×
Соёл урлаг Гуравдугаар сар 2012
4-р сарын 21-нд Орос улсад шинэ баяр-Дэлхийн циркийн өдрийг анх удаа өргөн тэмдэглэх тухай өнөөдөр Оросын улсын циркийн холбооны ерөнхий захирал Александр Калмыков  сэтгүүлчдэд мэдээллээ.Өнгөрсөн онд Дэлхийн циркийн холбоо, Европын циркийн холбооноос Дэлхийн циркийн өдрийг жил дутам 4-р сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэхийг хамтран санаачилсныг тэрээр дурдав. «Бид санаачилгыг дэмжихээр шийдлээ.
Жеймс Кэмерон 3-р сарын сүүлээр ганцаараа «дэлхийн ёроол» гэгддэг Марианы хотгорт дэлхийн далай тэнгисийн хамгийн гүнзгий цэгт хүрээд «Титаник» киногоо шинэ 3D хэлбрээр үзүүлэхээр Москвад хүрэлцэн ирлээ.Энэ нь үзэгчийн хувьд шинэ адал явдал болж, шинэ зүйл мэдрэх боломж олгоно гэж Холливудын нэрд гарсан найруулагч Жеймс Кэмерон итгэж байна.
Жуулчин Вячеслав Киплюксийн гэрэл зургийн үзэсгэлэн  Зүүн Сибирийн нийслэл Эрхүү хотноо нээгдлээ. Монгол,Тувд, Балба, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсын  аялагчдийн үл мэдэх газар нутгийн тухай  түүний авсан зургуудыг дэлгэн тавьжээ. Вячеслав Киплюкс хуучин ЗХУ-ын Балтын Литва улсад төржээ. Харин тэрээр Азийн төв дунд Оросын БНБуриад улсад сууж байна. Киплюкс энд санамсаргүй ирсэн аж.
Лондонд ЗD хэмжээст “Титаник”-ийн дэлхийн нээлт мягмар гаригт болов.  Киноны зохиогчид шинэ бүтээлийг  2012 оны 4-р сарын 15- нд болох тус хөлөг онгоц сүйрсэний 100 жилийн ойд зориулжээ.    Продюссер Дон Ландаугийн ярьснаар,хальсыг З хэмжээст форматад шилжүүлэхэд 18 сая доллар зарцуулсан.
7-р сарын 20-22 ний өдрүүдэд Агийн тойрогт зохион явагдах  Буриад зон олны олон улсын “Алтаргана-2012 “наадамд  оролцох шилдэг тамирчид, жүжигчид, зохион бүтээгчид, үлгэрч болон зураач уран бүтээлчдийг тус тойрогт сонгон шалгаруулж байна.  3-р срад энд сайхан бүсгүйн тэмцээн зохиогдсон юм.
Олон улсын театрын өдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Оросын театрын зүтгэлтнүүдийн холбооны дарга Александр Калягин ба америкийн нэрд гарсан жүжигчин Жон Малкович нар өнөөдөр театрын зүтгэлтнүүдэд баяр хүргэв. Тэд театрын жүжигчин, найруулагчид ер нь театрын бүх ажилтны бүтээлч үйл ажиллагаа өвөрмөц, агуулга төгөлдэр байхыг хүсэн өрөөжээ. Олон улсын театрын өдрийг тэмдэглэх ёслол журам байхгүй.
”Оросд байдаг шиг ийм үлэмж хэмжээтэй, сайхан хонх өөр хаана ч үгүй “. Энэ  мөрийг тэрлэсэн түүхч,  огтхон ч алдаагүй аж.  Дээрх үгнүүдийн утга санааны баталгаа болох оросын цутгамал  урлалын хосгүй дурсгал Хаан-хонхыг анх 175 жилийн өмнө Москвагийн Кремлийн талбайд байрлуулжээ. Энэ бол  XVIII зууны ширэм.
Олон улсын аялал жуулчлалын “Тува: зам, соёлын огтолцоо”   чуулган 4-р сарын 6- нд Кызыл хотноо нээгдэнэ.  Хакас, Алтайн БНУ, Красноярскийн хязгаар, Новосибирскийн муж болон хил залгаа орших Монгол улсын гурван аймгийн төлөөлөгчид Кызыл хотын төв талбайд байгуулсан жуулчны хотхонд хаяа дэрлэн  байрлах болно.
“Мунгэн сэргэ” буриад ардын дууны уралдаан Улаан-Үдэд  өндөрлөв.  Уг уралдаан нь буриадын драмын театрын тайзнаа болж өнгөрсөн юм. Түүнчлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд  мэргэжлийн хүмүүсээс гадна  ХМХ, бизнес, эрх баригчдын төлөөлөгчид орсон олон нийтийн  баг  орсон юм.Буриад ардын дууны уралдаанд зуу гаруй оролцогч оролцсон юм. Уралдаан гурван үе шаттай болж өнгөрсөн юм.
Пушкины өндөрлөгүүд бол Оросын эртний музей-дархан цаазтай газрын нэг юм. Оросын оршин суугч бүр түүнийг андахгүй. Энэ үзэсгэлэнт газар Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкины амьдралтай  салшгүй холбоотой юм. Энэ өдрүүдэд музей 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ он жилүүдэд музейн-дархан цаазтай газар Пушкины амьдралтай холбоотой соёлын томоохон төв болж хувирлаа.
Аялал жуулчлал нь дэлхийн сан.хүүгийн хямралын нөхцөлд тэсч гарсан цорын ганц салбар бөгөөд, амжилттай хөгжиж буй юм. Өнгөрсөн жил дэлхийн аялал жуулчлалд   ДНБ-ний 5 % ноогдож байсан юм.   Дэлхийн нийт жуулчдын чансаанд 13-р байр эзлэсэн Орос улс энд дүрмийн гадуурх биш юм.
«Европын хавар» олон улсын театр-хөгжмийн наадам Оросын баруун-хойд Архангельск мужид нээгдэв. Концерт, жужиг Архангельск Северодвинск хоёр хотод долоо хоногийн турш тоглоно. Узэгчид Орос, Франц,Япон,Камерун, Гурж зэрэг улсын  бутээлч хамтлагуудтай танилцана. Япон, Францын Бамбу-найрал хөгжим наадамд анх удаа оролцоно. Хөгжимчид нь  хулсаар хийсэн зэмсгээр тоглодог.
З-р сар Хабаровск хотын хувьд залуу үеийнхний уран чадварыг үзүүлэн шалгаруулах сар боллоо. «Шинэ нэр АНДБН-2012» хүүхэд залуучуудын  уран бүтээлийн  наадам саяхан энд болсон байна. Энэ наадам сайхан уламжлалтай. Анхны наадмаас хойш бур 22 жил өнгөрсөн. Энэ завсар наадам Орос, Япон, Хятад, БНСолонгос улсын  олон зүүн хүүхэд залуучуудын тэсч ядан хүлээх үйл явдал болжээ.
   Apple америкийн компани зохиогчийн эрх зөрчсөн гэж хятадын хэд хэдэн зохиолч дэлхийн хамгийн том интернет дэлгүүрийг зохион байгуулагчдыг зэмлэж, зарга мэдүүлжээ. Хятадын нэрд гарсан 20 гаруй зохиолч түүний дотор авто уралдаанд оролцогч, дучин ба БНХАУ-д сонирхол их татаж буй блог хөтлөгч Хан Хань тус компаниос 50 сая юанийг нөхөхийг шаардаж байна.
Өнөөдөр Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд БНЯкут улсын төслүүдийг танилцуулж эхлэнэ. Нэгэн төслийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвөд байгалийн байгууламжийн зэрэглэлээр багтаж болзошгүй «Ленскийн баганууд» байгалийн нөөцийн газарт зориулжээ. Энд Лена мөрний эргийн дагуу  багана хэлбэртэй хэлхээ хад олон км  зай эзлэж байна. Зарим «багана» 100 метр өндөр байна.
Өнгөрсөн онд гадаадын жуулчдыг оролцуулан Орос улсад нийт 34 сая хүн аялсан байна. Энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж болно гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага үзэж байна. Энэ зорилгоор оросын бренд болон онцгой боломжтой бүс нутгуудыг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд илүү идэвхтхй гаргаж, урагш ахиулах хэрэгтэй. Түүнээс гадна аялал жуулчлалын бизнесийн зар суртчилгааны төсвийг эрс нэмэгдүүлвэл зохино.
3-р сарын 19- нд Улаан-Үдийн драмын театрт  “Мунгэн сэргэ” буриад ардын дууны дуулаачдыг шалгаруулах тэмцээн болно. Энэхүү уралдаан нь  2008 оноос  ардын дууны уралдаан дор зохиогдож ирсэн юм. Тэр үед Буриадаас төдийгүй, Оросын Агинск болон Усть-Орда тойргууда амьдардаг  буриадууд  оролцохыг  хүссэн бөгөөд нийт зуу гаруй хүн оролцожээ.
Өнөөдөр Москвад “Оросын ном” томоохон үзэсгэлэн–яармаг худалдаа нээгдлээ. Үзэсгэлэнгийн төв хэсэгт  байрлуулсан Саха улсын  /Якутын /үзмэрт оросын хойд хэсгийн ардуудын хосгүй соёлыг дэлгэн харуулжээ. Оросын нэрт зохиолч  Валентин Распутины мэндэлсний 75 жилийн ойд зориулсан тусгай үзмэрийг байрлуулжээ. Энэ жил  орос улсад оросын түүхийн жилийг  зарласан юм.
Өнөөдөр бид дэлхийн хамгийн эртний гүнзгий Байгал нуурт очно. Нуур Сибирийн төв дунд оршдог. Байгал 1,5  гаруй км гүн хийгээд 20-25 сая жилийн настай. Түүнийг нуур биш тэнгис хэмээн олонтаа нэрлэж байгаа нь учиртай. 23 мянган шоо метр устай  Байгал уртаашаа 636 км зайтай.
“Африкийн эрдэнэ”-г Москвагийн эрдэмтдийн төв өргөөнд энэ өдрүүдэд үзэж сонирхож болох юм. Нилээд хэдэн арван зурагт Ливийн “нээлттэй тэнгэрийн доорхи музейн” чулуун болон хадны бичмэлүүдийн гэрэл зургуудыг харуулжээ. Энэ бол Алжиртай хил залгаа Акакус болон вади Матхандуш уулс бөгөөд Ливи, Египт болон Судантай хол залгаа Увейнат хөвчийн уул юм.
Чарльз Диккенсийн зохиолоор хийсэн “Хүйтэн байшин” киног Их Британий киностуди олжээ. 1901 оны 3 сард хийсэн  “Ядуу Жогийн үхэл” кино тус үйлдвэрийн агуулахаас санаандгүй олджээ. Киноны хальс тун сайн хадгаладгсан бөгөөд мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойн өмнө гол шигтгээ болох ажээ.
Удмурдын «Бурановские бабушки» чуулга «Евровидение-2012» тэмцээнд Орос улсыг төлөөлөх юм. Тэд өчигдөр орой Москвад төгсгөлийн шалгаруулах концертын ур дүнгээр ийн эрх эдлэв. Чуулгынхан  Party For Everybody дүүг дүүлж өөр 24 өрсөлд өгчээс түрүүллээ. Хөгжмийн нэрт зүтгэлтнууд бүрэлдэхуунд нь орсон шуух комисс болон телевизийн үзэгчдийн санал хураалтаар ялагчийг тодруулав.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  85 насны ойг нь тохиодуулан Колумбийн нэрд гарсан зохиолч Габриэл Гарсия Маркест баяр хүргэв. Орос, Латин Америкийн ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэхэд  хувь нэмэр оруулсаны нь тэмдэглэн  зохиолчийг Хундэт одонгоор шагнах тухай  зарлигт Медведев гарын үсэг зүржээ.
Оросын жүжигчид дэлхийд нэрд гарсан америкийн Дю Солей циркийн хамтлагийн бүрэлдэхүүнд байгааг хүмүүс бараг мэдэхгүй байна. Энэ циркэд ажиллахыг Улаан Үдийн дөрвөн бүсгүйг урисан байна. Дэлхийн нэр хүндтэй циркийн удирдлага  циркийн залуу жүжигчид их чадамгай тоглож байгааг  Мексикэд  ажиглажээ.
Баасан гаригт Энэтхэгийн Мумбайд “Хэзээд бэлэн!” киноны нэрд гарсан “Dhinka Chika” дууны аянд 4,5 мянган хүн нэгэн зэрэг бүжицгээв. Үүгээрээ тэд киноны хөгжмийн аялгуунд хамгийн олон тооны хүн бүжиглэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Гиннесийн номны төлөөлөгч тус бүжгийн дэглээч Теренс Льюисд батламжийг гардуулжээ.
Буриад билгийн улирлын шинэ жилийн дуу аялгууг зохиохоор шийдвэрлэжээ. «Буриад үнэн»  нийтлэлийн ордноос уралдааныг санаачлав. Оролцохыг хүссэн хүн болгон оролцох боломжтой байна. Шинэ жилийн дуу аялгуу  өрнөдийн «Жингл Беллс», оросын «Гачуур  ойд ургажээ»  зэрэг дэлхийн шилдэг  загварт нийцэх ёстой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
2
5
7
10
12
13
16
18
23
26
29