×
Соёл урлаг Есдүгээр сар 2011
    Москвагийн Их театрын түүхэн байрыг сэргээн засварласан олон жилийн нөр их ажил дуусч байна. 10-р сарын 28-нд танхимд  үзэгчид пиг дүүрэн байх үеэр хөшгий нь домогт тайзан дээр өлгөнө. Их театр тайзны хоёр тансаг  хөшигтэй.
   Өнөөдөр Бүх дэлхийн аялал жуулчлалын өдөр. Дэлхийн ард түмнүүдийн хэлхээ холбоог хөгжүүлэхийн тулд Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас /БДАЖБ/ 1979 онд энэ баярыг санаачилсан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жуулчлалын улирал дуусч өмнөд хагаст эхлэж байгаад энэ удаагийн баярыг зориулсан байна.
   АНД-н орнуудын “Найрамдлын цэцгийн баглаа-2011” үндэсний гоцлол бүжгийн олон улсын 5-р наадам өнөөдөр Буриадын нийслэлд нээгдлээ. Энэ наадамд Орос, Монгол, Хятад улсуудын бүжигчид оролцож байна. Энэ бүжгийн наадам нь ОХУ-ын Соёлын яамны ивээл дор явагдаж байгаа. Мөн Буриад улс Орос улсын бүрэлдхүүнд сайн дураараа нэгдсний 350 жилийн ойд зориулсан юм.
      Москвагийн Их театр  «Алтан тахиа» үлгэрийн  дууриар энэ удаагийн улиралаа нээв.Уран бүтээлчид олон жил сэлбэн шинэчлэж ирсэн  театрын түүхэн байрандаа энэ онд шилжинэ. Римский – Корсаковын «Алтан тахиа» дуурийг Их театрын шинэ тайзнаа одоогоор тоглож байна.
   «Дэлхийн амьсгал» гэдэг олон улсын хөөмийн урлагийн наадам 2011 оны 11-р сарын 18-20- Улаан Үдэд болно. Монгол, Хятад, Тува улсууд, Уулын Алтай, Хакаси, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү мужийн хөөмийчид Буриадад очно.
   Орос, Монгол, Хятадын хотуудын музейнууд  Оросын БНБуриад улсад цайны  цуглуулгыг үзүүлжээ. «Цайны зам» олон улсын музейн төслийг Буриадын нийслэл Улаан Үд хотноо хэрэгжүүлэв. Хятадын Ханьчжоу, монголын Улаанбаатар, оросын Хиагт, Эрхүү, Новосибирск, Томск, Кунгур, Ульяновск  гээд тухайн үед Хятадаас Европт цай тээвэрлэж худалдах замыг дамжин гарч байсан хотуудын музейнууд цуглуулгаа ирүүлжээ.
   Сочийн өвлийн Олимп-2014 эхлэх хүртэл 2,5 жил үлдээд байгаа боловч хөрөнгө оруулагчдын оруулж байгаа орлогоороо Олимпийн тоглолтын түүхэнд хамгийн их амжилттай нь болж байна. Хөрөнгө оруулалт нь бээжингийн Олимпийн дээд амжилтыг эвдэж 1,2 тэрбум долларт хүрээд байна.
Дэлхийн дуурийн  Оросын одын, петербургийн Марийны театрын гоцлол дуучин Анна Нетребко тэмдэглэлт насны ойгоо тэмдэглэж байна. 9-р сарын 18- дуучин эмэгтэйг шүтэн бишрэгчдийн хувьд жинхэн  баярын өдөр болдог юм. Нью-Йорк, Лондон, Вена, Милан, Токио газар сайгүй түүнийг үзэж, сонсож байдаг юм.
    Алтайн хязгаарт болж байгаа “Бяслагны баяр дээр” хамгийн бяслаглаг инээмсэглэлийг сонгох болно. Байгалын асар их баялагтай, экологийн хувьд цэвэр ОУ-ын энэ бүс нутагт энэ наадам 6 дахь жилдаа явагдаж байна. Алтайчууд шиг бяслагыг ийм их хэмжээгээр хийдэг бүс нутаг ОУ-д байхгүй бизээ. Дээд зэрэглэлийн бяслаг багтсан 7000 тонн бяслагыг жил бүр энэ хязгаарт хийж байна.
Москвагийн Третьяковскийн уран зургийн галерейд  өнөөдөр урьд өмнө дэлхийд нээгдэж байгаагүй үзэсгэлэн нээгдлээ. Өмөнд Италийн сэргэн мандалтын эртний үеийн нэрт уран зураач Антонио да Мессинагийн бүтээлүүдийг дэлгэн харуулжээ. XV зууны  Сициллийн алдартай зураачийн бүтээл эх орноосоо урьд өмнө гарч байгаагүй юм.
    Екатеринбургэд /Уралд/ японы нэрт хийлч эмэгтэй Саяка Седжи хорт хавдрын  өвчтэй хүүхдүүдэд тоглолт хийлээ.  Тэр Никколо Паганини, японы үндэсний аялгуу тоглов. Седжи нь 1729 онд хийгдсэн, агуу их Страдивардигийн хийл хөгжим дээр тогложээ.  Тоглолтын дараа японы зочин хүүхдүүдэд цаасан шувуу хийхийг зааж өглөө. Седжи нь хоёр настайдаа хөгжим  тоглож  сурчээ.
   Өнөөдөр Олон улсын бичиг үсэг мэдэх өдрийг “Энх тайвны төлөө бичиг үсэг мэдэх явдал” уриан дор тэмдэглэж байна. Гариг дэлхий дээр бичиг үсэг үл мэдэх явдалтай хамтын хүчээр тэмцэхийн тулд ЮНЕСКО 1966 оны 9-р сарын 8-нд энэ өдрийг тогтоосон юм.
    Дэлхийн 57 орон 1500 гаруй оролцогчид, 500 гаруй ажиллагаа, арав гаруй хэл дээр хэвлэгдсэн  200 мянга гаруй ном зохиол... Энэ бүхэн бол Москвад 9-р сарын 7-12- хооронд болох олон улсын 24-р яармаг худалдааны тухай өгүүлж байгаа зүйлүүд юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
11
12
13
14
15
16
18
19
23
24
25
29
30