×
Соёл урлаг Зургаадугаар сар 2012
АНД-н бүс нутгийн Сибирийн томоохон төв Красноярск хотод 6-р сарын 28- нд нээлтээ хийсэн Олон улсын хөгжмийн III их наадмын нээлтийн ёслолд зориулсан ”Дэлхийн хүмүүст хүргэх илгээлт” гайхамшигтай авангард дууны найруулга эгшиглэсэн юм. Их наадмын ажил шууд хөгжмийн нотноос эхэлсэн гэхэд бараг хэлсдэхгүй юм. Энд соёлын бүхий л төрлүүдийг толилуулахаар бэлэн болжээ.
«Оросын дуу хоолой» радио хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Зуны улирал бол наадам, тэмцээн, концертын уламжлалт үе юм. Москвагийн зарлалуууд симфони, жаз, ардын ба эстрадын хөгжим сонирхогчдыг концертод урьж байна. Өнөөдөр 2012 оны зуны улирлын яруу сайхан хэдэн үйл явдлын тухай өгүүлнэ. Энэ зун Москва болон түүний дүүрэгт сонирхолтой олон концерт, наадам уламжлал ёсоор задгай тайзанд болно.
Ази-Номхон далайн бүсийн орнуудын Олон улсын III хөгжмийн их наадам /6-р сарын 28 –аас -7-р сарын 4-ний өдрүүдэд / болох гэж буйтай холбогдон Сибирийн томоохон төв болох Красноярск хотын Энх тайвны өргөн чөлөө ажилжээ. Өргөн чөлөө нь дэлхийн 19 орны жүжигчид оролцох их наадмын гол арга хэмжээнүүд явагдах байруудын нэг юм.
Олон улсын хүүхдийн спортын төрлүүдийн тоглолтуудад зориулагдсан “Азийн хүүхдүүд” соёлын хөтөлбөр өнөөдөр Сахад ажлаа эхэллээ. Уг наадмаар спортын, концертын, циркийн болон бүжгийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзүүлэх юм. Арга хэмжээнд Энэтхэг, Япон, Хятад, Индонез болон Италийн төлөөлөгчид оролцож байна. Сахагийн хавсарга урлгийн уран бүтээлчдийн бүтээлүүдийн үзэсгэлэн гарах юм.
«Евразийн нүүдэлчид эзэн хаант улс руу чиглэх замд» түүхийн хосгүй үзэсгэлэн саяхан БНТатарстан Улсын нийслэлд ажиллаа. Энэ удаагийн үзэсгэлэнд Санкт-Петербургийн Эрмитаж улсын музейгээс авчирсэн 2000 гаруй үзмэрийг дэлгэн тавьжээ. Олон үзмэрийг урьд Эрмитажаас ердөө гаргаж явуулаагүй учир тэдгээрийг энэ үзэсглэнгийн хүрээнд л үзэж болох байсан.
Казаний Кремльд “Евразийн нүүдэлчид их гүрэнд хүрэх замд” нэртэй үзэсгэлэнг Улсын Эрмитажийн захирал Михаил Пиотровский болон Татарстан улсын ерөнхийлөгчийн зөвлөх Минтимер Шаймиев нар нээв.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулган нь энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг юм. Чуулган 6-р сарын 21-нд нээгдэнэ. Дэлхийн эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн улс төр, санхүү болон бизнес элитийн мянга таван зуу гаруй төлөөлөгч Петербургэд хүрэлцэн ирээд байна. Чуулганы соёлын хөтөлбөр ч дутахааргүй төгс, нэр хүндтэй байх юм.
Манай өнөөдрийн “Орос орноор аялъя“ булангаар тус орны зочлох ёсны тухай ярья.Таныг орос найз чинь гэртээ зочлохыг урьсан тохиолдолд та зочин юуг мэдэх ёстой вэ? Гэрийн эзэд таныг гэртээ зочлохыг урих нь тантай дотны найрсаг харилцаа тогтоох хүсэлтэйг илтгэнэ. Таныг аль нэгэн зоогийн газар урьж болох л байсан. Гадаадын ихэнх оронд энэ нь хэвшил болсон зүйл.
6-р сарын 11-нд Владивостокд “Приморийн ирвэс. 100-н шилдэг зураг” явуулын үзэсгэлэн нээгдэв. Приморийн баруун-өмнөд хэсэгт байдаг дэлхийн цорын ганц зэрлэг муур амьдардаг ”Ирвэсийн эх нутаг” үндэсний хүрээлэнг байгуулагдсантай холбогдуулан төслийг гаргасан юм. Улаан номонд орсон алс-дорнодын ирвэс нь энэ амьтны хамгийн хойд зүгийн төрөл нь.
Олон улсын зургийн пленэр Красноярск хязгаарын Шушенское сууринд нээгдэв. Япон, Хятад, Солонгос, Монголын болон Оросын БНБуриад Улс, Хакаси, Якут, Тувагийн 20 зураач бүс нутгийн өмнөд хэсгийн хамгийн үзэсгэлэнт нутагт хоёр долоо хоногийн турш зураг зурна. Энэ үйл явдал Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Красноярскийн олон улсын хөгжмийн наадмын хүрээнд болж байна.
Жил бүр ертөнцид ямарч насны   хүүхэд болон томчуудын сонирхолд бүрэн нийцэх их олон тооны  зугаа цэнгээний зүйлүүд гарч ирдэг. Өндөр технологи хөгжих тутам тэдгээрийн олонхи нь  виртуаль хэлбэрийг олж авдаг.  Харин тэдгээрээс заримууд нь тод илэрхий  сэтгэлийн  хөдлөлүүд, хурц мэдрэмжүүд   болон адреналин гаргахад бодитоор чиглэгдсэн байдаг.
Ази-Номхон далайн бүс нутгийн  III хөгжмийн наадмын хүрээнд Олон улсын уран сайхны чуулган Красноярскад болно. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Казахстан болон Орос улсын 20 мэргэжлийн зураач  6-р сарын 13-30 сибирийн байгалийн сайхныг  зурах болно. Чуулганы хөтөлбөрт зураачдын уран бүтээлийн ажил, “дугуй ширээний яриа” болон  мастер-классууд зохиогдох юм.
Америкийн зөгнөлт зохиолын сонгодог зохиолч  Рэй Брэдбери  өчигдөр Калифорнид нас нөгчив. Тэр 91 настай байв.  Брэдберигийн бичсэн зохиолуудыг жагсаавал 9 роман, 4 тууж болон 400 өгүүллэг бичжээ. Тэдгээрийн 63 нь тогтмол хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан бөгөөд  зохиолчийн  бүтээлийн эмхтгэлд ороогүй байна.  Түүний бүтээлүүдээс олон бүтээл дэлгэцнээ тавигджээ.
Өнөөдөр 6-р сарын 6-нд Орос улсад Пушкиний өдрийг тэмдэглэж байна. Энэ нь манай орны үндэсний аугаа их яруу найрагч Александр Пушкиний төрсөн өдрийг тохиолдуулан тогтоосон төрийн баяр юм. Оросын суут яруу найрагчийг дэлхийн олон арван улсад Оростой хамт хүндлэн дурсаж байна.
«Сибирийн хэлэлцээр» бүс нутаг хоорондын холбооноос Орос, Хятад, Монгол улсыг дамнсан «Цайны их зам» аялал жуулчлалын замыг ШХАБ-ын ивээлийн дор хэрэгжүүлэх төслийн статустай болгохыг санаачилсан тухай «Сибирийн хэлэлцээр» холбооны гүйцэтгэх хорооны дэд дарга Сергей Тихомиров Улаан Үдэд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн хөгжмийн хөтөлбөрийг толилуулъя. Өнөөдөр бид та бүхэнд Орос улсын Ардын жүжигчин Лариса Долинагийн уран бүтээлтэй танилцуулна. Түүнийг эх орны эстрадын хамгийн шүилдэг дуу хоолой гэж зүй ёсоор нэрлэдэг билээ. Тэр сайхан хоолойтой, жаазын вокалын гайхамшигтай техникийг эзэмшсэн бөгөөд гойд нарийн мэдрэмжтэй.
Энэ жил  МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны  яам анх удаа Буриад улсын оюутнуудад Монгол улсын соёл урлагийн их сургуульд суралцах нилээд хэдэн  тэтгэлэг  олгов. Сүүлийн хэдэн  жилийн турш монголчууд Орос улсын энэ бүс нутагт ирж суралцаж байна, харин одоо  оросын оюутнууд Монголд суралцахаар явах юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
3
4
5
9
10
11
12
15
18
19
21
23
24
25
27
29