Оросын хөөмийчид тэтгэврийн наснаас өмнө гавъяаныхаа амралтанд гарна. Энэ нь тэдний ажлын хүнд хэцүүтэй холбоотой аж. Орос улсын тува, алтай, башкир, хакас, якут /Саха/, буриад болон халимаг үндэстэнүүд хөөмийлдөг юм. Тэдний дунд илүүтэй нэрд гарсан нь Тувагийн хөөмийчид юм.