×
Соёл урлаг Наймдугаар сар 2011
   Тувад хөөмийд зориулан хөшөө босгожээ. Түүнд сан тавьж, нээх ёслолыг тус улсын нэртэй бөө Лако Монгуш гүйцэтгэжээ.  Хөөмийн энэхүү хөшөө нь Кызылаас 45 зайд орших  “Ардын –Булак” угсаатны жуулчны цогцолборт  орж байгаа юм.
«Хэр хэмжээ, үзэсгэлэнт шинж чанараараа оросынхтой тэнцэх хонхууд дэлхийд үгүй» гэж түүхч онож бичжээ. Оросын ХVIII зууны цутгамал урлагийн хосгүй дурсгал, Москвагийн Кремлийн талбайд одоогоос яг 175 жилийн тэртээ байрлуулсан алдарт Хаан хонх  үүнийг нотлон харуулж байна. Хонх барималын нэгэн адил суурьтай. Кремлийг сонирхон үзэх жуулчин бүр хонхны дэргэд  гайхан зогсдог.
Оросын Их Театрын сэргээн-засварын ажил бараг таван жил үргэлжилсний эцэст энэ намар ашиглалтанд орох гэж байна. 10-р сарын 28-нд дэлхийд алдартай энэхүү театрын хөшиг татагдаж, гол танхимыг тойрсон таван давхар суудлууд нь үзэгч олноор дүүрнэ. Тэгээд урьдын адил үзэгчид тоглолтын өмнө театрын гоё тансаг дэнлүүг бишрэн харж, таалах болно.
Хятадын Шаошень хотын Мао Зедуний музей Оросын Улъяновск хотын Ленины нэрэмжит музейн хооронд хамтын ажиллагааны  гэрээ байгууллаа. Энэ долоо хоногт БНХАУ-ын анхны Нэгдүгээр нарийн бичгийн даргын төрсөн нутгийн төлөөлөгчид, дэлхийн анхны социалист нийгэм байгуулагчийн төрсөн хотод ирлээ.
Оросын Екатеринбург хот ЭКСПО-2020 Олон улсын үзэсгэлэнг зохион явуулах эрхийн  төлөө өрсөлдөж болно. Хотын нэрийг  дэвшүүлэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев дэмжсэн юм. Шинжээчид үзэхдээ Орос улс өнгөрсөн онд Хятадын шанхайд болж өнгөрсөн ЭКСПО-2010 үзэсгэлэнд амжилттай оролцсны дараа энэхүү чуулганыг өөртөө зохион явуулах боломжтой гэж үзсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
4
5
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
24
25
26
27
28
29
30
31