×
Соёл урлаг Арваннэгдүгээр сар 2011
 Буриад улсын нийслэл Улаан-Үд хот Ази тивийн соёлын амьдралын төв боллоо.Энд ардын соёл урлагтай холбоотой хоёр наадам боллоо. Хөөмийн гайхамшигтай аялгуун дор Ардын урлагын төвийн тайзан дээгүүр монгол, буриад, орос сайхан бүсгүйчүүд хамгийн сүүлийн үеийн тэгэхдээ уламжлалаа хадгалсан шинэ загварын хувцас өмсөн гунхцгаалаа.
    Оросын эстрадын  хамгийн алдартай гэмээр дуучин Дима Билан «Оросын дуу хоолой» радиогийн өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн гол баатар боллоо. Тэр тайзнаа бие сайн авч явдаг яруу сайхан дуу хоолойтой сайхан эр юм. Дима Билан бол оросын эстрадын цог золбооотой сэтгэл татмаар дуулагчийн нэг билээ...
   «Дэгжин эсгий гутал Ишимээс Амар хүртэл» үзэсгэлэн сибирийн Ишим хотын түүх-зургийн музейд нээгдлээ. Энд оросын үндэсний гуталыг дэлгэн тавьжээ. Орчин цагийн загварын эсгий гутал уламжлалт матрёшка хүүхэлдэйг шахан зайлуулж оросын хамгийн сонирхолтой бэлэг дурсгалын зүйл болов. Урт түрийтэй эсгий гутал оросын үндэсний баялаг болсон.
   Өнөөдөр орчин үеийн  ХМХ-үүдэд ажиглагдаж байгаа хямрал нь тэдгээрийг оршин тогтнох  шинэ  орон зайг эрэлхийлэхийг шаардаж байна. Ийм дүгнэлтийг Казахстаны нийслэл Астана хотод зохиогдсон  европ, азийн ХМХ-үүдийн зөвлөгөөнд оролцогчид гаргажээ. Тус хуралд ТУХН орнууд, Гүрж  улс, Балт орчмын улсуудын нийт 250 төлөөлөгчид оролцжээ.
    Оросын киноны наадам өнөөдөр Энэтхэг улсын нийслэл Дели хотод нээгдэж байна. Энэ кино наадамын үеэр үзэгчидэд 5 кино үзүүлэх бөгөөд оросын жүжигчид, продюсерууд наадмын ажиллагаанд оролцоно. Оросын кино наадам явуулдаг энэ уламжлал бараг 20 жил завсарласны дараа 2007 оны 4-р сард сэргэсэн юм.
    Сибирьт үлгэрийн мөсөн хотхон бий болно. Ямалын хойгийн Салехард хотод өнөөдөр “Туйлын уран аялгуу” нэртэй мөсөн баримлын олон улсын наадам нээгдлээ. “Дэлхийн ард түмнүүдийн үлгэр” сэдэвтэй энэ уралдаанд оросын бүс нутгууд болон АНУ, Малайз, Өмнөд Солонгос, Энэтхэг, Латви улсуудын шилдэг мастеруудаас бүрдсэн  10 баг хүрэлцэн ирээд байна.
   Оросын Буриадын Агинск тосгонд Оросын ардын жүжигчин   Лхасран Линхвойн нэрэмжит Олон улсын   дуурийн дуулаачдын уралдааны Гран-при шагналыг Монголын дуучин Энхболд Анхбаяр хүртжээ. Уралдаант шалгаруулалтанд  сайн дурын уран сайханч, театр, чуулга,  филармонийн  15-35 насны  дуулачид оролцжээ. Тэд Монгол улсын Хэнтий, Дорнод аймгуудаас болон Буриадын Усть-Орда, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаараас  иржээ.
   “Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд, аялал жуулчлалын томоохон төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид Ярославль хотоор тойрон аялах болно. Ярославль хот өөрийн түүхэн барилга байгууламжаараа их гойд сонин хот. Энд 16-19 зууны олон байшин  байдаг, харин одоо баригдаж байгаа цөөн барилгуудыг уламжлалт уран барилгын стилээр барьж байгуулж байна.
    11-р сарын 13,14-нд  Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаант тэмцээн Х дахь удаагаа зохиогдоно.  Энэхүү уралдаанд  Монгол улсаас: Улаанбаатараас -13, Хэнтий, Дорнод аймгуудаас  дуучид оролцохоор мэдэгдээд байгаа төдийгүй Усть Ордынск, Өвөр байгалийн хязгаарын болон анх удаагаа Эрхүүгийн төлөөлөгчид оролцно.
    Орос-Монголын зураачдын үзэсгэлэн өнөөдөр Эрхүү хотод нээгдлээ. Арга хэмжээ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд, Эрхүү хотын 350 жилийн ойд зориулагджээ. В.Сукачёвын нэрэмжит эртний музейн танхимд Орос-Монголын зураач, уран барималч, гоёл-чимэглэлийн болон хавсарсан урлагийн 100 гаруй мастеруудын бүтээлийг дэлгэн  тавьжээ.
   Наадамд гуч гаруй мастеруудын  уламжлалт болон орчин үеийн загварын хувцасыг толилуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү наадамд  монголын загвар зохион бүтээгчдээс гадна Орос улсын Москва, Новосибирск, Томск, Улаан-Үүд, Абакан, Эрхүү хотуудын  шилдэг мастерууд оролцох юм.
  Орос улсад уламжлалт шашинг судлаж, янз бүрийн шашны ёс уламжлалыг  мэдэх нь улс оронд тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Боловсрол,ШУ-ны яам үзэж байна. Тусгай газрын олон нийтийн зөвлөлийн хуралдаанаар «Шашны соёл ба иргэний ёс суртахууны үндэс» гэдэг хичээл  хоёр жил зааж ирсний дүн гаргав.
    Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагын  таамгаар Орос улс  2020 онд дэлхийн хамгийн алдартай арван орны тоонд орох бөгөөд 40 сая хүртэл гадаадын зочин хүлээж авах нь. Холбооны улсын 2018 оны Жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр үүний нэгэн адил сэтгэл хөдлөм  байх аж. Түүний төсөв 332 сая рубль /10 сая доллароос илүү/юм.
    Дэлхийн ахмад кино найруулагчдын нэг Канэто Синдод зориулсан хөшөөг нээх самуурайн ёслол Москвад боллоо. Японы кино урлагийн загалмайлсан эцгийн хүрэл цээж барималыг “Музеон” паркт байрлуулсан байна. Оросын барималчин Григорий Потоцкий түүнийг жинхэнэ эхээр нь барьсан юм. 99 настай найруулагч амьдран суудаг Токио хотод тэрээр өөрийн биеэр очиж хэв авсан байна.
   «ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын томоохон төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид эртний Их Ростов хотоор радио аялал хийнэ. Их Ростов Москвагаас холгүй оршдог. Гэвч урьд өмнө Ростовоос Москва хүртэл гэх нь зев байсан юм. Учир нь тус хот Оросын өнөөгийн нийслэлээс нэлээд өмнө үндэслэгдэн байгуулагджээ.
   Оросын соёл урлагийн нэрт зүтгэлтэн, балетын бүжигчин Майя Плисецкая, алдарт жүжигчин Юрий Соломин, нэрт найруулагч Александр Сокуров нар японы “Ургах наран” Одонгоор шагнуулав. Японы үндэсний баярыг тохиолдуулан зохион явуулсан Соёлын  өдрүүдээр Эзэн Хаан Зарлиг гаргажээ. Дээрх гурван жүжигчин хоёр орны хооронд соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмрийг оруулжээ.
   10-р сард ОХУ-ын  Сибирь болон Алс-Дорнодод   “дэлхийн шилдэг балалайкчин” Алексей Архиповскийн тоглолт амжилттай болж өнгөрлөө. Түүнийг дэлхийн шүүмжлэгчид “оросын балалайкийн  Паганини” гэж нэрлэдэг аж. Та бүхэнд түүний тухай  нэвтрүүлгийг толилуулъя!
    Түрк улсад 10-р сарын 27-29- өдрүүдэд болж өнгөрсөн  Евразийн дэлхийн соёл,байгалийн өвийн  хотуудын бага хурал дээр Буриад улсын нийслэл Улаан-Үд хот түүхийн сэргээн засварлалтын төслөө өргөн барьсан юм. Нийслэлийн ойролцоох археологийн түүхэн дурсгалын  “Хүннүгийн Сужа хотын” зэрэгцээ “Хүнүгийн хотхон” бий болох аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
4
6
9
13
14
16
17
18
19
20
23
24
25
26
29
30