×
Соёл урлаг 2012
Оросын «Бурановские бабушки» мэргэжлийн бүс чуулга үнэхээр 2012 оны хөгжмийн нээлт болов. «Евровидение» дууны тэмцээнд Бураново тосгоны сүл цалинтнууд гайхамшигт амжилт гаргаж, 2-р байр эзлэв. Эдүгээ дэлхий даяар тэдний дуу хоолойг мэднэ. «Бурановские бабушки» чуулгын хижээл насны дуучид үндэсний хувцастай Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон «Евровидение» тэмцээний тайзнаа гарч ирлээ.
Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн “Танд зориулсан хөгжим” хөгжмийн хөтөлбөрийг та сонорцуулья. Өнөөдөр бид та бүхнийг Сибирээс гаралтай залуу авъяаслаг дуучин Пелагеягийн уран бүтээлтэй танилцуулах болно. Тэрээр орос ардын дууг өвөрмөц дуулдаг нэгэн. Тэр ардын дуу хөгжмийг эстрадын рок элементүүдтэй чадварлаг хослуулж чадсан.   Тэр Новосибирск хотод төржээ.
Монгол улсад Шинэ жилийн баярыг орос маягаар тэмдэглэдэг. 12-р сарын 31 нээс 1-р сарын 1-нд шилжих шөнө монголын UBS телевиз орос, монголын кино уран бүтээлчидийн бүтээсэн шинэ жилийн тухай хөгжимт үлгэрийг үзэгчиддээ хүргэнэ. Төсөлд UBS сувгаас гадна, Эрхүү хотын “Аист” телевизийн компани болон тэдний Улаанбаатар дахь салбар “Аист–Монголия” телевиз оролцох юм.
Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилевын тал нутгийн ард түмний тухай “ Зохиомол хаант улсын эрэлд” зохиол монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа. Олон жилийн турш хориотой, зөвхөн шинжлэх ухааны хувилбар болтол нь товчилогдсон энэхүү бүтээл нь одооноос хэн бүхний уншихад боломжтой боллоо. Ялангуяа, уг ном нь Гумилевын төрсний 100 жилийн ойд тохиосон нь тэмдэглүүштэй юм.
“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр бид та бүхнийг 20-р зууны нэрт хөгжмийн зохиолч Георгий Свиридовын уран бүтээлээс танилцуулна. Энэ бол оросын суу билэгт их зохиолч Александр Пушкины “Цасан шуурга” туужид зориулсан хөжгмийн зураглал юм. 60-аад оны эхэн үед Свиридов уг бүтээлээр хийсэн киноны хөгжмийг бичсэн юм.
12-р сарын 11 нь багачуудын хайртай Чебурашка болон Гена матар хоёрын хувьд эх орондоо байх сүүлчийн өдөр болж магадгүй. Хүүхэлдэйн киноны хөөрхөн хоёр энэхүү баатруудыг /ганцхан хувь байдаг/ дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Тэдний эхний үнэ 1,5 сая рубль. Янз бүрийн мэдээнээс үзвэл, зөвлөлтийн үеийн энэхүү алдартай хоёр хүүхэлдэйг япончууд худалдан авахаар ихэд сонирхож байгаа.
Оросын археологчид Монгол улсын Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнуудыг шинжлэн судлах ажлаа дуусгав. МЭӨ 200 жилээс эхлэн бараг дөрвөн зуу орчим жил хүннүчүүд монголын тал болон сибирьт нутаглаж байжээ. Малтмалууд болон булшнуудын шинжилгээ судалгааны уг ажил нь Улаанбаатараас хойш 1З0 км зайд Сэлэнгэ мөрний хөндийд 7 жил үргэлжилжээ.
«Оросын дуу хоолой» радио хөгжмийн ээлжит нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Өнөөдрийн нэвтрүүлгийг Оросын ардын жужигчин, «Машина времени» олонд түгсэн чуулгын тэргүүн Андрей Макаревичийн уран бүтээлд зориуллаа. Андрей Макаревичийг азтай хөгжимчин гэдэг. Тэрээр аз амжилтын бэлэгдэл - «Хөх шувуунд» дуугаа зориулжээ.
Өнөөдөр «Оросын дуу хоолой» радио жаз хөгжимд зориулсан нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Орост жаз хөгжмийн 90 жилийн ойг цуврал концертээр тэмдэглэв. Эдгээр концерт янз бүрийн хотод болсон байна. Москвагийн Хөгжмийн ордонд «Дэлхийн жаз хөгжмийн оросын одод» олон улсын 1Х наадмаар ойн цуврал концерт өндөрлөв. Наадмын хүрээнд жаз хөгжмийн бүх чиглэлийг сонирхуулав.
Москва дахь Монгол улсын Элчин сайдын яаманд Монгол улс тунхагласны өдрийг ёслон тэмдэглэв. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан монголын залуу зураач Бадамын Отгонтүвдэнгийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Б. Отгонтүвдэнг монголын төдийгүй оросын зураач гэж нэрлэж болно. Монгол улсын Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж байгаад, тэр Воронеж хотын уран зургийн дээд сургуульд суралцаж байв.
Узбекстан улсын Сурхандарийн мужид малтлага хийж байгаа узбек, францийн археологчид маш сайн хадгалагдан үлдсэн цагаан шохойгоор хийсэн баримал олсон байна.Ташкентад байгаа Франц улсын ЭСЯ сүмийг гоёж байсан бололтой 40 см өндөртэй грек, буддагийн баримал олдсон гэж мэдээлсэн байна. Энэ баримал дээр нилээд баян хувцастай эрэгтэй, эмэгтэйг дүрсэлсэн байна.
Эсгий гутлын музей Оросын Вышний Волочек хотод нээгдэв. Гараар хийсэн эсгий гутал ба түүнийг үйлдвэрлэх уламжлалт тоног төхөөрөмжийг энд дэлгэн тавьжээ. «Хаан эсгийн гутал» музейн гол үзмэр болов. 2 метр 25 см өндөр, 52 кг жинтэй гутлыг цагаан эсгийгээр хийжээ.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг олны сайшаал хүлээсэн дуучин, жүжигчин Анастасия Стоцкаяад зориуллаа. Тэр хөгжмийн янз бүрийн чиглэлд сайн. Стоцкая бол сайхан дуу хоолойтой сэтгэл татам дуучин юм. Тэр «Ночь-подруга» (Шене-найз) дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг нээж байна. (Дуу) Анастасия Стоцкая Украйны нийслэл Киев хотноо төржээ.
Оросын домогт найруулагч Эльдар Рязанов өнөөдөр 85 нас хүрч байна. Түүний нэрийг хүн бүхэн мэддэг бөгөөд кинонууд нь бүх ардын хайрыг татсан ч гэлээ тэрээр төрсөн өдрөө гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Рязановт ойг нь тохиолдуулан баяр хүргэсэн байна. Найруулагч та манай домогт мастеруудын нэг билээ.
Эрхэм сонсогчид оо! Та бүхэнд манай нэвтрүүлгийн дуу хөгжмийн хөтөлбөрөө оросын эстрадын залуу дуучдад зориулсан. Өнөөдөр бид та бүхнийг нэртэй “Вельвет” рок хамтлагтай танилцуулна. Хамтлаг 2005 онд Москвад авъяаслаг залуу дуучин Катя Белоконийн студийн бичлэгийн төслийн хувиар байгуулагджээ. Нэг жилийн дараа “Вельвет” бүрэн хэмжээний концертын хамтлаг болсон юм.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр оросын «Серебро» чуулгыг сонсогчиддоо танилцуулна. Оросын нэрт продюсер Максим Фадеев түүнийг 2006 онд үндэслэн байгуулжээ. Дараачийн онд хамтлаг Финландид «Евровидение» олон улсын дууны тэмцээнд оролцов. «Серебро» чуулгынхан «Song № 1» дууг дуулж, 3-р байр эзлэжээ.
Алтайн нэрд гарсан зураач Фёдор Торхов 82 настандаа өчигдөр Барнаулд нас нөгчив Оросын гавьяат зураач, Зураачдын холбооны гишүүн Фёдор Семёнович Торхов 1930 оны 10-р сарын 10-нд Кемеров мужийн Уулын Шорид төржээ. Тэрээр Ташкентын зургийн тусгай сургуульд суралцсан юм. 1958 оноос Барнаулд ажиллаж амьдарч байв. Торховын уран бүтээлийн олон үзэсгэлэн Москвад гарсан юм.
Оросын хамгийн баруун хэсгийн Калининград хотын урчуудын хуваар бүтээсэн хосгүй эд зүйлүүдийг Парисын Луврын үзэсгэлэн дээр дэлгэн тавьжээ. Эндхийн бусад гурван зуун компаний нэгэн адил оросын иргэд Олон улсын соёлын өвийн үзэсгэлэнд 11-р сарын 7-11 өдрүүдэд оролцож байна.
Хятадын хөгжмийн зохиолч, удирдаач Тан Дунд Дмитрий Шостаковичийн нэрэмжит шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Москва хотын Чайковскийн нэрэмжит танхимд болсон байна. “Орос улс бол агуу орон, хайр сэтгэлээр дүүрэн романтик газар нутаг гэж шинэхэн шагналтан хэлсэн байна. Би хар бага наснаасаа Пушкин, Толстойг уншиж, Чайковскийг сонсож, Шостаковичийн хөгжим дээр хүмүүжсэн. Би ОУ-д очихыг мөрөөддөг байсан.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд олонд түгсэн «Город-312» чуулгыг танилцуулна. Чуулгын ер бус нэр ба нэрэнд багтсан тоо ямар учиртай вэ? Энэ тоо бол Дундад Азийн Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотын утасны код юм. Чуулга 2011 оны намар чухам Бишкекэд байгуулагджээ.
Оросын эстрадын залуу дуучидад зориулсан хөгжмийн хөтөлбөрөө «Оросын дуу хоолой» радио та бүхнийхээ анхааралд толилуулж байна. Сайхан дуу хоолойтой, авьяаслаг, үзэсгэлэнтэй сайхан энэ дуучин бүсгүйн нэрийг Согдиана гэдэг юм. Тэрээр орос гаралтай бөгөөд Узбекстан улсад төрж, өссөн юм. Дорнын хөгжмийн соёлыг тэрээр хар бага наснаасаа мэдэрсээр ирсэн юм.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20-нд Москвад эхлэнэ. Муслим Магомаев бол оросын дуурийн ба эстрадын нэрд гарсан дуучин юм. 600 гаруй дуу түүний урын санд байсан билээ. Түүний дуу хоолой сая сая сонсогчийг бишрүүлж байна. 2008 онд Муслим Магомаев нас нөгчсэн боловч үе үеийнхний шүтээн хэвээр байна.
Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуучдын 2-р тэмцээн 10-р сарын 20, 21-нд Москвад болно. Түүнийг оросын нэрд гарсан дуучны мэндэлсний 70 жилийн ойд зориулжээ. 600 гаруй дуу Магомаевын урын санд орж байсан юм. Олонд түгсэн «Свадьба», «Королева красоты», «Лучший город земли», « Чёртово колесо» зэрэг дууг Монголд андахгүй.
Энэ өдрүүдэд Москва хотод загвар зохион бүтээгчдын жил бүрийн олон улсын долоо хоног болж байна. Долоо хоногийн хүрээнд хувцасны загвараас аваад аж үйлдвэр, уран барилга хүртлэх өргөн хүрээг хамарсан оросын болон гадаадын загвар зохион бүтээгчдын ололт амжилтыг үзүүлэж байна.
Хятадын Хориотой хотын оркестр ОУ-д ганцхан удаа тоглолоо. Василий Андреевийн нэрэмжит Улсын академик оросын оркестрын урилгаар ирсэн энэхүү хамт олон өчигдөр Петербургийн филармонд тоглосон байна. Энэ оркестр хятадын Мин, Цин эзэнт улсуудын үеэс эхэлсэн түүхтэй юм. Тэр үед хориотой хот Гугунд хятадын эзэн хаад амьдран сууж, улс орноо удирддаг байсан юм.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд Руслан Алехног танилцуулна. Жүжигчний авьяас билигтэй Руслан сайхан дуу хоолойгоороо төдийгүй төгөлдөр хуур дээр тоглох, гитар дарах, бүрээ үлээх чадвараараа сонсогч олны сэтгэл татаж байна. Гэвч дуулах л дуртай гэж залуу дуучин хэллээ.
Дэлхийн 43 орны хичээнгүй бичгийн шилдэг бүтээлүүдийг Москвад үзүүлнэ. Хичээнгүй бичгийн олон улсын үзэсгэлэн 11-р сарын 1-нээс 12-р сарын 15-ныг дуустал нийслэлийн «Сокольники» цэцэрлэгт хүрээлэнд ажиллана. Энэ нь гоё бичих урлагт зориулсан дэлхийн томоохон төсөл билээ. Хичээнгүй бичих орчин цагийн музейд үзэсгэлэн гаргах үед үзмэрүүдий нь сэдэв сэдвээр сэлгэнэ.
Хятадын зохиолч Мо Янь 2012 оны Нобелийн утга зохиолын шагналтан боллоо. Тэрээр уран бүтээлдээ реализмыг ардын үлгэр, түүх, өнөө үетэй хослуулсан тул шагнал хүртээсэн гэж Шведийн вангийн ШУА-ийн Нобелийн хорооноос мэдээлжээ. Мо Янь бол хятадын орчин цагийн зохиолч, Хонконгийн Нээлтэй их сургуулийн хэл бичгийн хүндэт доктор юм. Мо Янь зохиолчийн нууц нэр юм.
«Оросоор аялах нь» булангийн өнөөдрийн нэвтрүүлгийг БНТатарстан Улсын нийслэл Казан хотод зориуллаа. 1,5 сая хүн амтай хотыг Орос улсын 3 дахь нийслэл гэдэг. Казан Москвагаас зүүн 800 км зайтай Ижил мөрний эрэг дээр оршдог. Казан хотын түүхийн цөөнгүй нууцыг тайлаагуй. Нэгэн нууц нь хотыг Монголын Өлөг-Мухаммад хаан үндэслэн байгуулсантай холбоотой.
Бриатнийн алдартай Битлз хамтлаг хагас зуун жилийн өмнө “Love Me Do” нэртэй анхны синглээ 1962 оны 10-р сард гаргаж байсан юм. Энэ пянзны ойг тохиолдуулан тус хамтлагийн хөгжимчдийн төрлөх хот Ливерпульд баяр ёслолын өргөн ажиллагаа болно.
Лондон дахь Юрий Гагарины хөшөөг Гринвичийн Вангийн одон орны оргилд шилжүүлнэ. Дэлхийн анхны сансрын нисэгчийн хөшөө Британийн нислэлийн төв Молл-стрит гудамжийг бүр нэг жилийн турш чимэглэж байна. Гагарин Их Британид айлчласнаас хойш яг 50 жил өнгөрсний дараа 2011 оны 7-р сард хөшөөг нь босгосон билээ. Дэлхийн анхны сансрын нисэгчийн хөшөөг 2013 оны 3-р сард Гринвичэд ёс төртэй шилжүүлнэ.
Орос улсад зохион явуулах Ираны соёлын долоо хоног Москвад нээгдлээ. Долоо хоногийг нээх ёслол өчигдөр Москвад Улсын эрдмийн бага театрт болов. Ираны киноны долоо хоног оросын нийслэлд явагдаж байна. «Ираны урлагийн хүч нөлөө» үзэсгэлэн Оросын орчин цагийн түүхийн музейд нээгдэв. Энд оюу, паалан, эрдэнэ үзмэрүүдийг дэлгэн тавьжээ.
Москва хотын төв дэх Пушкины талбайд Россия нэртэй хөгжмийн театр нээгдлээ. Бүрэн хэмжээний сэргээн босголтод хамрагдсан энэ байшин “Москвагийн Бродвей” гэдэг нэртэй болох ба оросын нийслэлийн хөгжмийн квартал болох юм. Энэ театрт 10-р сарын 6-нд “Русалочка” буюу “Загсан сүүлт бүсгүй” гэдэг мюзикл нээлтээ хийх юм.
«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучин эмэгтэйд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Өнөөдөр бид та бүхэнд сэтгэл татмаар авьяаслаг дуучин Полина Гагаринагийн уран бүтээлийг танилцуулна.Түүний зохиосон «Би чинийх» эвлүүлгээр өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлье.(Дуу) Полина Гагарина Москвад бүжгийн мэргэжилтний гэр бүлд төржээ. Тэр мэргэшилтэй бүжигчин болно гэж эцэг эх нь найдаж байсан.
ОУ-д гарффитийн мастерууд аажмаар хууль ёсны болж байна. Дөнгөж саяхан л байшин, хашааны хана, гарааш дээр элдвийн зураг зурах хориотой байлаа. Харин одоо үзэшгүй муухай хашаа, ханан дээр гоё зураг зуруулж хотынхны сэтгэл санааг дээшлүүлхийн тулд хотын захиргааныхан тэднийг өөрсдөө гуйдаг боллоо. Удаан хүлээсэн уран бүтээлийнхээ эрх чөлөөгөө олж авсан зураачид маань өндөр сэтгэгдэлтэйгээр ханцуй шамлан ажилдаа орлоо.
Жил дутмын номын үзэсгэлэн 9-р сарын 26-нд Буриадад нээгдэнэ. Номын зах зээлийг төлөвшүүлж, уншлагыг сурталчлах уран сайхны ба соёлын цогц арга хэмжээг үзэсгэлэнгийн хүрээнд зохион явуулна. Буриадад хэвлэгдэн гарсан ШУ-ны хялбарчилсан болон уран зохиол, хүүхдийн 800 нэр төрлийн номыг дэлгэж тавих юм. Эрхүү муж, Забайкальский хязгаарыг оролцуулан 12 хэвлэлийн газар ба ном худалдах дөрвөн байгууллага түүнд оролцоно.
Өнөөдөр Буриадад «Нүүдэлчний зам» олон улсын театрын наадам гараагаа авлаа. Сибирь, Алс Дорнод ба гадаад орнуудын мэргэжлийн хүүхэлдэйн театрууд наадамд оролцож, шилдэг жүжгүүдээ үзүүлнэ. Оросын ба гадаадын 15 театр наадамд оролцоно. Амар, Забайкальский хязгаар, Эрхүү, Вологда ба оросын бусад бүс нутгийн театрууд тэмцээний хөтөлбөрийн дагуу жүжгүүдээ сонирхуулж үзүүлнэ.
Москва өөр бүх улсын нийслэлүүдийн нэгэн адил улс орны соёлын төв болсон юм. Санкт-Петербургийг Орос улсын хойд нийслэл гэдэг. Санкт-Петербург өрнөдийн соёл нэвт шингэсэн европ маягийн хот байгаа бол Москва үндэсний ууган соёлтой танилцуулах жинхэнэ оросын хот мөн. Оросын урлагийн бүтээлийн том цуглуулга - нэрд гарсан Третьяковын зургийн музей үүнийг нотлон харуулсан тод жишээ юм.
«ОДХ» радио нэрд гарсан рок-хөгжимчин, «Кино» чуулгын удирдагч Виктор Цойд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.Ази хүний дур төрх, хар цамц, гитар, бидуун дуу хоолой нь дуучны тахин шүтэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. Виктор Цой 1990 оны 8-р сард амь үрэгджээ.
9-р сарын 20-нд Андрей Прошкины зохиосон» Орд» түүхийн сэдэвт киног манай орны бүх кино театрт үзүүлж эхлэв. Сая сая хүн ХIV зууны дэлхийн хамгийн хщчит төр улсын өртөнц болон митрополит Алексийн хүвь заяны үйл явдлыг нудээрээ үзэх юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
6
7
8
9
15
16
17
20
21
25
26
27
28
29