×
Соёл урлаг Дөрөвдүгээр сар 2012
Хөөмий бол Монгол, Түвд, Алтай, оросын Алс Дорнодын ард түмнүүдийн уламжлалт урлаг юм. Монголын сүрлэг уулс, якутын түндэрт амьдраагүй хэн бүхний дунд хөөмий улам их түгэн тархаж байна. Тэдний нэг том жишээ бол Новосибирск хотын зураач Александра Бутаева юм. «Зөвхөн өөртөө зориулж» хөөмийддөг байсан Александра бүх Орос орон даяар аялан тоглож мастер-класс үзүүлж байна.
Дэлхийн киноны хамгийн их мөнгө цуглуулсан  “Титаник”, “Аватар” хоёр киноны найруулагч Жеймс Кэмерон “Аватар-2“, “Аватар-3” киноныхоо ажилд  Хятад улсыг оролцуулахыг  сонирхож байна.  “Аватар” хоёрын үйл явдал ихэнхдээ усан дор явагдах аж.
Москвад болж байгаа “Эрхэм дээж бүтээлүүдийн дуураймалууд” үзэсгэлэн уран зургийн мэргэжилтэнүүд,цуглуулагчдыг болон жирийн сонирхогчдыг снилээд бодлогошрууллаа.  Дэлхийн шилдэг музейнүүд юу хадгалдаг вэ? Дуудлага худалдааны алханы цохилтоор толгой эргэм  их үнээр худалдагдах  тэдгээр  урлагийн бүтээлүүд жинхэн ориг бүтээл гэдгийн баталгааг хэн өгөх вэ. Эртний үнэт эдлэлийн хар захын нийт хэмжээ  ямар байдаг вэ?
Забайкалын хязгаарын Агын буриадын тойрогын засаг захиргааны төв Агинск тосгоны иргэдийн тоо 7-р сард шууд хоёр дахин нэмэгдэнэ. Энд Буриадын үндэсний олон улсын 10-р наадам болох юм. Бүх дэлхийн буриадууд Агинскт цугларах юм. Буриадуудын баярыг зохион байгуулагчид “Алтаргана-2012” гэсэн сайхан нэрэнд нь тохируулж өргөн хүрээтэй, өнгө алаглуулсан наадам бологохоор зорьж байна.
Хоёрдахь жилдээ тэмдэглэж байгаа  Дэлхийн циркийн өдрийн өмнө /4-р сарын 21/  Орос улсад циркийн урлагийн суут гавьяатнуудад   “Шаривари”-гийн шагналыг олгов. Циркийн оддын шагнал олгох ёслол нь улаан хивсэн дээр, үзгэч олны  халуун алга ташилт болон уухайллын  дор болж өнгөрөв.  Бараг л Голливудын Оскарын шагнал гардуулах ёслол шиг л болов.
“Титаник-3 D” кино Хятадын кино  дэлгэцнээ жүжигчин бүсгүй  Кейт Уинслетийн баатар Леонардо ди Каприогийн баатрын өмнө  шалдан байгаа  зургийг киноны хальснаас хайчлан авсан тухай баасан гаригт The Hollywood Reporter мэдээлжээ. Жэймс Кэмероны 3 хэмжээст кино хятадын дэлгэцнээ өнгөрсөн мягмар гаригт грач эхэлсэн бөгөөд эхний өдрөө 11,6 саэя долларын орлого авчиржээ.
Энэ намар Владивостокд зохион явагдах АНД-н орнуудын ДХУ-ын дараа Приморийн хязгаар болон эндхийн нийслэл хот олон тооны жуулчдыг хүлээж авахаар бэлтгэж байна. Аялал жуулчлалын салбарын шинжээчдийн үзэж байгаагаар,  Владивосток нь АНД-н бүс нутаг дахь хамгийн “европ маягийн” хот болох ажээ.
Чингис хааны таван метр өндөр морьт  хүрэл хөшөөг Лондон хотын төвд Камберлендийн хаалганы дэргэд 4-р сарын 14-нд сүндэрлүүлээ. Оросын нэрт уран барималч Даш Намдаков энэхүү бүтээлээ ”Хелсион” галерейд 5-р сарын 5-нд нээгдэх   “Нүүдэлчдийн ертөнц” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэндээ зориулж  буй юм.
Саяхан Москвагийн Пушкины нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Google Art Project төслийн интернет-порталыг шинэчилэн гаргав. Дэлхийн алдартай компаний “Арт-төслийн” шинэ хувилбарт дэлхийн янз бүрийн орнуудын 150 музей болон уран зургийн галерей орсон бөгөөд тэдний цуглуулгуудад багтадаг 30 мянга гаруй урлагийн бүтээлүүд оржээ.
“Дэлхийн титэм” сэдэвт  гэрэл зургийн үзэсгэлэн лхагва гаригт Новосибирскэд лхагва гаригт нээгдэв. Үзэсгэлэнг Японы гэрэл зурагчдын нийгэмлэгээс кохион байгуулжээ. Новобисирскийн уран сайхны музейн танхимуудад японы элит долоон залуу зураач: Кен Китано, Наоки Исикава, Такаюки Маэкава, Ясухиро Огава, Синтаро Сато, Тосихиро Ясиро болон Кадзутоси Ёсимура нарын уран бүтээлийг    дэлгэн харуулжээ.
Хүн бүр бага балчир насныхаа үйл явдлыг санаж байдаг. Хүүхэд байхдаа харсан хүүхэлдэйн кино бас нэг тийм дурсгал болсон юм. Одоо оросын хүүхэлдэйн кино зохиогчид  хүүхэд байхдаа дуртайяа харсан киног ахин харах боломж олгов. Саяхан оросын хүүхэлдэйн киноны 100 жилийн ойг тэмдэглэлээ. Ийм кино сонирхогчдод зориулсан өргөн хөтөлбөрийг ойн хүрээнд бэлтгэжээ.
Хойд Венец, усан оргилуурын хот Хойд Пальмир, цагаан шөнийн хот... Энэ бүгд нь Санкт-Петербургийн тухай юм. Энэ хот бусад  хотуудаас ялгаатай нь олон яруу найргийн нэртэй. Энэ нь шударга юм, яагаад гэвэл  Санкт-Петербург бол Европын хамгийн үзэсгэлэнтэй  сайхан хотуудын нэг билээ. Энэ хотын олон уран барилгууд НҮБ-ын Дэлхийн соёлын өвийн жагсаалтанд орсон юм.
Аугаа хөгжмийн зохиолчийн   гэгээн дурсгалд   Саяхан Москвагийн түүхэн төвийн Брюсовын  гудамжинд оросын гайхамшигтай  морин хийлч болон  хөгжмийн  хосгүй удирдаач Мстислав Ростроповичийн дурсгалд  хөшөө нээсэн юм. Энэ үйл явдал түүний мэндэлсэний 85 жилийн ойд зориулагдсан билээ.  Мстислав Ростропович - 20 зууны суут  хөгжимчдийн нэг юм.
Оросын нэрт зураач, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Николай Рерихийн уран бүтээл, үзэл бодлын өвд зориулсан үзэсгэлэнг Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд өнөөдөр нээлээ. Рерихийн олон улсын төв сангийн 100 гаруй архивын материалууд болон Рерихийн Гэрээг байгуулахтай холбогдсон түүхэн баримтуудыг энэ үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
4
5
6
7
9
13
15
16
17
18
19
20
22
24
26
27
29