×
Соёл урлаг Арванхоёрдугаар сар 2011
Сибирийн Ишим хотын  уран сайхны музейд “Ишимээ Амур хүртэл-эсгий гутал тансаг хэрэглээ” нэртэй үзэсгэлэн нээгджээ.  Энэхүү үзэсгэлэн нь оросын уламжлалт бэлэг дурсгалын  Матрешканаас  илүү нэрд гарч буй  дэлхийд хосгүй  загварын хит  –эсгий гутлын тухай үзэсгэлэн юм.
Хэдэн зуун жилийн түүхтэй уламжлал, ёс заншил, кавказын жигитүүдын морин дээрх чадварлаг номерууд болон орчин үеийн  техникийн шоуны хамгийн шилдэг хэрэгслүүд энэ бүхэн нь “Единорог” морин шоуны хөтөлбөрт ордог юм.  12-р сарын 28-нд Москвад алдарт Кантемировын гэр бүлийнхний удмынхан анхныхаа  тоглолтыг хийсэн юм.
200 гаруй ард түмний соёлд өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн эртний хөгжмийн зэмсгийн нэг хомусыг Оросын сансрын нисэгч Олег Каноненко сансарт авч явжээ. Тэр саяхан 28 дахь багийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очлоо. Шинэ жилийн баярын шөнө сансрын нисэгчид дэлхийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр хомусаар хөгжимдэнэ гэж Кононенко амлав. Мөн зэмсэг хэдийд бий болсон нь тодорхой бус байна.
Өнөөдөр та бүхэнд Алексей Гоманы дуулсан дуунуудаас сонсгох болно. 28 настай энэ залуу Монгол улсад айлчлан тоглож байгаагүй ч, түүнийг олон хүн Интернетээс мэдэх болсон юм.  Алексей Гоман бол эстрадын дуучин юм. 28 насандаа тэрээр бүрэн хэмжээний “Офицерүүд” кинонд тоглож, 3 бие даасан цомог гаргаж,Орос улсаар хөндлөн гулд тойрон тоглолтоо хийсэн  юм.
«Шинэ Майкл Жексоныг Москвад  нээж олно» гэж поп-хөгжмийн хааны дууны багш Сет Риггс оросын нийслэлд ирэхдээ итгэлтэй мэдэгдэв. Сет Риггс бүр 30 жил Майкл Жексонд дууны хичээл заажээ. Стив Уандер, Мадонна, Женифер Лопес, Хулио Иглезиас, Кристина Агилера нар Холливудад түүний студид очиж байсан. Нэрд гарсан олон жужигчин дуучин энд авьяас чадвараа улам боловсронгүй болгожээ.
Өмнөд хятадын Хайнань мужийн Хайкоу хотод хоёрдахь удаагаа зохиогдож байгаа “Шинэ жилийн угтахдаа” урлагийн наадмын тоглолт Орос улсын эрдмийн найрал хөгжмийн чуулганы хөтөлбөрөөр эхлэв. Санкт-Петербургийн хосгүй хамтлаг хятад улсад анх удаагаа айлчлан тоглолт хийж байгаа аж. Үзэгч олны үнэлснээр, энэхүү чуулгынхан гайхамшигтай “хааны ордны хөтөлбөрийг” тэдэнд толилуулжээ.
Оросын сод хөгжмийн зохиолч Петр Чайковскийн бүжгэн жүжгийг дэлхийн театрийн тайзан дээр шинэ жилийн өмнө болон Христосын мэндэлсэн өдрийн баярын үеэр заавал тоглодог нь уламжлал болсон юм. Энэ жил ч мөн адил.Мэдээж хэрэг түүний шинэ жилийн үлгэр “Щелкунчик” эхний эгнээнд явж таарна. Уламжлал ёсоор Москвад бас АНУ-д энэ жүжгийг тоглодог байна.
Өчигдөр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд өндөрлөсөн  Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны дөрвөн шагналыг Монголын дуучид эх орондоо  авч явна. Уралдааны тэргүүн байрын шагналыг баритон Ганбаатарын Ариунбаатар, хоёрдугаар байрыг - Энхболдын Анхбаяр хүртлээ.  Түүнийг бас Сергей Рахманиновын бүтээлүүдийг чадварлаг дуулсанд тусгай шагналаар шагнажээ.
Өчигдөр үдэш орой Москвагийн Хөгжмийн их сургуулийн их танхимд Глинкийн нэрэмжит XXIV дэхь Олон улсын  хөгжмийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт боллоо. Уралдаан Гала-концертын хэлбэрээр болсон юм. Тэмцээний дүн 14-15 ны шилжих шөнө гарлаа. Глинкийн нэрэмжит XXIV дэхь удаагийн Олон улсын уралдааны   Ирина Архиповагийн нэрэмжит Гран-при шагналыг энэ удаа олгохгүйгээр шийдвэрлэжээ.
Ижил мөрний эрэг дээрх Чувашийн БНУ-ын нийслэл Чебоксары хотод “электротехнобабушки” (“цахим техно эмээ нар”) чуулга байгуулагдсан нь залуучуудын ямарч хамтлагаас дутахгүй аж.  Тэд чуваш ардын дуунуудыг цахим  хөгжимд оруулан, лазерын гэрлэн дор болон орчин үеийн гэрэл-утааны хэрэгслүүдийг  ашиглан тайзнаа дуулж, бүжиглэх аж.
Өнөөдөр Москвагийн Глинкийн нэрэмжит Олон улсын  дуулаачдын 14 дэхь уралдааны эцсийн шатны шалгаруулалт явагдана. Тэмцээний гурав дахь шат консерваторийн Их  танхимд Гала- концертын хэлбэрээр зохиогдох юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн оролцогчдын  бэлтгэлийн өндөр түвшинг тэмдэглэж, эцсийн шалгаруулалтын шатанд оролцогчдын  тоог нэмсэн аж. Тэд урьд арванхоёр байсан бол одоо арван тав болжээ.
12-р сарын 23-нд Читад болох олон улсын сайхан бүсгүйн   “Цасан хатан хаан-2011“ уралдаанд Орос, Хятад, Монгол улсын төлөөлөгчид оролцоно. Энэ жил уралдаан наймдахь удаагаа зохион явагдаж байгаа юм. Оролцогч бүсгүйчүүд мэргэжлийн загвар өмсөгчид бус, харин гадаад төрхөөрөө, оюун ухаанаараа болон жүжиглэх чадвартай ердийн охид байх юм.
Орос улсын нэрт кинонайруулагч Александр Сокуров Япон улсын хамгийн нэр хүндтэй шагнал болох   “Наран ургах орны одон. Дийзтэй алтан туяа” шагналыг хүртэв. Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа Санкт – Петербург хотын Япон улсын Ерөнхий консулын газар боллоо.
“Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулаж байна. Өнөөдөр та бүхэнд оросын эстрадын нэртэй дуучин Анита Цойгийн тухай танилцуулна. Эвтэй сайхан хоолойн нам өнгөөр дуулж, тайзыг чадварлаг эзэмшиж,  найруулагчийн зоримог шинэ санаанууд нь дуучин эмэгтэйд алдар нэр, үзэгч олны хайр хүндэтгэл, мэргэжлийн хүмүүсийн   хүндэтгэл, шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтүүдийг  авчирсан юм.
Москвагийн олон  улсын  хүний эрхийн сэдвийн  ”Сталкер” кино наадамд оролцогчид тус наадмыг нүнжигтэй сэтгэлтэй хүмүүсийн наадам гэж нэрлэдэг.  Уламжлаал ёсоор түүний нээлт 12-р сарын 10-нд буюу НҮБ ын  Бүхнийтийн хүнйи эрхийн тунхаглалыг  баталсан өдөр нээлтээ хийдэг  юм. Энэ жил түүний хөтөлбөрт дэлхийн олон орны 123 кино оролцоно.
Өнөөдөр Москвад Глиникийн нэрэмжит олон улсын дуулаачдын ХХ1V уралдааны  II дахь шатны тэмцээн эхэллээ.  Уралдаанд 37 орны дуучид оролцож байна.  Бүх оролцогчид дуулаачийн томруун шинжүүдтэй аж. Шүүгчид Монголын дуучдын хоолойг магтаж,  бэлтгэл сайн хангадсан гэж онцолж байна. Монгол улсаас Г.Ариунбаатар, Ж.Бямбажав, Б.Батбаатар, Ч.Бадрал болон Э.Анхбаяр нар оролцож байна.
Оросын нийслэлийн  хуучин дүүргүүдийн нэгэн  орон сууцны хорооллын дунд: монгол, хасаг гэрүүд   болон  нүүдэлчдийн бусад хотхоннуудыг дэлгэн харуулжээ.Харин тэдгээрийн дунд тэрэгнүүд, ариун онгод, чулуун хөшөө болон суврагууд байрлуулжээ. Энэ бүгд бол Москва хотын  № 1321 дугаар  дунд сургуулийн дэргэдэх  Нүүдэлчин ардуудын соёлын музейд байдаг юм.
Глинкийн нэрэмжит гоцлол дуучдын олон улсын уралдааны эхний шат өнөөдөр Москвад нээгдэж байна. ОУ-ын янз бүрийн бүс нутаг болон олон улс орнуудаас 167 залуу дуучид энэ уралдаанд оролцож байна. Уралдаанд оролцогчдыг шүүхчид “амьд” тоглолтоор нь үнэлэх болно. Шүүгчдийг оросын нэрт тенор Владислав Пьявко тэргүүлж байна.
Сибирийн нийслэл Новосибирск хот оросын бусад хотуудаас хамгийн түрүүнд христосын мэндэлсэн өдрийн баярт зориулсан арт- бэлтгэлээ. Христийн мэндэлсэн өдөрт зориулсан олон улсын урлагын наадам энд 12-р сарын 2-нд нээгдсэн байна. Хүн амын тоогоороо ОУ-д 3-т ордог 1,5 сая хүн амтай Новосибирск хотод Христийн мэндэлсэн өдөрт зориулсан наадам 9 дэх удаагаа болж байна.
”Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд болон олон улсын жуулчлалын төвүүдээр хийх цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид  Серигев Посадаар аялах болно.Сергиев Посад хот Москвагаас 50 км зайд оршидог юм.  Энд алдарт Троице-Сергиевын лавр сүм байдаг юм. Чухамдаа энэ дуганд үнэн алдартны шашны “Поместные Соборы“ чуулганаас тэргүүн хамбыг сонгодог ёстой.
Сибирийн Якутск хотод “Евразийн нэгдсэн соёлын орон зай” олон улсын эрдэм-шинжилгээний бага  хурал ажлаа эхэллээ. Түүнд Орос, Ойрхи-Дорнод болон гадаадын орнуудын эрдэмтэд, соёл урлагийн  зүтгэлтэнүүд оролцож байна. Арга хэмжээнд оролцогчид хоёр өдрийн турш евразийн  оюуны, соёл-урлагийн хосгүй өв санг хадгалан, хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Шинэ жилийн баярын уур амьсгал Оросын нийслэлд мэдрэгдэж байна. Энэ онд Москва өвлийн баярт урьдаас бэлдэж эхэллээ. 11-р сарын сүүлээр Христийн мэндэлсний баярын сүлд мод хотын талбайнуудад сүндэрлэн босч, гудамжнуудад баярын гэрэлэн чимэглэл гэрэлтэж байна. Нийслэлийн бүс  нутагт  өвөл болж хүйтрээгүй боловч Шинэ жилийн баяр ойртсон нь хаа сайгүй мэдрэгдэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
1
5
7
9
11
16
17
19
20
21
22
23
25
27
30