгийн 14-р олон улсын наадам эхлэж байна. Энэ наадамд оросын бүс нутгуудаас болон Белорусс, Норвег улсуудаас ирсэн 30 гаруй хамтлаг, дуучид оролцож байна.
”Оросын дуу хоолой”радио хөгжмийн хөтөлбөрөө оросын эстрадын залуу дуучдад зориулж байна. Өнөөдөр та бүхнийг залуу дуучин Максимтай танилцуулах болно. Дуучин эмэгтгэйн жинхэн нэр Марина Максимова. Түүний уран бүтээл Татарстаны нийслэл Казань хотын нэгэн сургуулийн сурагч байх үеэс эхэлсэн. Гэхдээ жинхэн оргилдоо Москвад хүрсэн. Одоо түүнийг оросын хамгийн алдартай, амжилттай дуучдын тоонд нэрлэдэг юм.
“Алтаргана-2012” буриад зоны олон улсын наадам өнөөдөр Забайкальскд /Сибирь/ ажлаа эхэллээ. Наадам нь анх Монгол улсад 90-ээд оны эхэн үед зохиогдсон. Харин 2002 оноос Орос улсад явагдах болсон. Ардын урлагийн нэртэй уралдаант тэмцээнээс 5 мянга гаруй оролцогчидтой томоохон хэмжээний угсаатны наадам болж хувирчээ. Түүнчлэн, наадмын хөтөлбөрт биеийн тамир спортын төрлүүд болон уран сайхны үзэсгэлэнгүүд зохиогдох юм.
Орос улсын Бүгд найрамдах Буриад улсад Олон улсын “Алтаргана-2012” наадам явагдаж байна. Алтаргана бол буриад зоны хувьд үхэшгүй мөнхийн цэцэг юм. Хүч тэнхээтэй, бат бэх уламжлал ёс заншилтай гэж буриадын ард түмний тухай ярьдаг юм. Их наадамд Монгол, Хятад улсаас болон Орос улсын бүс нутгуудаас буриад зоны төлөөлөгчид хуран цугларчээ.
«Алтаргана-2012» олон улсын буриадын наадаи өнөөдөр 7-р сарын 20-нд Забайкальский хязгаарын Агины Буриадын тойрогт гараа авлаа. Буриад, Эрхүү муж, Халимаг, Тывагийн төлөөлөгчид болон Оросын өөр бүс нутаг ба ТУХН, Монгол, Хятад, Япон, Солонгос, Канад, ЕХ, Америк, Австралид оршин суудаг буриадууд наадамд оролцоно. Наадмын хөтөлбөрийн дагуу бөх, байт харваа, буриадын шатар, морин спортын уралдаан явагдана.
1812 оны дайн тулалдааныг сэдэвлэн 1000 цэргийг дүрслэн харуулах зохиомжийг Бородино дахь талбай дээр байгуулна. Түүхэн тулалдааны явган болон морьт баатаруудыг дүрслэхдээ орчин үеийн сурвалж бичгүүдийг үндэслэн болит хэмжээгээр бүтээнэ. Энэ бол үнэхээр нүсэр том төсөл: Москва мужийн засгийн газар энэхүү үзмэрийн техникийн даалгаврыг боловсруулахад л 2,5 сая рубль /80 гаруй мянган доллар/ гаргажээ.
«Ёохорын шөнө» наадам Улаан Үдэд 5 дахь удаагаа нээгдлээ. Энэ оны наадамд оролцогчид 10 мянган суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд уран чадвараа анх удаа үзүүлнэ. «Нүүдэлчний дуу хоолой» угсаатны хөгжмийн олон улсын наадам, «Евразийн аялгуу хөгжим» ардын зэмсгийн найрал хөгжмийн наадам энэ өдрүүдэд Улаан Үдэд бас явагдаж байна.
Оросын эстрадын залуу дуучдад зориулсан «Оросын дуу хоолой» радиогийн хөгжмийн нэвтрүүлгийг та бүхний анхааралд толилуулая.Өнөөдөр та бухэн «Премьер министр» хамтлагийн уран бүтээлтэй танилцана. Сонсогч олны анхаарлыг агшин зуур татаж мэдэх авьяаслаг залуучууд түүний бүрэлдэхүүнд оржээ. «Премьер министр» хамтлаг өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг «Зун цагийн 2 тасалбар» бүжиглэн дуулах дуугаар нээж байна.
НҮБ-ын боловсрол, ШУ, соёлын байгууллагын удирдагчид Орост анх удаа жил дутмын чуулгандаа цугларав. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст чухам ямар байгууламж нэмэх асуудал бусдаас илүү анхаарал татсан. Оросын талаас «Оросын хэрэмүүд» цуврал номинацийг хэлэлцүүлэхээр оруулав. Х111-ХУ11 зууны гурван байлдааны бэхлэх барилга байгууламж номинацид багтсан билээ.
Ирэх амралтын өдрүүдээр Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үдэд нэгэн гайхамшигтай тоглолт болно. Сэлэнгэ мөрний эрэг дээр “Ёохорын шөнө” хосгүй баяр зохион явуулах гэж байна. Ёохор бол буриад зоны олны хамгийн дуртай, хамгийн их дэлгэрсэн бүжиг юм. Буриад улс нь ОХУ-ын нэг субъект бөгөөд тус улсын Зүүн Сибирьт оршдог.
Олон улсын олонд түгсэн хөгжим-театрын наадам өмнөд солонгосын Тэгу хотноо болж дууслаа. Москвагийн нэрд гарсан «У Никитских ворот» театр наадмыг хаах хүндэт үүрэг гүйцэтгэв. Театрын хамтлаг оросын сонгодог зохиолч Лев Толстойн зохиосон «Холстомер» өгүүллэгээр дэглэн тавьсан шинэ жүжгээ үзүүлжээ. Москвагийн «У Никистких ворот» театр Тэгуд хөгжим-театрын наадамд урьд оролцсон билээ.
Эртний уламжлал дээр тогтсон нүүдэлчдийн  дуу, дуулах арга барил он жилүүдийн удаанд нилээд өөрчлөгдсөн. Одоо нүүдэлчдийн дуу хоолой шинэ ноот, шинэ хэмнэл дээр эгшиглэж байна. Энэ жил 4 дэх удаагаа болох “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын хөгжмийн наадам энэ бүхний баталгаа болно. Энэ удаа 7-р сарын дундуур ОУ-ын Буриадын БН улсын нийслэл Улаан-Үд хотод болох юм.
Манай өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн баатар бол та бүхний сайн мэдэх, оросын нэрт залуу дуучин Дима Билан юм. Дуучин залуугийн агуу их амжилтын нууц нь түүний гаднах сайхан төрх, хоолойн өнгө, тайзыг чадварлаг эзэмшсэн зэрэгт оршдог.Манай хөтөлбөрийг Дима Билан “Время – река” /Цаг хугацаа  усны урсгал мэт/ дуугаараа эхэлж байна.
Красноярск хязгаарын 230 мянга гаруй оршин суугч АНДБН-ийн орнуудын олон улсын хөгжмийн наадмын арга хэмжээг сонирхов. Түүнд оролцсон 19 улсын 2500 гаруй төлөөлөгч уран чадвараа үзүүлжээ. Өнөөдөр хязгаарын соёлын сайд Елена Паздникова төгсгөлийн бага хурал дээр энэ тухай мэдээлэв.
Сибирийн Красноярск хотод АНД-н бүсийн орнуудын Олон улсын хөгжмийн их наадам болж өнгөрлөө. Энэ үйл явдлыг тохиолдуулан москвагийн хөгжмийн зохиолч “Дэлхийн хүн амд илгээх ” хүндэтгэлийн бүтээл туурвисан. Энэ бүтээлээр наадмыг нээсэн юм. Уг зохиолыг Красноярскийн симфони-найрал хөгжим, оюутны эмхэтгэсэн найрал дуу болон Хойд туйлын үндэстэнүүдийн төрөл бүрийн хамтлагууд хамтран тоглов.
Якутын «Ленские столбы» гэдэг байгалийн нөөцийн газар ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтав. Санкт-Петербургад олон улсын байгууллагын 36-р чуулганаар энэ тухай шийдвэрийг батлажээ. ЮНЕСКО-гийн шинжээчид дэлхийн 29 улсын 36 объектыг авч үзэж, сибирийн байгалийн гайхамшгийг зүй ёсоор үнэлэв. Дархан цаазтай газар 1 сая гаруй га бүхий талбайтай.
7-р сарын 11-13 ны өдрүүдэд Улаан-Үүд хотод “Нүүдэлчдийн дуу хоолой. Байгаль. Буриад улс-2012” хөгжмийн наадам зохион явагдана. Их наадмыг зохион явуулахад нүүдэлчдийн соёл иргэншлийн блэг тэмдэгт суурилагджээ. “Нүүдэлчдийн дуу хоолой “-бол эрх чөлөөтэй хүмүүсийн эрх чөлөөтэй хөгжмийн орон зөй юм.
ЮНЕСКО Орос улсын Астраханий дундад зууны үеийн цайз, Ижил мөрний Угличийн болон Псковыг /тус улсын хойд хэсэг / Дэлхийн өвд оруулах мэдүүлэгийг хүлээн авчээ. Ийм шийдвэр нь Санкт-Петербургэд болж өнгөрсөн дэлхийн өвийн чуулганаар хэлэлцжээ. Эдгээр түүх-уран барилгын цогцолборууд буюу “кремлүүд “нь тухайн цаг үедээ хүчтэй хамгаалалтын байгууламжууд болж байсан юм.
Орос улс олон үндэстний орон. Тус улсад 180 гаруй үндэстэн болон угсаатнууд аж төрдөг. Үндэстэн бүр өөрийн түүх, соёл, уламжлал ёс заншилтай төдийгүй өөрийн гэсэн тэмдэглэж өнгөрүүдэг баяртай. Бид өнөөдөр тэдгээрийн зарим дээр очих болно. Эхний буудал Казань хот. Татарстан улсын нийслэл Казань хот Ижил мөрний дунд урсгалын орчимд оршдог юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
2
5
6
8
9
11
12
15
16
17
18
19
22
25
26
27
30
31