×
Соёл урлаг Хоёрдугаар сар 2012
Буриадад Шинэ жилийн баярын үлгэрийн баатаруудын «дээд хэмжээний уулзалтад» оролцож байгаа японы Ямамото Санта Клаус ба Тувагийн Соок-Ирей өвгөн Байгалийн эзэн Усан Лопсоны өргөөнд очиж бараалхав. Буриадын Цагаан өвгөн ба эвенкийн Тугэни Энёкэн эмгэн эрхэм хүндэт зочдыг дагалдан явлаа.
Орос улс Байгал нуур, Петергоф, Москва дахь Василий Блаженныйн дуган, Камчаткийн халуун булгийн  хөндий, Москвагийн Кремль, Санкт-Петербург дэх Эрмитаж, Исаакийн дуган зэргийг дэлхийн гайхамшгийн цэст нэмж  багтаахыг санал болгов. Зочид буудалд  байр урьдчилан захиалах Hotels. Com. онлайн порталоос явуулсан санал асуулгын үр дүн ийм байна.
Эрхэм сонсогчид оо!  Уламжлал ёсоор Сар шинийн баяраар  бэлэг  барьдаг ёс бий. Харин бидний барих концертын хөтөлбөр энэхүү бэлэг болог. Хөтөлбөрийг Орос улсын Ардын жүжигчин Маргарита Суворова нээж байна. Тэр өөрийн урын сангийн нэгэн дууг Азид зориулсан юм.Одоо Маргарита Суворовагийн баярын мэнд дэвшүүлэхийг сонсоод, дараа  “Миний Ази”  дууг сонсоцгооё!
Сибирийн Омск хотын маш бяцхан зүйл хийдэг Анатолий Коненко 0,9 миллиметрийн тавхайтай хос эсгий гутал хийсэн байна. Ингэснээр тэр Иваново хотын Соколовын гэр бүлийнхний 1,1 миллиметрийн хэмжээтэй эсгий гутал хийсэн дээд амжилтыг эвдэсэн байна. “Яг энэ хэмжээнээс эхлээд амьсгалаа удаашруулж, зүрхний цохиолт хооронд ажилласан” гэж сибирийн нутгийн энэ эр өөрийн блогтоо бичсэн байна.
ОХУ-ын Забайкалын хязгаарын Агийн Буриадын тойргийн засаг захиргаанд “Алтаргана-2012” буриадын олон улсын 10-р наадмыг явуулахад бэлтгэх ажлын бүлгийн хуралдаан болсон байна. Энэ наадам энэ оны 7-р сарын 20-22- хооронд Агийн Буриадын тойрогт болно.
Хөгжөөн цэнгээн, инээд баясал, самоварын халуун цай, амтат бин энэ бүхэн юун тухай өгүүлнэ вэ? Бүхний дуртай Шар тосны баярын тухай ярьж байна гэж орос хүн бүхэн төвөггүй мэдэх болно. Орос орны баяруудын дотроос хамгийн хөгжилтэй, дүрсгүй баяр бол энэ баяр юм. Шар тосны баяр долоо хоног үргэлжилдэг ба энэ жил 2-р сарын 20-26- хооронд болох юм.
Хэдэн жилийн өмнө  Оросын телевизийн “Ардын жүжигчин” төслийн ялагч болсон,  “Премьер –министр” группын гоцлол дуучин  Борхүүгийн Амархүү одоо баялаг туршлагатай болж, од  болох хүсэлтэй шинэ авъяастнуудад туслаж байна. Амархүү “Ардын жүжигчин” төсөлтэй адил төстэй монголын  Universt Best Songs   уралдаанд  оролцогчдыг шүүх юм.
Бид оросын эртний хотууд, олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал  үргэлжлүүлж байна.  Өнөөдөр Коломна хотын тухай  танилцуулах болно. Коломна хот Москвагаас зүүн-өмнөд хэсэгт оршдог юм.
Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын хороонд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлийн харилцааг бэхжүүлэх, айлчлан тоглолт хийх зорилготой хамтын ажиллагааны Гэрээ байгуулав. Гэрээний үр дүнгүүдийн хэрэгжилтийн нэг жишээ, Жузеппе Вердийн “Риголетто” дуурийг Улаан-Үдийн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
Москва дахь Улсын дорнодын ард түмнүүдийн урлагийн музей 35 танхимтай. Энэ өдрүүдэд зургаан танхимд нь билгийн улирлын шинэ жилийн бэлгэ тэмдэг- луу ноёрхож байна. Луу бол 12 бэлгэ тэмдгийн үнэн хэрэг дээр байдаггүй ганц бэлэгдэл юм.
Өнөөдөр бид  «Орос улсад тавтай морилно уу?” булангийн хуудсанд оросын нийслэлийн зүрх-Москвагийн Кремлийн тухай танилцуулах болно. Эрт дээр үед  Орос улсад хот хамгаалалтын зориулалттай  буудлагын хэрэм, цамхагийг Кремль гэж нэрлэдэг байжээ. Эрт цагт Оросд  ийм маягийн цайзтай сууринг л хот гэж нэрлэдэг байсан юм.
Сибирийн өмнөд хэсэгт орших оросын БН Буриад улсын оршин суугчид цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2-р сарын 22-нд Улаан-Үд хотын төв талбайд буриад үндэсний бүжиг ёхор хатирах болно. Буриадын нийслэлд болох ёхор бүжиг нь олон улсын өргөн хөдөлгөөний хүрээнд болох юм байна.
Таван  тивийн медаль бол ЮНЕСКО-ийн шагнал юм. Ардын бүжгийн Игорь Моисеевын нэрэмжит оросын алдартай чуулгыг энэ медалиар саяхан шагнасан нь хамтлагын уран бүтээлийг дэлхийн даяар явуулж байгаа концертын ажиллагааг  өндөр үнэлсний тэмдэг юм. Энэ чуулга уран бүтээлийнхээ 75 жилийн ойгоо Москвад,бас орон даяар  концертууд тоглож тэмдэглэх төлөвтэй  байна.(АУДИО)
Якутын Вилюйн дүүрэгт “Хомус болон сансар” хүүхдийн зургийн үзэсгэлэн зарлажээ. Арга хэмжээ Олон улсын сансрын станцын хөлгийн бүхээгт якутын   үндэсний хомус хөгжмийн зэмсэгийг аялуулж буйд зориулагдажээ.  Өнгөрсөн оны 12-р сард Байконураас сансрын нисгэгч Олег Кононенкогийн хувийн багцанд Хомус явжээ.
Оросын кино урлагийн нэрт зүтгэлтэн найруулагч Фёдор Бондарчук «Сталинград» түүхэн сэдэвт өргөн цар хүрээтэй кино зохиож байна. Энэ нь IMAX 3D хэлбэрээр гарах оросын анхны кино билээ.  Найруулагч өөрий нь бүтээлийг зөвлөлтийн киноны гарамгай зүтгэлтэн  Сергей Бондарчук аавы нь зохиож Оскар шагнал хүртсэн «Дайн ба энх» кинотэй  гарцаагүй зүйрлүүлэхийг ойлгож байна.
Орос улсын Ардын жүжигчин Лев Лещенкогийн 70 насны ойд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө "ОДХ" радио, Эрхэм сонсогч та бүхэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлийн урт замыг туулахдаа тэрээр хэдэн үеийнхний зүрх сэтгэлийг татсан юм. Лев Лещенкогийн дуулсан олон олон дууг эх орны эстрадын сонгодог дуунууд гэж зүй ёсоор үздэг ба "Төрсөн гэр минь" дуу тэдний нэг нь билээ.
Тувагийн Өвлийн өвгөн болон Буриадын Цагаан өвгөн болон үлгэрийн бусад  баатрууд Сар шинийн баяраар Улаан-Үд хотод золгон, бүс нутгийн хоорондын  “Үлгэрийн Сагаалган” аяллын хүрээнд Буриадын нутгуудад очно. Энэ тухай РИА Новости агентлагт Буриадын ЗГ-ын төлөөлөгч мэдээлжээ. Луу жилийг оросын буддийстууд  2-сарын 22-нд тэмдэглэх юм.
Дю Солейгийн цирк өнөөдөр Москвад дэлхийн нэрд гарсан “Заркана” шоугаа толилуулна.  Тоглолт Кремлийн Ордонд болно. Шоу анхны нээлтийн тоглолтоо өнгөрсөн онд Нью-Йоркд хийсэн юм. Евразид түүнийг зөвхөн оросын нийслэлд л үзэх боломжтой юм. Шоу тоглолт 4-р сарын эхэн хүртэл тоглогдоно.
Сибирийн хоёр  бүгд найрамдах улсын соёлын нийт олон гадаадын  зочидыг хүлээн авах бэлтгэлийг хийж байна. Америкийн нэрт хөгжимчин Уинстон Фогель энэ сарын 2-р хагаст Хакас улсад очиж үндэсний филармонийн найрал хөгжимчидтэй хамт концерт тоглоно. Тува улсад  «Хязгааргүй»  гэсэн монголын поп-дуурийг энэ хавар найруулан тавина.(АУДИО)
Холбооны зөвлөлийн ШУ, боловсрол, соёл, мэдээллийн бодлогын хорооны явуулын хуралдаан БН Алтай Улсад болно. Энд «Евразийн орон зай дахь соёл хоорондын яриа хэлэлцээ» сэдэвт санал шүүмжлэл явагдана. Тус бүгд найрамдах улсын Эл хуралтайн дарга Иван Белековын хэлснээр бол санал шүүмжлэлийн сэдэв бүс нутагт нэн чухал юм. «Эрт дээр үеэс Орос Азийг Европтэй холбож ирсэн.
Алтайн хязгаарын Алейск хотод Монголын соёлын өдрүүд болно.  Арга хэмжээнд Өвөрхангай аймгийн албан ёсны  төлөөлөгчид оролцоно. Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Гончигдорж тэргүүлэх бөгөөд тэд   3-р сарын 25-30- ны хооронд  айлчлах юм.  Алейскэд зочлох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  боловсролын байгууллагын  болон  музейн ажилтан, жүжигчид ирнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
7
8
9
15
16
17
20
21
25
26
27
28
29