×
Соёл урлаг Тавдугаар сар 2012
Москвагийн Их театрын тайзнаа  дэлхийн хамгийн алдратай оросын музейнүүдийн нэгд зориулсан хүндэтгэлийн гала-концерт болно. 5-р сарын 31-нд  Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн Музейн 100 жилийн ойг ёслон тэмдэглэнэ.  “Музей бол миний ах” гэж оросын нэрт яруу найрагч, музейг үндэслэн байгуулагч Иван Цветаевын охин Марина Цветаева  ярьж байжээ.
Дэлхийн уран зураг,уран барималын томоохон цуглуулгын нэг Пушкиний нэрэмжит Москвагийн дүрслэх урлагийн музей өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Музей 100 жилийн ойгоороо хосгүй хэдэн үзэсгэлэн гаргаж байна. Музейн түүхийн тухай дөрвөн баримтат киног энэ ойд зориулах юм. Пушкиний нэрэмжит музейг 1912 оны 5-р сарын 31-нд ёс төртэй нээсэн юм.
5-р сарын 28-ас  6-р сарын 4-ний  өдрүүдэд зохион явагдах  Ази-Номхон далайн бүсийн орнуудын олон улсын  III хөгжмийн наадмын хүрээнд “Азийн залуу балет” нэртэй концерт боллоо. Хамтлаг нь Красноярск, Пермь, Якутскад суралцдаг  Япон, Монгол, Тайван болон Солонгос оюутнуудаас бүрджээ. Түүнчлэн, хамталгийн бүрэлдэхүүнд  бүжгэн жүжгийн нэртэй мастерууд оржээ.
“Евровидение” дууны уралдаанд ОУ-ыг төлөөлөн оролцсон “Бурановын эмээ нар” 259 оноо авч 2-р байр эзэллээ. Тэд Party for Everybody буюу “Бүхэнд зориулсан цэнгүүн” гэдэг дуу дуулсан юм. Швед улсын дуучин эмэгтэй эхний байрыг эзэлсэн юм. Дуучин Лорин “Euphoria” гэдэг дууг дуулж 372 оноо авсан юм.
Удмуртын амьтны хүрээлэнгийн сармагчин Евровидение тэмцээнд “Бурановские бабушки” хамтлаг  ялна гэж таамаг гаргажээ.  Касандрын дүрд  Фаня нэртэй сармагчин байсан аж.  Амьтны хүрээлэнгийн ажилтаны хэлж байгаагаар, тэр хамгийн их сургуультай амьтны нэг аж. Хүний энергийг нарийн мэдэрдэг бөгөөд хүний биеийн ядаргаа болон толгойны өвчин, сэтгэл санааны таагүй байдлыг дор нь засдаг гэнэ.
Оросын “Бурановские бабушки” хамтлаг  5-р сарын 26-нд  Бакуд “Евровидение” уралдааны  финалд тоглоно.Хамтлагийн жүжигчин Галина Конева бэлэгдэлийн хайрцагнаас  сугалаагаар 6 номерыг суглав. Хэвлэлийн бага хурал дээр тэр хамтлагийн төлөө санаа тавьсан олон түмэнд талархал илэрхийлэв.  Шууд нэвтрүүлгийг дэлхийн  46 оронд дамжуулж байгаа бөгөөд 42 орны төлөөлөлгчид оролцож байна.
Буриадын үндэсний тэргүүлэх номын сан Чингис хааны тухай баримт, мэдээллийн цахим санг байгуулж байна. 2005 оноос энэ ажил хийж эхлэсэн гэж Буриадын Үндэсний номын сангийн захирал Жанна Ильина хэлээд: «Чингис хаан бол одоо сонирхол их татаж буй хувь хүн билээ. Их жанжны амьдрал, аян дайн, шинэтгэлүүд оюутан сурагчаас аваад олон хүний сонирхолыг татаж байна.
Энэ жил музейн шөнө Владивостокоос Калининград хүртлэх ОУ-ын бүхий л нутгийг хамарлаа. Тус улсын арван хүний нэг нь “Музейн шөнө” олон улсын ажиллагаанд оролцлоо. Зөвхөн Москвад гэхэд л 750 мянга орчим хүн “унтаагүй” байна. Тэдэнд зориулж 180 арт талбай, 78 музей, 10 номын сан үүд хаалгаа нээлттэй байлгасан байна.
Өнөө шөнө Москвад «Шөнө музейд» олон улсын арга хэмжээ явагдана. 180 гаруй арт-талбар үзэгчдэд нээлттэй байх болно. Олонхи музей шөнө дунд хүртэл үнэ төлбөргүй ажиллах юм. Түүнээс гадна  энэ арга хэмжээний хүрээнд өөрсдийгөө урьдчилан бүртгүүлсэн хүмүүс  нийслэлийн олон театрын тайзны ард очно. «Шөнө музейд» анхны арга хэмжээ 1999 онд явагджээ.
Гурав дахь удаагаа болж байгаа энэ тэмцээн өдрийн гурван цагт Улаан талбай дээр болох юм. Энэ тэмцээнд Буриад, Якут, Тува, Хойд Кавказ, Повольжийн  БН улсууд болон ОУ-ын бусад бүс нутгууд болон Монгол улсын бөхчүүд оролцох юм байна. Манай улсын гол талбай дээр бөхчүүд яг нэг жилийн өмнө уулзсан ба бүх өрсөлдөгчөө хаясан буриад Ринчин Санжиев түрүүлсэн байна.
БНАлтай Улсын Усть-Коксинский районы алтайн соёлын угсаа-экологийн музейн шинэ улирал нээгдлээ. Үндэсний хувцас хунар, ардын зэмсэг, ангийн тоноглол, сав суулга зэргийг дэлгэн тавьсан танхимын үзмэрүүдийг шинэчлэсний ачаар үзэгчид Алтай үндэстний түүх, соёл, уламжлалтай бүрэн танилцах боломжтой болсон. Музейг 2010 онд Катунскийн шим мандлын дархан цаазтай  газарт байгуулжээ.
“Оросын дуу хоолой” радио оросын эртний хотууд болон олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид та бүхэндээ Москва орчмын Дубровица суурин дахь гайхамшигтай өргөөний цогцолборыг танилцуулах болно. Дубровица нь Москвагаас өмнө зүгт 20 километрт орших Подольскын дүүрэгт байдаг оросын эртний суурин юм.
Петербургын буддын шашны сүмд 5-р сарын 13-нд Санкт-Петербург дэх буддын соёлын дөрөв дэх арав хоног ёслол төгөлдөр нээгдэх болно. Ерөн есөн жилийн өмнө Санкт-Петербург хотын сүмийг нэрэмжит болгосон Калачакра бурхан болон 12-р бандид хамба лам Дашдоржийн Итгэлийн төрсний 160 жилийн ой болон түүний эргэн ирсний 10 жилийн ойд 2012 оны арав хоногийг тус тус зориулсан байна.
Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн ажээ. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож,  тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа.
Петербургийн “Ленэкспо” цогцолборт нээгдсэн “Иппосфера-2012” олон улсын үзэсгэлэн дээр “Москва-Парисын морин аялал, 1812-2012” оросын төсөл нээлтээ хийнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
3
4
5
8
9
10
11
13
15
16
17
18
21
24
25
28
29