×
Соёл урлаг Нэгдүгээр сар 2012
Түвдийн соёлын наадам өнөөдөр 1-р сарын 30-нд Петербургт эхэллээ. Энэ наадмын үеэр петербургчүүд “Буддын шашны сувд эрдэнэ” гайхамшигтай үзэсгэлэнд зочилж, Оле Нидала ламын лекцийг сонсож, “Хүсэл мөрөөдлийг биелүүлэгч Ступа” зургийн үзэсгэлэн болон кино үзэж, “Дурлалын тухай ном”-ыг зохиогчийн танилцуулгад оролцох юм байна.
Өнөөдөр бид “Орост тавтай морилно уу?” шинэ цуврал нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Бид эхнийхээ нэвтрүүлгээр дэлхийд хамгийн анх тулалдааны талбар дээр байгуулагдсан Бородины цэрэг-дайны дархан цаазтай газрын улсын музейн тухай ярих болно. Музей Москвагаас баруун хэсэгт 120 км зайтай оршдог юм. 110 гаруй  кв. м. талбайтай. Бородины тулалдаан – орос хүн бүрийн хувьд хамгийн ариун газар.
“Зүүн буриадуудын 100 дуу” цомогны баяр Улаан Үд хотын филармоний тайзнаа 2-р сарын 14, 15-ны өдрүүдэд болно.  Буриад зоны хөгжмийн өвийн баялаг урын сангаас цомог хийхээр тус улсын нэртэй   дуучны хос  Саян, Эржена Жамбаловынхан  зорьжээ. Тэд 1990 оны сүүл үеэр Буриад, Монголын нутгуудаар явж, буриад ардын дуунуудыг бичиж авсан юм.
1-р сарын 25-нд Улаан-Үд хотод  Монгол улсын Эрдэнэт хотын "Баянөндөр” цогцолбор сургуулийн хөгжмийн  сургуулийн  морин хуурын болон циркийн үзүүлбэрийн хамтлагийн жүжигчид соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд тоглолт хийх болно.
«Оросын дуу хоолой» радио Орос ба Гүржийн ардын жүжигчин Тамара Гвердцителийн 50 насны ойд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Дуучин эмэгтэй Москвад олон жил сууж амьдарч байна. Тамара Гвердцителийн янз бүрийн хэлээр дуулдаг дуунууд дэлхий даяар бүр 25 жилийн турш цуурайтаж байна. Түүнийг «дэлхийн онцлох хүн» гэдэг.
Екатеринбургийг үндэслэн байгуулагчийн 8 миллиметрийн хэмжээтэй хөргийг сибирийн бяцхан зүйлийн урлаач Анатолий Коненко   бүтээсэн байна. Тус хотын төв талбайд байрлуулсан Василий Татищев, Вильгельм де Генин нарын хөшөөний дүрсийг арслан зааны соёогоор хийсэн маш нимгэн хавтан дээр зурж хушны самарын ясанд байрлуулсан байна. Энэ хавтан 8х5,5 миллиметрийн хэмжээтэй юм.
Оросын хөөмийчид тэтгэврийн наснаас өмнө  гавъяаныхаа амралтанд гарна. Энэ нь тэдний ажлын хүнд хэцүүтэй холбоотой аж. Орос улсын тува, алтай, башкир, хакас, якут /Саха/, буриад болон халимаг үндэстэнүүд  хөөмийлдөг юм. Тэдний дунд илүүтэй нэрд гарсан нь Тувагийн хөөмийчид юм.
2012 оны 1-р сард “Буриад- монгол ном” хэвлэлийн газраас “Лодон багшын дэбтэрхээ” ном хэвлэгдэн гарлаа. Хэвлэлд соён гэгээрүүлэгч Лодон Линховоины бүтээлүүдийг эмхэтгэн оруулжээ. Буриадын эртний түүхч, эрдэмтний мэндэлсэний 110 жилийн ой   2011 онд тохиож байгаа юм. Номонд буриад болон орос хэл дээр хэвлэгдэсэн бүтээлүүд орсон юм.
Кубанийн казакуудын найрал дуучид ОУ-ын Хар далайн эргийн Сочи хотод болох Өвлийн Олимпийн элч төлөөлөгч гэдэг статусаас гадна Олипм-2014-ийн "дуу хоолой" гэсэн албан ёсны цолтой боллоо. Кубань гэсэн түүхэн нэртэй хязгаар нутгаас гаралтай ардын дуунуудыг дэлхий дахинд алдартай энэ найрал дуучид 200 жил дуулж байна.
Орос улсын хойд нутгийн Каргополь хотод болж байгаа Олон улсын цорын ганц хонхны урлагын өвлийн наадамд оролцогчдыг ямарч хүйтэн айлгаж чадахгүй. Энэ шинэ жилийн 1-р сард ОУ-ын 16 хот, Герман, Финлянд улсуудаас 40 гаруй хонхчид, хөгжимчид 8дахь удаагаа цугларч байна. Энэ наадам "Болорын чимээ" гэдэг нэртэй юм.
Мороз-сити гэдэг цасан хотхон Сокольники цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. Оросын бүх бүс нутгийн залуу уран барималчид 2500 ам метр бүхий талбайд 13 мөсөн байшин барьж босгов. Цайны газарт халуун цай ууж, гэрлэх ордонд мөсөн бөгж солилцож, мөсөн бэлэг дурсгалын зүйл мухлагаас авч болно. Түүнчлэн диско клуб, зочид буудал, банк, филармони, фитнес-төв, шуудан, сургууль, халуун усны газар Мороз-ситид ажиллаж байна.
 “Чингис Чита” угсаатны  түүхийн аялал жуулчлалын цогцолборын үзмэрүүдийн   нэг   “Чингис хааны чулуун хүрээ” нь Өвөр Байгалийн хязгаарт баригдаж эхлээд байна.  Соёлын дэд сайд Дулмажаб Жамсоевагийн ярьснаар, эндхийн олон газрууд их Хааны нэртэй түүхэн  холбоотой юм.
Орчин цагын гарамгай рок хөгжимчин, глэм-рок урсгалын үндсийг тавигч английн иргэн Девид Боуи өнөөдөр 65 насныхаа ойг тэмдэглэж байна. Түүний уран бүтээлийн замнал нь 1960-аад оны дунд үеэс өнөөдрийг хүрсэн рок, поп хөгжмийн хөгжлийн нэг ёсны тайлбар толь бичиг гэсэн үг.
Манай өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг бид “Оросын дуу хоолой” радиогийн Улаанбаатар хот дахь  сонсогчдын клубын гишүүдэд зориулж байна. Бид клубын идэвхтэн гишүүн,  манай дотны нөхөр, хатагтай Ё.Магсаржаламаас захидал хүлээн авлаа. Магсаржалам саяхныг хүртэл “Оросын дуу хоолой” радиогийн Эрдэнэт  хотын сонсогчдын клубыг тэргүүлж байгаад нийслэл Улаанбаатар хотод шилжин ирсэн юм.
“Хүмүүст тэднийг хүчирхэг, чадалтай  гэж хэлэхээр  би явж байна”. Оросын нэрт хөгжмийн зохиолч зохиолч Александр Скрябин өөрийн амьдралын болон уран бүтээлийнхээ хөтөлбөрийг ийн тодорхойлсон байдаг юм. Өнөөдөр 1-р сарын 7-нд түүний мэндэлсний 140 жилийн ой тохиож байна.
Өвлийн улирлын баярууд  орос ардын хөгжмийн уламжлалд тод тусгагдсан байна. Колядки бол ийм эртний нэгэн төрөл билээ.Христийн өмнөх Орост колядки  хуучин шашны Коляда гэдэг нарны бурханд зориулагдсан байв. Энэ баярыг өвлийн туйл болоход тэмдэглэж байсан хийгээд баяраар дуулах дуунууд  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байсан юм.
Орос улс 2012 онд АНУ-ын Нью-Йоркод болох Олон улсын номын яармагийн хүндэт зочин болно.  Яармаг 5-р сард ажиллаж эхлэх боловч хүндэт зочныг хүлээж авахад урьдаас бэлдсэн байна. АНУ-ын ном хэвлэн гаргах,худалдах томоохон компаниудын мэргэжилтнүүд READ RUSSIA  хэмээх урьд үзэгдээгүй  кампанит ажиллагааг өрнүүллээ. Зорилго нь оросын ном зохиолыг АНУ-д дэлгэрүүлэх стратеги,хэтийн төлөвийг тодорхойлоход оршино.
2012 оны хавар  Санкт-Петербург хотод оросын эртний “Ленфильм” киностудийн дэргэд эх орны киноны Музей болон танхимыг тус тус  нээв.  Энэхүү  санаа нь нилээд дээр төрж  байсан хирнэ  бодит болж чадаагүй байжээ.
«Оросын дуу хоолой»  радио Та бүхэндээ оросын өвлийн тухай хөгжмийн хөтөлбөрөө толилуулах гэж байна. "Өвлийн улиралын гурван сар шиг гурвалсан цагаан морьд намайг нүд алдам цагаан далай руу авч одлоо" гэж оросын эстрадын хамгийн тааагдашгүй оньсого мэт дуучин Витас дууллаа. Оросын цаст цагаан, тэсгэм хүйтэн өвлийн тухай маш олон орос ардын дуунууд байдаг юм.
БНХАУ-ын төр засаг зугаа цэнгээний нэвтүүлгүүдийг гуравны хоёроор багасгах шийдвэр гаргалаа. Янаг амрагын болон “эхнэр, нөхрийн” эрэлд нэвтрүүлгүүд, мэтгэлцээн болон авьяас билгийн уралдаант нэвтрүүлгүүд зэрэг “чанар муутай”, “хэтэрхий марзан” гэж төр засаг үзэж байгаа нэвтрүүлгүүдийг телевизийн сувгууд дамжуулахгүй боллоо гэж ОНХМХ-үүд мэдээлж байна.
ЮНЕСКО-гоос  нэрд гарсан Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийн энэ онд тэмдэглэх 150 жилийн ойг олон улсын онцлох  үйл явдал хэмээн үзэж байна. Хөгжмийн дээд сургуулийг үндэслэн байгуулсан анхны захирал Оросын гарамгай хөгжмийн зохиолч Антон Рубинштейн 1862 онд хөгжмийн дээд сургуулийг нээж үг хэлэхдээ энд сурах хүмүүс жинхэнэ хөгжимчин болно гэдэгт итгэл төгс байна гэж хэлсэн билээ.
Москвагийн бараг 60-аад музей 1-р сарын 9 хүртэл үнэгүй ажиллах юм байна. Эдгээр музейнүүдэд янз бүрийн хөтөлбөрүүд, үзэсгэлэн, хүүхдийн тоглоом зэрэг ажиллах юм байна. Жишээ нь, Дарвины улсын музейд энэ жилийн билиг тэмдэг болсон “Лууны далавчин дор” гэдэг үзэсгэлэн ажиллана. “Ажилчин, тариачин хоёр” гэдэг музей, үзэсгэлэнгийн цогцолборт гацуур модны чимэглэл тоглоомны үзэсгэлэн ажиллаж байна.
Өвөл – энэ бол хүүхэд багачуудын  хамгийн дуртай улирал байдаг билээ. Өвөл цасаар тоглож, цасан өвгөн хийж, цана, тэшүүрээр гулгадаг. Оросын театр, киноны нэрт жүжигчин Екатерина Гусева та бүхнийг мөсөн дээр урьж байна.  Тэр «Мөс-мөс-мөс» дуугаа дуулна. Оросын өвөл-юутай өнтэй,юутай хөгжилтэй!
«Оросын дуу хоолой» радио Шинэ жилийн баярын хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Оросын гавьяат жүжигчин Елена Кузьмина ба «Непоседы» хүүхдийн чуулгын гишүүд Та бүхэнд зол жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Өвлийн өвгөн бүх хүүхдэд бэлэг өгөөсэй гэж байна. Орост сүлд модгүй Шинэ жилийн баяр байдаггүй. Тэр шинэ жилийн баярын гол бэлэгдэл юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
3
8
10
12
15
17
18
20
21
23
26
27
28
31